Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа НЭМГ-т ажиллалаа
2017.03.16

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа НЭМГ-т ажиллалаа

Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа өнөөдөр Нийслэлийн эрүүл мэндийн газар (НЭМГ)-т ажиллаж, тус газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар энэ үеэр 2017 оны эхний улиралд нийслэлийн эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлсэн томоохон болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогын чиглэлийн ажил, тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулсан юм