Д.Оюунхорол: Агаарын бохирдол байх ёстой стандартаас 10 гаруй хувиар даваад байна
УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга Д.Оюунхоролтой агаарын бохирдлыг бууруулахаар ямар бодлого баримталж ажиллах талаар цөөн хором ярилцлаа.
-Нийслэлийн агаарын бохирдолтой цөөнгүй жил тэмцсэн ч байдал дээрдсэнгүй. Улаанбаатарын агаарын бохирдол яг одоогоор ямар түвшинд байгааг та мэдэж байгаа юу?
Агаарын чанарын албанаас гаргасан судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ байх ёстой стандартаас 10 гаруй хувиар давсан үзүүлэлттэй гарсан байна. Хүний эрүүл мэндэд хоргой хавдар үүсгэгч хорт бодисуудын хэмжээ 10-15 хувиар их байна гэдэг ард иргэдийн эрүүл орчинд амьдрах, эрүүл аж төрөх эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг.
Тийм учраас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг РМ2.5, РМ10 гэдэг үл үзэгдэх тоосонцруудыг багасгаж. Бохирдлыг багасгахын төлөө бас тууштай ажиллах шаардлагатай. Үл үзэгдэгч тоосонцор нь түүхий нүүрсний хэрэглээ, автомашины түлшний дутуу шаталт. үйлдвэр, барилгын тоосжилтоор дэгдэж байна. Хавдар үүстэгч РМ2.5, РМЮ тоосонцорууд зуны цагт ч дэгддэг.
Тухайлбал, хавар, зуны улиралд гэр хорооллын уулнаас буусан үер, борооны ус айлуудын жорлонг халин урсгаж зам руу шороотой холилдон орж, орчныг болон агаарыг бохирдуулж байгаа. Өнгөрсөн өвөл нэгдүгээр сард 138 удаагийн агаарын чанарын хэмжилт хийхэд 133 удаад нь буюу 96 хувьд бохирдол стандартаас давсан байсан дүн мэдээ бий. Энэ нь өнгөрсөн өвөл өмнөх жилүүдийнхээс илүү хүйтэн байсантай холбоотой.
Энэ өвөл бас их хүйтрэх төлөвтэй байгаа. Улаанбаатар хот газар зүйн байршлын хувьд уулсаар хүрээлэгдсэн, ихэнхдээ салхигүй тогтуун байдаг тул агаарын бохирдол сарнихгүй нам дор газраа тунардаг. Гэр хорооллын айлуудын яндан зэрэг нам эх үүсвэрүүдээс гарч байгаа агаар бохирдуулах бодисууд нь дороо тунаж үлддэг учраас агаарын бохирдол санаснаар буурахгүй байгаа юм.
-Гэр хорооллоос ялгарч буй утаа нийслэлийн агаарын бохирдол үүсгэж байна гэж олон жил ярьсан. Гэвч бодит байдал дээр түүхий нүүрсний жилийн хэрэглээний дийлэнхийг дулааны цахилгаан станцууд шатаадаг.
Улаанбаатарчууд жилд 5.9 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Үүний 10 хувийг гэр хороололд хэрэглэж байгаа боловч ялгаруулж байгаа бохирдлын 80 хувийг ялгаруулж байна. Энэ нь түрүүнд дурдсан нам дор эх үүсвэрээс ялгарч байгаа бохирдол агаарт дэгдэхгүй, тунаж байгаатай холбоотой. Цахилгаан станцын өндөр яндангийн утааны ихэнх нь агаарт дэгдчихдэг юм байна.
Цахилгаан станцууд түүхий нүүрсний 85 хувийг хэрэглэж, зургаан хувийн бохирдол гаргадаг. Агаарын бохирдуулагч дараагийн эх үүсвэр автомашин агаарын бохирдлын 10 хувийг ялгаруулдаг. Нийт тээврийн хэрэгслийн 60 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа нь үүнд нөлөөлж байгаа. Улаанбаатар хотын иргэдийн гурван хүн тутмын нэг нь авто машин унаж хотын төвийн түгжээнд зогсож байна. Автомашин тормос гишгих болгондоо агаар бохирдуулагч хүнд металл ялгаруулдаг.
-Энэ өвөл агаарын бохирдлыг бууруулж чадах уу?
Ганцхан өвөл агаарын бохирдол буурахгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ өвөл агаарын бохирдлыг аль болох нэмэгдүүлэхгүй, болж өгвөл бууруулахын төлөө ажиллана. Юуны өмнө УИХ-аас батлан гаргасан хуулиуддаа амь оруулж, хэрэгжүүлэх шаардлагатай. 2016 онд агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар сан”-г татан буулгасныг сэргээж байгуулах шаардлагатай. Агаарын . .бохирдлын асуудал хамгийн их тулгамдаж байхад энэ санг татан буулгасан нь хэрэгжиж байсан хууль дүрмүүдийг зогсооход хүргэсэн.
Тийм учраас Засгийн газар “Цэвэр агаар сан”-г сэргээн байгуулахаар шийдвэрлэсэн. Ирэх жилийн төсөвт таван тэрбум төгрөг суулгаж, халаалтаа эрчимхүчээр шийдэж байгаа айлуудын цахилгааныг 50 хувиар хөнгөлсөн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ шийдвэр нь иргэдийн амьдралд тодорхой хэмжээгээр туслах, эдийн засгаа хэмнэх боломжийг өгч байгаа. Агаарын бохирдлыг бууруулах олон шинэ техник технологуудыг нэвтрүүлж байгаа дэлхий нийтийн хандлага руу бид явах шаардлагатай. Цаашдаа хүрэн нүүрснээс татгалзах алхмыг зоригтой эхлүүлэх хэрэгтэй.
Нүүрсний олборлолт хийдэг аж ахуйн нэгжүүд нүүрсээ боловсруулж, ард иргэд угаасан нүүрс түлдэг хэрэгцээнд суралцах шаардлагатай. Шахмал түлш хийж буй иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, чанар, стандартын шаардлага хангасан утаагүй зуухны хэрэглээг дэмжих ажлуудыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна. Улаанбаатар хотод нүүрсээр галладаг 300 гаруй аж ахуйн нэгж байдаг. Энэ аж ахуйн нэгжүүдэд төвийн эрчим хүчний системд холбогдох даалгавар өгөх хэрэгтэй.
-Агаарын бохирдлыг бууруулахын тулд та юу хийхээр төлөвлөж байна вэ?
Урт хугацааны тууштай, зөв бодлого, төр, хувийн хэвшил, ард иргэдийн хамтын уйгагүй хүчин чармайлтын үр дүнд энэ асуудал шийдэгддэг. Өнөөдөр утаатай тэмцэхэд иргэдийн оролцоо, хандлага хангалтгүй байна гэж би үзэж байгаа. Зөвхөн төр, засгийн амыг хараад бүх асуудал шийдэгдэхгүй.
Төр засгийн зүгээс цаашид иргэдийг орон сууцжуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх бодлогыг үргэлжлүүлнэ. Мөн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, хамрагдах дүүрэг хороодын тоог нэмж, сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр хангах ажлыг ойрын таван жилд зохион байгуулж, түүхий нүүрсний хэрэгаээг хязгаарлах бодлого баримталж ажиллана.