Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Казахстан улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландин
2016.11.04

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Казахстан улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр өнөөдөр /2016.11.04/ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландиныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр орны эдийн засаг, улс төр, соёлын болон бусад салбарт хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх, нэгэнт хүрсэн түвшинг нэмэгдүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой ирэх оны нэгдүгээр сард, Казахстан улс тусгаар тогтносны 25 жилийн ой энэ оны арванхоёрдугаар сард тохиох юм байна.

Ноён Элчин сайд Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярыг ойн арга хэмжээнд оролцохыг урилаа