Долоон аймгийн агаар дахь хорт бодис байх ёстой хэмжээнээс давсан
2015.12.02

Долоон аймгийн агаар дахь хорт бодис байх ёстой хэмжээнээс давсан

Агаарын бохирдолын хэмжээг харуулсан зургаас харахад хүхэрлэг хийн жилийн дундаж агууламжийг гаргахад Арвайхээр, Дархан, Чойбалсан, Цэцэрлэг, Баянхонгор, Сайншанд, Шарын гол, Даланзадгад гэх мэт хотууд нь байх ёстой хэмжээгээсээ давсан  байна.  

Уг нь 2013 онд байгаль орчны сайдын тушаалаар агаарын бохирдолын хэмжээ хүлцэх дээд хэмжээнээс давсан аймгийн төвүүдэд бохирдлыг бууруулах чиглэлд 700 сая төгрөг зарцуулжээ. Гэхдээ бодит үр дүн гараагүй байна.

Эдгээр аймгуудийн агаарын бохирдлыг бууруулах үүднээс ямар ажил хийж байна вэ?

УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг:

-Хамгийн түрүүнд эрчим хүчний тарифын бодлогод томоохон үйлдвэр аж ахуй, байгууллагын тариф, аж ахуйн, гэрийн хэрэглээний тариф гэх мэтийг ялгах. Ялангуяа шөнийн тарифийг нойллох боломжийг гаргана. Энэ нь заавал нүүрс түлэхгүй шөнийн цагаар тенн гэх мэтийг ашиглан гэрээ дулаахан байлгах аргийг хайж бодлого гаргаад явж байгаа.  

Улсын хаана ч тэр гэр хорооллоос ялгарах утаа агаарын бохирдлын гол эх үүсвэр болж байна. Тиймээс аймгуудыг орон сууцжуулах, төвлөрсөн дулаанаар хангах шаардлага үүсч байна.