2017.02.02

Өмнөговь аймгийн удирдлагууд төрийн ордонд хуралдлаа

Өмнөговь аймгийн нийгэм эдийн засаг, байгаль орчны нөхцөл байдлын суурь судалгааг хүлээлгэн өгөх арга хэмжээ Төрийн ордонд болж байгаа бөгөөд манай аймгийн удирдлагууд, сумдын дарга нар оролцож байна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, аймгийн ЗДТГ-ын санаачилгаар уг баримт бичгийг гаргасан. Тус суурь судалгаанаас орон нутгийн хүн ам, нийгэм эдийн засгийн хөгжил, цаашид хэрхэн хөгжүүлэх, байгалийн экологийн тэнцвэрт байдал зэрэг томоохон агуулга багтсан байна. Өмнөговь аймгийг хөгжүүлэхэд нэгэн түлхүүр бодлогын баримт бичиг гэдгийг судалгааны багийнхан хэлж байгаа юм.