Засгийн газрын ээлжит хуралдаан болно
2017.04.04

Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15 цагаас Төрийн ордонд болно.

Хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд өгөх саналын тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төсөл, Хэлэлцээрт нэгдэн орох тухай, Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтын дүнгийн тухай болон бусад асуудлыг хэлэлцэхээр товолжээ.

Мөн Эрчим хүчний сайд П.Ганхүү тус салбарын 2016-2017 оны өвлийн их ачааллыг давсан байдал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийх аж.