УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2016.12.05

Ц.Даваасүрэн: Олон улсын гэрээний хуулийн шинэчлэлд их хариуцлагагүй хандаж байна

УИХ-ын чуулганаар Олон улсын гэрээний тухай хуульд өөрчлөлт оруулж тус хуулийн 23-р зүйлийг хуулиас хасаж орхилоо.

Ингэснээр хууль тогтоомж зөрчиж байгуулсан Олон улсын гэрээг хуулиар хүчингүй болгох боломжийг  орхигдуулж байна. Ингэснээр хууль зөрчих зарим гэрээг хүчингүй болгох боломжгүй болж байгаа юм. Үүний нэг нь Оюутолгойн гэрээ гэж  УИХ-ын гишүүд  хэлж байна тухайлбал Оюутолгойн гэрээг хууль зөрчин байгуулсан төдийгүй гэрээний зүйл заалтыг өөрчлөх ёстой гэсэн олон байр суурь бий.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Олон улсын гэрээний хуулийн шинэчлэлд их хариуцлагагүй хандаж байна. Ажлын хэсэг байгуулсангүй, зүгээр  оруулж ирээд шуурхай явуулчихлаа. Гэтэл тэнд  хамгийн ноцтой зөрчил гарч байгаа нь хууль зөрчиж байгуулагдсан олон улсын гэрээг хүчингүй болгох боломжийг, эрхийг байхгүй болгочихлоо. Хуучин гэрээн дээр бол 23-р заалт дээр “Хууль зөрчсөн гэрээг УИХ хүчингүй болгон” гэж заалт бий. Энэ заалтыг авч хаясан.