Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар
2016.12.28
Улсын ерөнхий прокурорын орлогчийг томиллоо
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарын томилгоог хэлэлцлээ.
Тус томилгоотой холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, О.Баасанхүү, Б.Ундармаа, М.Билэгт, Ц.Цогзолмаа, Л.Болд, Ц.Нямдорж нар үг хэлж байр сууриа илэрхийллээ.
Эцэст нь нийт 54 гишүүдийн 46 буюу 85,2 хувь нь дэмжиж Улсын ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарыг томиллоо.