Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дэлгадо Консэпсион
2017.01.07

Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож буйд нь Ерөнхий сайд баяр хүргэж, хоёр орон газар зүйн байршлын хувьд алс хол оршдог ч орчин үеийн техник технологийн ачаар бид ойр ажиллах, иргэд хоорондын харилцаа өргөжих боломж бий гэж дурдлаа.

2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Куба Улсад хийсэн айлчлал нь хоёр орны хувьд 30 гаруй жилийн дараа дээд түвшинд болсон үйл явдал бөгөөд цаашдын хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна гэлээ.

Элчин сайд Раул Дэлгадо Консэпсион, Боловсролын салбарын хамтын ажиллагаа манай хоёр орны хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг. 1994 оноос хойш нийт 140 гаруй оюутанд Кубын Засгийн газраас тэтгэлэг олгосон бөгөөд цаашид ч энэ тоог нэмэгдүүлэх болно гэлээ.

Талууд хоёр орны спортын салбарт хамтран ажиллаж ирсэн туршлагатайг дурдаж, тамирчдын бэлтгэлийг Куба Улсад хийх боломжтой гэв