2025.06.23
Д.Рэгдэл: Шинжлэх ухаан, технологи, инновац 3 байнга цуг явдаг, нэг зүйлийн бүрдэл хэсгүүд тул салгаж болохгүй!
УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл үг хэлж, санал дэвшүүллээ.
ЗГ-ын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцээд явахыг дэмжиж байна. Энэ хуулийн төслийг харьцангуй богино хугацаанд, 2025 оны төсвийн тодотголтой уялдуулан хэрэгжүүлэх гэж байгаа нь сайшаалтай хэрэг ээ. Хуулийг хэрэгжүүлээд явахдаа анхаармаар байгаа ганц, хоёр зүйл байгааг хэлэх нь зүйтэй.
Нэгдүгээрт, шинэ ЗГ өнгөрсөн нэг жилийн хугацааны яамдын үйл ажиллагаанд ойрын үед дүгнэлт хийгээд цааш үргэлжлүүлбэл зохистой. Миний бие шинжлэх ухаан технологийн салбарыг төлөөлж сонгогдсон гишүүний хувьд Эдийн засаг хөгжлийн яамтай тодорхой хэмжээгээр энэ жил холбогдож ажиллалаа. Шинжлэх ухаан технологийн салбарыг энэ яаманд харьяалал болсныг манай салбарынхан ихэвчлэн дэмжиж ажиллаж байгаа. Гэтэл өнгөрсөн 14 сарын хугацаанд яамнаас хийж байгаа арга хэмжээнүүд шинжлэх ухааны салбарынханд огт мэдрэгдэхгүй байна гэж шүүмжлэх болсон. Яамны аппарат шилжиж очсон шинжлэх ухаан технологийнхоо газрыг өөртөө интернационалж авч чадсангүй ээ. Яагаад? Н.Учрал сайд үүнийгсайн задалж үзмээр байна. Эдийн засаг хөгжлийн яамны нэрийг аваад үзэхэд эдийн засаг таслал хөгжлийн асуудал. Эдийн засгийн хөгжлийн хэсэг нь эдийн засгийн эрх чөлөө гэдэг онолын талаар яриад том төслүүдээ том ачаа гэж бодоод тодорхой юм хийхгүй байх шиг. Ийм сэтгэгдэл төрүүлдэг энэ хэсэг бол эдийн засгийн хөгжлийн загвар зохиож байх ёстой бодож байх ёстой газар гэж ойлгож байгаа.
Хоёрдугаарт, хөгжлийн тухайд шинжлэх ухаан технологитойгоо хамт явахгүй бол болохгүй ээ. Бүтэц дээр санал хэлье. ЗГ-ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 3 дахь заалт нь Эдийн засаг хөгжлийн яам шинжлэх ухаан технологийн нэгдсэн бодлого хариуцна гээд биччихсэн. Гэтэл дэлхий даяар шинжлэх ухаан, технологи, инновац 3 бол ерөөсөө л байнга цуг явдаг. Ингэж байж нэг ажил болдог. Нэг зүйлийн бүрдэл 3 хэсэг юм. ЗГ-ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20 дахь хэсгийн 3 дахь заалт өндөр технологи үндэсний инновацын тогтолцооны бодлого төлөвлөлт хөгжүүлэх асуудал гэдгийг энэ шинжлэх ухаан технологийн нэгдсэн бодлого гэдэг рүү оруулаад шинжлэх ухаан, технологи, инновацын нэгдсэн бодлого гэж зохицуулалт хийвэл их зохимжтой байна.
Гуравдугаарт, цахимжуулалт нэмэгдээд байгаа мөртөө төрийн алба томроод байгаад нарийн дүгнэлт хиймээр байгаа юм. Тэнд төрийн асар олон үйлчилгээ цахимжчихсан байгаа.

Сэтгүүлч