УИХ-ын гишүүн Л.Болд
2016.11.07

Л.Болд гишүүн шударга ярилаа

“В” телевизийн "Шударга ярья" Boldko's talk show-нд УИХ-ын гишүүн Л.Болд оролцож, санал бодол байр сууриа илэрхийллээ.

Хөтлөгч нэвтрүүлгийн эхэнд эрхэм гишүүнтэй нийтдээ гурван удаа ярилцлага хийж буйгаа танилцуулж яриагаа эхлүүллээ. Тэд хоёул төрийн албан хаагчийн халаа сэлгээ, шинэ Засгийн газрын хийж буй ажлын талаар ярилцсан.

УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн долоо хоногт чуулган дээр болон хэвлэлээр дамжуулан онц ноцтой мэдээлэл хийснээ дурдаад "Шинэ Засгийн газар буюу Мэргэжлийн засгийн газар"-ын 100 хоногийг дүгнэн хатуухан үгсийг хэлсэн юм. Тэрээр "Эрх барьж буй нам 100 хоногт дэндүү удаан бал сараа хийсэн. Нөөц боломжоо хэрхэн дайчилж, үр дүнтэй юу хийх вэ гэж бодож сэтгэхийн оронд төрийн албан хаагчдийг өдөр болгон хомроглон халж, томилгоо хийж, ямарваа нэг ажил бүтээх чадамжгүй болголоо. Мөн маш чухал нийгмийн хөтөлбөрүүдийг болиулж, зогсоосон" гэлээ.

Нэвтрүүлгийн хөтлөгч бүх л Засгийн газрын үед халаа сэлгээ хийдэг шүү дээ гэсэнд УИХ-ын гишүүн Л.Болд Засгийн газар солигдох үед хийгддэг халаа, сэлгээнд шүүмжлэлтэй ханддагаа хэлсэн юм.