Ц.Дашдорж сайдын үүрэг хэрэгжсээр байна
2012.04.17

Ц.Дашдорж сайдын үүрэг хэрэгжсээр байна

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж саяхан Авто тээврийн газар ажиллаж тодорхой үүрэг чиглэл өгсөн билээ.  Тухайлбал салбарын хууль, эрх зүйн шинэ орчныг бодитой хэрэгжүүлэх, хөдөлгөөний зохион байгуулалтыг хангаж зам тээврийн ослоос урьдчилсан сэргийлэх, улсын дугаартай холбоотой давхардал, дугаар худалддаг тухай асуудалд онцгой анхаарах, хүний хүчин зүйлийн нөлөөгүйгээр дугаар олгодог системд орох ёстойг сануулсан юм. Энэ хүрээнд Авто тээврийн газар өчигдрөөс эхлэн машины дугаар олгохдоо шинэ сери задалж, тусгай программын дагуу санамсаргүй сонгогддог системээр бүртгэлээ явуулж эхэлсэн байна. Программыг Монгол хүн зохиогоогүй аж. Ямартай ч Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын үүрэг хэрэгжсээр байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.