Гамшгийн эрсдэлийг удирдах туршлага солилцож байна
“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох замаар гамшгийн эрсдэлийг удирдах орон нутгийн тэргүүн туршлага” сэдэвт Колумб улс-Азийн бүс нутгийн орнуудын туршлага солилцох уулзалт энэ сарын 22-28-ны өдрүүдэд Колумбын Бүгд Найрамдах улсын Богота, Манилази, Момпокс хотноо явагдаж байна.
Тус уулзалтад Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд нар оролцож байгаа юм.
Колумб улс болон Монгол, Тайланд, Индонези, Филлипин, Вьетнам улсын гамшгийн эрсдэлийн менежмент хариуцсан болон түүнийг хэрэгжүүлэгч байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцож буй тус уулзалтаар туршлага солилцохоос гадна цаашид Колумб улс-Азийн бүс нутгийн орнуудын хооронд гамшгийн эрсдэлийг буурууулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэвшилтэд, шинэлэг арга барилыг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцоно.