Ерөнхий сайдын гэр бүлийн ээлжит бэлэг
2017.03.09

Ерөнхий сайдын гэр бүлийн ээлжит бэлэг

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гэр бүлийн зүгээс шинээр мэндэлсэн хүүхдүүд болон амаржсан ээжүүдэд бэлэг хүргүүлдэг уламжлалтай.

Мартын 8-ны баярыг тохиолдуулан Ерөнхий сайдын гэр бүлийнхэн амаржсан ээжүүдэд мэндчилгээ, бэлэг хүргүүлжээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гэр бүлээс өчигдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр амаржсан ээжүүдэд баярын мэндчилгээ илгээсэн байна.

Өчигдөр /2017.03.08/ улсын хэмжээнд 160 гаруй эх амаржжээ. Нийслэлийн төрөх эмнэлгүүдэд нийт 93 ээж амаржсанаас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон “Гурван гал” эмнэлэгт Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ажиллаж, Ерөнхий сайдын гэр бүлийн мэндчилгээг хүргэж өгчээ.

Онцлоход, Ерөнхий сайд гарын бэлгэндээ  үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг сонгодог юм.