Ц.Даваасүрэн: Улсын дээд шүүгч маш хариуцлагатай албан тушаал юм
2016 оны 12 сарын 28 ны Чуулганы хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд Б.Мөнхтуяа, Г.Банзрагч нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Нэр дэвшигчидтэй холбоотой УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асууж хариултаа авав.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Дээд шүүхэд томилогдож байгаа хүмүүс маш хариуцлагатай албан тушаал. Тиймээс байнгын хорооны хуралдааны үеэр нэр дэвшигчдийн намтар байхаас илүү ямар хэрэг дээр ажиллаж байсан, гүйцэтгэж байсан ажлын талаархи мэдээллийг сонсч, танилцсан уу. Шүүгч нарын асуудалд анхаарал хандуулахгүй бол иргэд шүүхийн байгууллагад итгэх иргэдийн итгэл суларч байгааг анхаарч, хяналт тавиах хэрэгтэй.
Хууль зүйн байнгын хорооны гишүүн Л.Энхболд “Байнгын хорооны хуралдааны үеэр танилцуулга, намтартай танилцсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн оруулж ирсэн намтар, танилцуулгыг хэлэлцсэн. Нэр дэвшигчдийн ажиллаж байсан ажлын гүйцэтгэл болон шалгаж, шүүж байсан хэрэгтэй холбоотой асуудлыг ярилцаагүй” гэсэн хариулт өглөө.