Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2016.11.14

Ирэх онд бүх төрлийн татварыг ямар ч тохиолдолд нэмэгдүүлэхгүй байхыг хэлэлцээрээр хаана

Хямралын үед иргэдийн ажлын байрыг хангах орлогыг бууруулахгүй байх зорилго бүхий хөдөлмөр нийгмийн зөвшлийн хэлэлцээр ирэх долоо хоногоос зохион байгуулагдахаар болж байна.

Уг нь өнгөрөгч 2014 онд байгуулагдаж байсан хэлэлцээр ирэх оны нэгдүгээр сард дуусах ёстой байсан ч Засгийн газрын саналын дагуу гэрээг шинэчилхээр болсон байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, ажил олгогч эздийн холбоо МҮЭХ зөвшилцөж тухайн жилд хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт авч хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааг хэлэлцээр хийж баталдаг энэхүү хэлэлцээрт 2016 онд цалин тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэхээр тусгаад байсан юм. Гэвч эдийн засгийн хүндрэлээс үүдэн ирэх онд цалин тэтгэврийг нэмэгдүүлэх боломжгүй болсон гэхдээ төсвийн тодотгол хийх нь тодорхой болоод байгаа учраас цалин тэтгэврийг нэмэгдүүлэх боломж гарвал үе шаттай нэмэгдүүлэхийг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргаж байна.