Батлан Хамгаалахын сайд Москва хотноо олон улсын аюулгүй байдлын хуралд оролцлоо
2017.05.01

Батлан Хамгаалахын сайд Москва хотноо олон улсын аюулгүй байдлын хуралд оролцлоо

Москва хотноо эхэлсэн олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн 6 дугаар бага хуралд 86 улсын 800 гаруй төлөөлөгч оролцож байгаагаас гадаадын 22 улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний дээд удирдлага, олон улсын 7 байгууллагын төлөөлөгчид, аюулгүй байдлын судалгааны байгууллагуудын 200 гаруй судлаачид шинжээчид оролцож байна.

Хурлаар олон улсын аюулгүй байдалд учирч байгаа сорилт бэрхшээл, түүнийг даван туулах арга замын талаар хэлэлцэж байгаа энэ бага хурлын хоёр дахь өдрийн хуралдаанд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ үг хэлэв. Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Монгол Улсын хүчин чармайлт, олон улсын цэргийн хамтын ажиллагааны талаар мэдээлэв.