УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2015.03.09
С.Одонтуяа: Даатгал бол иргэдийг ирээдүйд учрах эрсдэлээс сэргийлэх зорилготой
"Монгол" телевизийн “Зочны цагт” УИХ-ын гишүүн С.Одонтуяа уригдаж оролцлоо. Даатгалын асуудлаар ярилцав.
-Даатгалд хамрагдсанаар иргэдэд ямар ач холбогдолтой юм бол ?
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Даатгал гэдэг иргэнд ирээдүйд учрах аливаа эрсдэлээс сэргийлэх зорилготой. Тухайлбал эрүүл мэндийн даатгал бол ирээдүйд учрах эрүүл мэндийн зардлаас хөнгөвчлөх, эрсдэлээс сэргийлэх зорилготой.
Ер нь эрүүл мэндийн салбар их онцлог. Бусад салбарын хувьд иргэн сонголтоо хийж болдог бол эрүүл мэнд эрсдэлд ороход их хэцүү. Тэгэхээр ард иргэдийн эрүүл мэнд улс орны хувьд чухал учир эрүүл мэндийн даатгалд иргэд зуун хувь хамрагдах нөхцлийг бүрдүүлж, эв санааны зарчим дээр тулгуурлаж өдийг хүртэл авч явж ирсэн.