Авто замын эхлэлийн цэгт хүндэтгэл үзүүллээ
Монгол улсад авто замын салбар үүсгэн байгуулагдсаны 87 жилийн ой, авто замчдын өдрийг тохиолдуулан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Авто замын эхлэлийн цэгт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо.
Арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Зам, тээврийн хөгжлийн төвийн захирал Р.Буд, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв, Авто замчин ахмадын хорооны дарга Б.Лувсан нар нээж үг хэллээ.
Арга хэмжээний үеэр Адистидын хур хийдийн лам нар аян замын ерөөл айлдлаа.
Мөн тус өдөр Монголын авто замын эхлэл цэг дээр цамын бүжиг бүжиглүүлсэн бөгөөд гол зорилго Монголын авто замчид болон зам хэрэглэгч авто замаар зорчигчид нь осол аюулгүй зүг цагийн цээр нь арилж санасан зорьсон бүхэндээ саад зэтгэргүй хүрч байхын ерөөл орштугай хэмээн билэгдсэн.