УИХ-ын гишүүн С.Чинзориг
2017.02.01
С.Чинзориг: Засгийн газрынхаа дэмжлэгтэйгээр хулгай хийчихсэн юм уу?
Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Гайхаад л сууж байна. Их сонин процесс болсон байна. Бид чинь хүн хулгай хийхээр хүний юмыг нууж байгаад авчихдаг гээд ойлгоод байсан. Сүүлдээ энэ чинь Засгийн газартайгаа, дэмжлэгтэйгээр хулгай хийсэн асуудал юм байна гэж хараад байна.
Өмнөх Засгийн газар төрийн өмчийн асуудалд үнэхээр хоноцийн сэтгэлтэй хандсан байна. Нэг компанид хэт давуу боломж олгосон юм байна гэж харагдаж байна. Нөгөөтэйгүүр эх үүсвэртэй холбоотой асуудлыг нь сөхөж харвал өөрийг нь өөрөөр нь худалдаад авчихсан юмуу гэсэн сэтгэгдэл төрж байна.