С.Эрдэнэ: Оффшор данстай хүн АН-ын удирдлагад байх нь зохисгүй
УИХ-ыг гишүүн, Арчилсан намын дарга С.Эрдэнэ
2017.04.04

С.Эрдэнэ: Оффшор данстай хүн АН-ын удирдлагад байх нь зохисгүй

АН-ын дотоод сонгууль өнгөрөгч ням гаригт болж өнгөрсөнтэй холбогдуулан Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга Б.Ариунболд нар мэдээлэл хийлээ. Энэ удаагийн сонгуульд АН- ын 152.8 мянган гишүүн санал өгөхөөс 78 хувь нь саналаа өгсөн байна. АН- ын аймаг, нийслэл, дүүрэг, намын үүрийн дарга зэрэг 17 мянган албан тушаалд 20 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдсөн гэв.

Түүнчлэн ҮБХ-ны 380 гишүүнд 511 нэр дэвшигч бүртгуүлснээс дотоод сонгуулийн өмнө Дорнод аймгаас хоёр, Дархан-Уул аймгаас нэг, Сэлэнгэ аймгаас нэг нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан аж. Харин аймаг, нийслэлийн даргад 54 хүн нэр дэвшин өрсөлдсөн байна. Үндэсний бодлогын хорооны гишүүнд 511 нэр дэвшигч өрсөлдсөнөөс дөрвөн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан учраас 506 нэр дэвшигч 380 суудалд өрсөлджээ. Үүнээс 76 суудалд эмэггэй, 76 суудалд эрэгтэй, чөлөөт суудалд хяналтын тооллого дуусаагүй байгаа аж.

Дотоод сонгуулийн үеэр 10 мянга гаруй гишүүн саналаа өгч чадаагүй нь АН-ын дотоод зохион байгуулалттай холбоотой гэв. Тиймээс цаашид бүртгэлтэй холбоотой асуудлыг дахин гаргахгүй гэдгээ намын удирдлагууд мэдэгдэв.

Аймаг, нийслэл, дүүргийн намын даргад өрсөлдсөн нэр дэвшигчдийн урьдчилсан дүн дараахь байдлаар гарчээ. Нийслэлийн АН-ын даргаар Д.Баттулга, Архангай аймагг М.Батжаргал, Баян-Өлгий аймагт Е.Зангаа, Баянхонгор аймагт Д.Ширмэн, Булган аймагт Б.Ариун-Эрдэнэ, Говь-Алтай аймагг Ц.Нанзаддорж, Говьсүмбэр аймагт Д.Сүрэнжав, Дорноговь аймагт Б.Батбаяр, Дорнод аймагт П.Алтангэрэл, Дундговь аймагт Ц.Мөнхбат, Өмнөговь аймагг Р.Сэддорж, Төв аймагт Ц.Мэндсайхан, Ховд аймагт Ч.Чинбат, Хөвсгөл аймагт Ш.Идэрбаясгалан, Хэнтий аймагт Ш.Батдэлгэр, Дархан-Уул аймагт Г.Гантулга, Орхон аймагт Д.Алтанхуяг, Увс аймагт Ч.Чимид нар тус тус олон гишүүдийн санал авсан бол Өвөрхангай, Сэлэнгэ аймагт хяналтын тооллого хийгдэж байгааг хэллээ.

Харин дүүргүүдээс Багахангайд Ц.Алтанцэцэг, Чингэлтэйд Г.Баярсайхан, Сонгинохайрханд М.Чинболд, Налайхад М.Дашхүү, Багануурт Ч.Очирхүү нар гишүүдийн олонхийн саналыг авч, Хан-Уул дүүргийн хяналтын тооллого дуусаагүй гэдгийг мэдэгдсэн юм.

Ийнхүү мэлээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Үндэсний бодлогын хорооны гишүүнд 511 хүн нэр дэвшсэн гэж байна. Үүнээс хэдэн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан юм бол?

-Үндэсний бодлогын хороонд нэр дэвшсэн 511 хүнээс сонгуулийн явцад нийт дөрвөн нэр дэвшигчийг дотоод сонгуулийн өмнө нэрсийн жагсаалтаас хассан. Дорнод, Дархан-Уул аймгаас хасагдсан гурван нэр дэвшигч нь АН-ын Хяналтын ерөнхий хорооноос тодорхой хугацаатай шийтгэл оногдуулсан байсан. Шийтгэлийн хугацаа нь дуусаагүй учраас хассан. Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн нэг хүнийг АН-ын дүрмийн хороонд гомдол ирсэн учраас шалгах шаардлагатай гэж үзээд нэр дэвшихийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэдэг байр суурь барьсан. Тиймээс санал хураалтад оруулаагүй. ҮБХ удахгүй хуралдана. Үүнээс дараагийн шийдвэр гарах байх.

