Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төв нээлтээ хийлээ
Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв нээлт
2016.11.09

Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төв нээлтээ хийлээ

Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн үйл ажиллагааны нээлт өнөөдөр боллоо.

Нээлтийн ажиллагаанд Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, нийслэлийн Онцгой комиссын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөл болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

DSC_3977

Тус төв болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах болон аврах мэдлэг, дадлыг иргэд, олон нийтэд олгож, сургалт, дадлагад хамруулах юм. Тухайлбал, газар хөдлөлтийн гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж, обьектыг орхин хэрхэн аюулгүй орчинд гарах, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг иргэдийн мэдвэл зохих анхан шатны мэдлэг, дадлыг олгох юм. Тус төв жилдээ 750 мянган иргэнийг сургалтад хамруулах бүрэн боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс тодотгож байлаа.

9X1A3989Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх “Ард иргэдээ болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж хамгаалах, хэрэв гамшигт өртвөл сэргээн босгох ажлыг яаралтай зохион байгуулах зүй ёсны шаардлага бидний өмнө тавигдаж байгаа. Гамшиг, ослоос урьдчилан сэргийлнэ гэдэг бол улс орны тогтвортой хөгжилтэй шууд холбоотой асуудал байдаг. Тиймээс бид нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийг байгуулж ашиглалтад оруулж байна. Тус төвийг байгуулахад ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаа нийслэлийн үе үеийн удирдлагуудад талархал илэрхийлж байна” гэв.

14940229_579982145532348_8606058564571733250_o

Нийслэлийн Онцгой комиссын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чухал салбар болох Онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөлөөр хангах, нийслэлийн хүн амд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг, осол тохиолдсон нөхцөлд өөрийгөө болон өрөөлийг хэрхэн авран хамгаалах талаар мэдлэг, дадлага олгох, Улаанбаатар хотын гамшгийн эрсдлийг бууруулах, гамшигтай тэмцэх чадвар олгох богино, дунд, урт хугацааны хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Цаашид нийслэлийнхээ иргэдэд мэдлэг дадлага олгохоос гадна аюулгүй байдлыг хангахад нэн шаардлагатай олон улсын стандарт шаардлагыг хангасан багаж, техник хэрэгслээр хангахад хотын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Нийслэлийн удирдлагаас олон улсын байгууллагуудтай хамтран энэхүү төвийг түшиглэн сургалт дадлага, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ дурдлаа.

9X1A4083

Сургалт арга зүйн төвийн барилга нь Газар хөдлөлтийн танхим, Өндрөөс аврах ажиллагаа үзүүлэх танхим, Утаат орчны дадлага хийх, Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхим, 150 хүний багтаамж бүхий үзвэрийн 3D бичил кино театр, Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны танхим зэрэг нийт 52 өрөөтэй аж. Уг төв нь гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулахаас гадна дуудлагаар ажиллах Аврах ангитай иж бүрэн цогцолбор байгууламж юм.

9X1A4139

Газар хөдлөлтийн танхим

Хүүхэд багачуудад газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэхийг зорьсон. 8 баллын чичирхийллийг мэдрэх болно. Ийм чичирхийллийн үед гэрлийн бүрхүүл дээрээс унах, тааз нурж орж ирэх, ханын тавилга, сандал, ширээ доргин унах аюултайг харж болно.  

Хятадын Сычуань мужид 2008 онд болсон 7,9 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 69,2 мянган хүн амь үрэгдэн 18 мянган хүн сураггүй алга болж, 288,4 мянган хүн бэртэж гэмтсэн. Чичирхийлэл нь Бээжин, Шанхай хотууд төдийгүй хөрш Пакистан, Тайланд, Вьетнам, Бангладеш, Балба зэрэг орнуудад мэдрэгдсэн байдаг. Тийм ч учраас хятад мэргэжилтнүүд газар хөдлөлтийн танхимыг Сычуань мужийн жишгээр тоноглож, техник хэрэгслийг суурилуулжээ.

DSC_4018

Өндрөөс аврах ажиллагаа үзүүлэх танхим

Аврах ажиллагаа явуулах зориулалтын хана, аврах ажиллагааны шат, олсыг бэхэлж суурилуулсан байна. Уг дадлагыг хүүхэд, залуусын насны онцлогт тохируулан зохион байгуулах юм байна. Тухайлбал, 15-аас дээш насны хүүхдүүд энэ танхимд хадан хананд авирах, олсоор буух зэрэг дадлагыг хийж болох юм.

DSC_4030

Утаат орчны дадлага хийх танхим

Гал гарсан үед утаат орчинд хэрхэн аюулгүй байдлаа хангах, утаат орчноос зайлах, хорт хий утаанаас хамгаалах баг өмсгөж сургах зэрэг дадлага сургуулийг явуулах юм байна. Галын хор ашиглах, гал унтраах техник, хэрэгсэлтэй танилцах, гал унтраах зэрэг дадлага хийгдэнэ.

DSC_4058

Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхим

Энд суурь тусламжийн сургалт явуулна. Хүүхэд, том хүнд тусламж үзүүлэх зориулалтын биет үзүүлэнгүүд байрлуулсан.  Энэ биет үзүүлэн дээр иргэд хиймэл амьсгал хийх, судас, булчин тариа хийх, ил, далд шархыг боох, цус алдалтыг тогтоох, хугарсан, мултарсан үе, мөчийг чиг тавьж боох зэрэг эмнэлгийн анхны суурь тусламжийн анхан шатны мэдлэгийг иргэдэд олгох юм.

DSC_3952

150 хүний багтаамжтай орчин үеийн тоноглол бүхий үзвэрийн

3D бичил кино театр

Иргэдийн насны ангилалд тохируулан киногоо үзүүлнэ. Кино сангаа байгалийн гамшгаас гадна хүүхдэд зориулсан 2D, 3D хүүхэлдэйн кино, уран сайхны киногоор бүрдүүлж байгаа юм байна. Кино театрын хувьд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

DSC_4070

DSC_3959