Д.Жаргалсайхан: Хөгжлийн цогц хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх нэн шаардлагатай
Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл байгуулагдаад удаагүй байна. Энэ талаар гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхантай ярилцлаа.
-Аж үйлдвэрийн салбарын талаархи Засгийн газрын бодлоготой Үндэсний аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагаа хэрхэн уялдаж явагдаж байна вэ?
-Манай танхим бол "үйлдвэрлэж байж хөгжүүлнэ" гэсэн уриатай үйл ажиллагаа явуулж байна. Энэ чиглэлийн 200 аад компани нэгдсэн. Саяхан манай зөвлөлийн компаниудын үзэсгэлэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, бусад сайдууд, холбогдох төрийн байгууллагын удирдлагууд танилцсан.
Бид үйлдвэржилтийн төрийн уламжлалт бодлогыг үргэлжлүүлж хамтран ажиллах сонирхолтой байгаа. Энэ засгийн газар суурь аж үйлдвэрийн 4 том төсөл хэрэгжихээр байгаа. Дарханы төмөрлөгийн цогцолбор үйлдвэр, Нүүрсний шингэрүүлсэн түлш гаргах үйлдвэр, Нефт химийн үйлдвэр, Оюутолгойн зэсийн үйлдвэр ..