ЗТБХБЯ, ТББ-уудтай хамтран ажиллахаар гэрээ хийв
2012.03.27

ЗТБХБЯ, ТББ-уудтай хамтран ажиллахаар гэрээ хийв

Төрийн байгууллагын зарим чиг үүргийг ТББ-д шилжүүлэх шийдвэрийг 2010 онд Засгийн газрын тогтоолоор баталсны дагуу ЗТБХБЯ, барилгын салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл болох “Барилгын хөгжлийн үндэсний төв”-тэй хамтран ажиллахаар болж, талууд өчигдөр гэрээнд гарын үсэг зурлаа. Одоогоор барилгын салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй ТББ байдгаас тус нэгдэлд 11 байгууллага байдаг аж. Эдийн засгийн өсөлтийг даган хурдацтай хөгжиж байгаа барилгын салбарынханд тус нэгдэл нь гадаад хамтын ажиллагаа, мэргэжлийн боловсон хүчний сургалт, мэдээлэл солилцох гүүр болж ажиллах юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.