947 өрхөд 1550 тн нүүрс олгов
2012.04.09

947 өрхөд 1550 тн нүүрс олгов

"Өрхийн хөгжлийг дэмжих жил"-ийн ажлын нээлтийг иргэдийг идэвхжүүлэх, зөвлөгөө мэдээллээр хангах, нөөц  бололцоог нь илрүүлэх зорилго бүхий өдөрлөг хэлбэрээр зохион байгууллаа.

Тус өдөрлөгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж оролцож Засгийн газраас өрхийн хөгжлийг хэрхэн дэмжих талаар мэдээлэл өглөө. Өдөрлөгийн үйл ажиллагаанд 200 гаруй иргэн үйлчлүүлж хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл авч, гарын авлагаар хангагдсаны дээр үзэсгэлэн худалдаа гаргаж, бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулалт хийлээ. Өрхийн хөгжлийг дэмжих жилтэй уялдуулж "Хүннү гоулд" ХХК-тай байгуулсан нийгмийн түншлэлийн гэрээний дагуу 1550 тн нүүрсийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эх нийт 947 өрхөд олгов.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.