Ц.Сандуй бага ярьж, ихийг хийнэ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын VIII хуралдаан Хангарьд ордонд эхэлсэн ч НИТХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан байна.
Энэ удаагийн хурлаар НИТХ, түүний бүтцийн байгууллагын дүрэм, хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах, хурлын зарим үйл ажиллагаанд журам тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэх байсан юм.
НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн хэлэлцүүлж буй саналд НИТХ жилд хоёр удаа хуралддаг байх, мөн иргэдийн хурлын төлөөлөгч хэлэлцэж буй асуудлаар үг хэлэх, санал шүүмжлэл гаргах, асуулт тавих хугацааг одоо байгаагаас хоёр дахин багасгахаар журамлсан байжээ. АН-ын бүлэг үүнийг нь “Нийслэлийн иргэдийн эрхэнд халдсан, үндсэн хуулийн язгуур эрх ашиг зөрчсөн бичиг баримтууд болсон” гэж үзсэн байна.