МҮЭ-ийн холбооны удирдлагууд Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллалаа
2017.03.22

МҮЭ-ийн холбооны удирдлагууд Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллалаа

МҮЭ-ийн холбоо, салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд болон мэргэжил ҮЭ-ийн холбоодын дарга нар энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллав.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар Хэнтий, Сүхбаатар аймгийн ҮЭ-ийн сонгуультан гишүүдтэй МҮЭ-ийн холбооны цаг үеийн асуудлууд ялангуяа төсөв санхүүгийн хүндрэл, ОУВС-гаас хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах шаардлагын талаар байр сууриа илэрхийлж, МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн хурлын шийдвэр, улсын хэлэлцээр тойрсон асуудлууд болон ҮЭ-ийн хөдөлгөөн үүссэний тэмдэглэлт 100 жилийн ойн хүрээнд хийж буй ажлууд, санхүүгийн төлөвлөгөө, гишүүдийн татвар, хандив дэмжлэг, аймгийн ҮЭХ-ны байр зэрэг асуудлуудаар мэдээлэл хийсэн бол МААХҮЭХ, МБҮЭХ, МТХГТАҮЭХ, МЭХГУУҮЭХ, МНҮЭХ, МХХЖДҮАЖХҮҮЭХ, МХХААБОҮЭХ, МҮҮЭХ дарга нар тус тусын салбарын хэлэлцээр, тулгамдаж буй асуудлуудаар мэдээлэл хийж, санал солилцон анхан шатны хороодын сонгуультан гишүүдтэй уулзалт хийж ажиллалаа.

Мөн Сүхбаатар аймгийн Засаг дарга, Ажил олгогч эздийн холбооны дарга нартай уулзаж нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах талаар уулзалт хийлээ. Тус аймгийн ҮЭ-ийн хороод 100 жилийн ойн чиглэл удирдамжийн хүрээнд төлөвлөгдсөн ажлуудыг хийж хамтын гэрээ хэлэлцээрээ шинэчлэн, Үндэсний салбар зөвлөл хороодын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаагаа танилцууллаа. Салбарын хамтын гэрээ хэлэлцээр хууль тогтоомж, журам, хамтын гэрээ хэлэлцээрийг хэрэгжилтийг хангуулахад Мэргэжил үйлдвэрлэл, Орон нутгийн ҮЭ-ийн холбоодын хамтын ажиллагааг сайжруулах талаар салбар орон нутгийн ҮЭ-ийн дарга нар харилцан мэдээлэл хийлээ.