Гэр хорооллоос гарч байгаа утааг 80 хувь багасгахад агаар дахь тоосжилтын агууламж 40-46 хувь буурсан
“Тусгал төсөл” Улаанбаатар хотын агаарын бохирдол ургын сөлтөд хэрхэн нөлөөлж байгааг тогтоох судалгааг нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, саймон фрейзерийн их сургууль хамтран хоёр жилийн турш явуулсан байна. “Угаар” нэртэй уг судалгааны эхний дүгнэлт гарсан байна.
Угаар Судалгаанд нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяа 534 жирэмсэн эхийг харьцуулан судалжээ. Ингэхдээ талынх нь гэрт агаар цэвэршүүлэгч, зөөврийн филтер тавьж харьцуулахад судалгааны явцад агаар шүүгч тавьсан ээжийн гэр дэх агаарын бохирдол 40 орчим хувиар буурсан байна. Агаар цэвэршүүлэгчтэй байсан ээжээс төрсөн хүүхэд цэвэршүүлэгчгүй орчинд байсан хүүхдээс 80 граммаар илүү жинтэй 0.4 см урт байсан байна.
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг: Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд агаарын бохирдолыг бууруулах чиглэлд нийтдээ 93 тэрбум төгрөгийн ажил хийсэн. Энэ жилийн хувьд төсөв муу байгаагаас байгаль орчны сайдын багцад таван тэрбум төгрөг суусан. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд оны өмнө, дараа үндэсний хороогоо хуралдуулан мөнгөө хэрхэн зохицуулах талаар шийдсэн байгаа.
Бүрэн эхээр нь бичлэгээс ....