-С.Баярцогтын асуудлыг шалгасны дараа ямар нэг асуудалгүй гэвэл тухайн нэр дэвшигчийн асуудлыг хэрхэн шийдэх вэ. Сэлэнгэ аймгаас С.Баярцогт хамгийн өндөр санал авч нэгээр гарч ирсэн гэдэг мэдээлэл ирсэн л дээ?

-Ардчилсан нам өнөөдөр гишүүдийнхээ ёс зүй, хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хатуу хяналттай ажиллана. Оффшор данстай байх асуудлын тапаар

С.Баярцогт өөрөө оффшор данстай гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлаар өнөөдрийг хүртэл оффшорын талаар тайлбар, үйл ажиллагаа явуулаагүй байгаа тул тодруулах шаардлагатай гэж бид үзсэн. Цаашид оффшор данстай хүн АН-ын удирдлагад байх нь зохисгүй гэж үзэж байгаа. Дан ганц С.Баярцогт гэлтгүй энэ тал дээр хатуу хяналт тавина. Тухайн нэр дэвшигчийн рейтинг ямар байсан эсэх асуудлаар ямар нэгэн бодлого үйл ажиллагаа явуулаагүй. Хэрэв шалгалтын дүнд зөрчилгүй гэж үзвэл холбогдох арга хэмжээг авна. Цаашид Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвших эрх нээлттэй. АН-ын дүрмээр Үндэсний бодлогын хорооны гишүүдийн гуравны нэгийг жил бүр дахин сонгодог байхаар тусгасан. Тиймээс хэн ч гэсэн тухайн жил биш юмаа гэхэд дараа жил нь ротацид ороод сонгогдох бүрэн боломжтой.

-Зарим мэдээллийн хэрэгслээр С.Баярцогтыг АН-аас хөөх асуудал яригдаж байгаа гэсэн байна. АН-аас хөөх юм уу. С.Баярцогт гэдэг хүнийг хөөлөө гээд АН гоё харагдах уу?

-С.Баярцогтыг хөөх асуудал одоогоор яригдаагүй. Хариуцлагын асуудал ярихаар хөөх асуудал яригддаг. Хариуцлага тооцохгүй болохоор шүүмжлээд унадаг. АН шинэчлэл, хариуцлагын алхмаас ухрахгүй.

-Оффшорын асуудал удаан хугацаанд яригдсан. Үнэхээр АН-ын удирдлага С.Баярцогтыг оффшор данстай холбогдуулан ёс зүйн алдаа гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм бол Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшүүлэхгүй байж болоогүй юм уу. Сүүлд нь ингэж байгаа нь муухай харагдаад байна л даа?

-Өмнө нь С.Баярцогттой холбоотой гишүүдээс ямар нэг гомдол ирээгүй. Аливаа хууль эрхзүйн хүрээнд асуудал үүсэхдээ заавал гомдол эсвэл нотлох баримт дээр тулгуурлан асуудлыг үүсгэдэг. Дотоод сонгуулийн процесс өрнөж байх явцад энэ гомдол ирсэн. Үүнийг Дотоод сонгуулийн хороо авч үзээд ийм шийдвэр гаргасан. Энэ нэг хүний шийдвэр биш. Хамтын шийдвэр.

-Нийслэлийн АН-ын даргын асуудал маргаантай байгаа юм уу. Ш.Түвдэндорж яллаа гэдэг мэдээлэл гарсан ч Д.Баттулга ялсан гээд та бүхэн мэдээлэлдээ дурдлаа?

-Нийслэлийн АН-ын даргын сонгуулийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Урьдчилсан дүнгээр Д.Баттулга ялсан гэдэг мэдээлэл ирсэн.

-ҮБХ ямар эрх үүргийг хэрэгжүүлэх вэ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг Үндэсний бодлогын хорооноос сонгох уу эсвэл Их хурал уу, сунгаа юу?

-Намын Үндсэн дүрмэнд заасан эрх үүргийн хүрээнд ҮБХ үйл ажиллагаагаа явуулна. Т авдугаар сарын 2-7-ны хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дёвШйгЧийг тодруулах хуультай. Тиймээс бид АН-ын их хурлаар нэр дэвшигчийг сунгаагаар тодруулна. Одоогоор Их хурлын тов гараагүй байна.