Иргэн бүрийг картжуулна
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
2015.03.05

Иргэн бүрийг картжуулна

УИХ-ын нь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо намрын чуулганы үеэр хийсэн ажлаа тайлагналаа.

Бусад байнгын хороодоос хамрах хүрээний хувьд илүү том урчаас чуулганы үеэр нэлээд ачаалалтай ажилласан гэдгийг тус байнгын хорооны дарга Д.Батцогт хэллээ. Байнгын хороо нийт 20 удаа, дунджаар 70.5 хувьтай хуралдаж бие даасан дөрөв, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 15, хүчингүй болсон хоёр, УИХ-ын тогтоол дөрвийг батлуулсан байна.

Батлаглсан дөрвөн хууль болох Номын сангийн тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай /шинэчилсэн найруулга/, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулиуд нь эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт чухал ач холбогдолтой болсон гэдгийг байнгын хорооны гишүүд хэллээ.

Түүнчлэн чуулганы үеэр тус хороонд байгууллага, иргэдээс  13 өргөдөл, гомдол, 113 албан бичиг ирүүлснийг хугацаанд зохих хариуг өгч 80.9 хувийн биелэлттэй ажилласан гэв.

Энэ үеэр сэтгүүлчдын тавьсан асуултад байнгын хорооны гишүүд хариулт өглөө.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Сүүлийн таван жил УИХ-д хэлэлцэгдсэн, иргэн бүр хамаатай эрүүл мэндийн даатгалын хуулийг баталсан. Ингэснээр эрүүл мэндийн салбарын хууль эрх зүй орчны шинэчлэлд чухал алхам болсон. Хууль 2015 оны 7 сарын 1-ээс  хэрэгжинэ. Хуулинд тусгаснаар иргэн бүр цахим карттай болж өөрийн эмчилгээний орлого, зарлагадаа хяналт тавих боломжийг нээсэн.

Түүнчлэн шимтгэлийг бодитой болгосноор эрүүл мэндийн даатгалын сангийн орлого нэмэгдэж, зарлагын хувьд  олон төрлийн багцийг эрүүл мэндийн даатгалын сангаас өмнө санхүүждэггүй байсан заалтуудыг нэмж оруулснаар иргэдийн халааснаас төлөх мөнгө багасна.

Урьд нь улс төрийн зорилгоор сонгуулийн өмнө  эрүүл мэндийн даатгалын сангаас янз бүрийн аянуудыг 17-18 тэрбум төгрөгөөр зохион байгуулдаг байсныг хуулиар хориглосон.  Түүнчлэн төлбөрөө хувиараа төлдөг иргэд тухайн жилийнх нь эмчлүүлэх ёстой  мөнгө эмчилгээнд нь хүрэхгүй тохиолдолд өрхийн бусад гишүүний мөнгийг хэрэглэж болохоор хуулинд тусгасан.

Байнгын хорооны дарга Д.Батцогт: Эрүүл мэндийн сангаас санхүүждэг байсан багцыг жил болгон үндэсний зөвлөл нь шинэчлэн баталдаг заалт орсон. Тэгэхээр үндэсний зөвлөл бол нэлээд өргөн эрхтэй байхаар хуульчилсан.  Тиймээс даатгуулагчид болон ажил олгогчдын төлөөллийг оруулснаар тус зөвлөлд оруулж нийт есөн гишүүнтэй болсон.

Түүнчлэн “Төрөөр эмийн талаар баримтлага бодлогын” бичиг баримтыг батлуулсан. Эмийн хэрэглээнд төр онцгой хяналт тавьж ажиллахгүй бол хуурамч эмтэй холболдсон олон асуудлууд гарч байна. Тиймээс энэ нэлээд чухал баримт бичиг.

Бас “Боловсролын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг батлуулсан нь цаг үеэ олсон. Мөн байнгын хороонд ирсэн иргэдийн санал гомдлын дийлэнх нь салбарын төсөвтэй холбоотой болон засгийн газраас өргөн барьсан төвсийн тодотгол болон цомхтголтой холбоотой асуудлууд байсан.