Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг хамт олон нь хүлээн авлаа
2016.10.06

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг хамт олон нь хүлээн авлаа

Засгийн газрын 2016 оны аравдугаар сарын 05-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон.

Өнөөдөр Эрүүл мэндийн Сайд А.Цогцэцэг болон яамны удирдлагын баг   Төрийн нарийн бичгийн даргаа хүлээн авч,тамгыг нь гардуулж өглөө.

Д.Очирбат нь хүний их эмч мэргэжилтэй, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа эрүүл мэндийн салбарын олон хууль, тогтоомжийг санаачлан батлуулсан туршлагатай улс төрч юм.