ХАНХЯ-ын сайд С.Эрдэнэ
2015.04.15
Даатгуулагчдын хүсэлтийн дийлэнх нь эрүүл мэндийн даатгалтай холбоотой байсан
Нийгмийн даатгалын сан эхний улиралд 43,2 тэрбумын алдагдалтай гарчээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Эрүүл мэндийн даатгалын шинэ хууль ирэх 7-р сараас хэрэгжиж эхэлнэ. Гурван жилийн өмнө тус хуулийн төсөл бэлэн болчихсон байсан. Энэ хуулийг боловсруулах урьдач нөхцөл нь юу байсан бэ ?
Манай даатгуулагчдын дийлэнх гомдол санал нь эрүүл мэндийн даатгалтай холбоотой байдаг. Тэд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөд л байдаг гэтэл эмчилгээ үйлчилгээний чанар сайжирдаггүй. Эрүүл мэндийн даатгалаас яг надад ямар тусламж үйлчилгээ үзүүлж байгаа нь тодорхойгүй, бидний оролцоо алга гэж маш их хэлдэг байсан.