Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Засаг дарга Ж.Эрдэнэбатад хүндэтгэл үзүүллээ
2016.11.17

Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Засаг дарга Ж.Эрдэнэбатад хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамт олноос Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсон Жамсрангийн Эрдэнэбатад баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ. 

Энэ үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хамт олноо төлөөлж Засаг дарга Ж.Эрдэнэбатад мөнгөн аягатай сүү, хадаг өргөн барьж, ажлын өндөр амжилт эрүүл энхийг хүссэн ерөөв.  

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Д.Бат-Эрдэнийг 100 хувийн саналаар  улираан томилж, Чингэлтэй дүүргийн Засаг даргад Ж.Эрдэнэбатын нэрийг 100 хувийн саналаар дэмжин, Нийслэлийн Засаг даргаар батламжлуулахаар уламжилсан байсан юм.