Д.Зоригт сайдыг огцруулах саналаа гишүүд дахин өргөн барилаа
2011.05.05

Д.Зоригт сайдыг огцруулах саналаа гишүүд дахин өргөн барилаа

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар Засгийн газрын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах саналаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.

Тэд саналдаа сайдыг огцруулах үндэслэлийг долоон зүйлээр дурдаж тайлбарласан байна. Тухайлахад, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч талд ашигтай байдлаар хийсэн, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон  Тавантолгойн ордын хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгож “Энержи ресурс” ХХК-д хууль зөрчиж олгосон зөрчлийг засч залруулахгүй байгаа, УИХ-ын 27 дугаар тогтоолд заасан стратегийн ордуудад тавих төрийн хяналт сул, лиценз олголт эмх замбараагүй, салбарын яам, агентлаг хууль хэрэгжүүлэх талаар хангалтгүй ажиллаж байгаа, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрдэс баялаг, эрчим хүчний салбарын зорилтууд биелэгдээгүй, түүнчлэн 2010 оны 12 дугаар сарын 27-нд УИХ-ын нэр бүхий гишүүдээс Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай шаардлагад дурдсан асуудлуудыг шийдвэрлэж хэрэгжүүлэх талаар өнгөрсөн хугацаанд тодорхой алхам хийгээгүй гэж үзсэн байна.

 

Иймээс сайдыг ажил үүргээ хангалтгүй биелүүлж байна гэж үзээд огцруулах саналыг өргөн барьж буйгаа дурджээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.