Телевизүүд улстөрийн мэдээ мэдээллийг чухалчилж байна
2016.12.13

Телевизүүд улстөрийн мэдээ мэдээллийг чухалчилж байна

Улаанбаатар хотын дундаж нэг үзэгч өдөрт 293 минутыг цэнхэр дэлгэцийн өмнө өнгөрүүлж байна гэж  Максима судалгааны байгууллагын 2015 онд хийсэн судалгаанд дурдсан байдаг.  

Харилцаа холбооны зохицуулах газарт бүртгэлтэй  69 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Үүний 43 нь улстөр, нийгэм эдийн засгийн мэдээллийн хөтөлбөрүүдтэй. Үүнийгээ дагалдсан ярилцлага, тодруулгын булантай. Зарим телевиз нь өөрсдийн гэсэн брэнд ярилцлагын нэвтрүүлэгтэй.

Энэхүү тоо баримтаас нэг зүйлийг харж байгаа байх. Улстөрийн агуулга бүхий нэвтрүүлэг, хөтөлбөр дийлэнх буюу 64 хувийг эзэлж байна. Энэ нь төрийн байгууллага, албан тушаалтан, үйл явдал тойрсон албаны мэдээллээс өөр vзэж харах, зvйлээр хомс байгаа нь харагдаж байна.

үлдсэн 26 телевизийн дөнгөж 1 нь хүүхдийн суваг, 1 нь эрүүл мэнд - гэр бүлийн,  2-3 киноны суваг, танин мэдэхүй, соён гэгээрүүлэх чиглэлийн 2 телевиз, бусад нь худалдааны суваг байна.

Улстөр нийгэм эдийн засгийн мэдээлэл давамгайлсан энэ үед шинжлэх ухааны мэдлэг олгохуйц баримтат дэлгэц, хүүхдийн хүмүүжил нас, сэтгэхүйд зориулсан багц хөтөлбөр, эрүүл мэнд, гоо сайхны төрөлжсөн суваг, хөтөлбөр хэрэгтэй байна.

Телевиз нь хэвлэл мэдээллийн гол хэрэгслийн хувьд  өнөөдрийг хүртэл үзэл суртлын зэвсэг болж, нам, улстөрийн шийдвэрийг олон нийтэд сурталчлан таниулахад гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн.

Энэ байдал удаан үргэлжилбэл телевиз нь улстөрийн хүчнүүдийн үзэл бодлын гол индэр болж, ард түмнийг талцуулсан талбар болох нь ээ. Тиймээс мэдээлэх, танин мэдүүлэх, зугаацуулах, хянах зэрэг гол үүргээ биелүүлэхийн тулд дээр хэлсэн агуулгуудыг багтаасан цогц мэдээлэл хүргэх шаардлага тулгарч байна.