2025.06.23
Ж.Алдаржавхлан: Төрийн албан хаагчдын цомхотгох асуудал дээр болгоомжтой хандаарай. Ард нь амьдрал бий
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль
УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
Газрын харилцаа геодизи зураг зүйн газар нь Ерөнхий сайдын харьяа байдаг. Уг нь тэр агентлаг Хот байгуулалтынхаа яамтай хамтарч ажиллах ёстой. Хот байгуулалтынхаа сайдын доор хот байгуулалт газрын харилцаа гэдэг чинь яг нэг асуудал. Энэ агентлагийг та бүхэн барилга хот байгуулалтын сайдын харьяанд байх цаг болоогүй юу? Нэг нөхөр оччихсон Ерөнхий сайдын харьяаны агентлаг гээд яамаа ч тоодоггүй нэг тийм байгууллага бий болсон байгаа юм. Тэгэхлээр хот байгуулалтынхаа салбартай уялдуулж энэ агентлагийг тэр салбарт нь аваачих цаг болсон уу?
Хоёрдугаарт нь дэд сайд гээд хүмүүс гадуур тодорчихсон явж байна. Тийм орон тоо танай Засгийн газарт байгаа юу? цаашдаа гаргахуу? Үүн дээр ямар байр суурьтай байна вэ? Яамны төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар ажлаа хийгээд явах бүрэн бололцоотой гэж бодож байгаа. Заавал хүмүүст өртэй биш тийм албан тушаал гаргаж өгөх шаардлага байна уу, үгүй юу?
Гуравдугаарт нь төрийн албан хаагчдыг цомхотгох асуудал яригдаж байна. Үүн дээр маш их болгоомжтой хандаарай. Хүний ард нь амьдрал явж байгаа. Тийм учраас та бүгд маань энэ дээр маш болгоомжтой хандаж маш сайн тооцоо судалгаа хийж. Хий хоосон орон тоонуудыг нь цомхотгох чиглэлээр ажиллахгүй. Болохгүй бол одоо ажиллаж байгаа улсуудыг халж цамхагдах нь гэдэг өөрөө асар том эрсдэл дагуулах байх гэж бодож байна.
Түүний асуултад, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хариуллаа
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ
БОХХААБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.22
2016
07.22