Авто зам, барилгын ажлын тендер авч өгөх залилан газар авч байна
2017.05.02

Авто зам, барилгын ажлын тендер авч өгөх залилан газар авч байна

“Улсын төсвийн хөрөнгө, хөнгөлөлттэй зээл, тусламжийн хөрөнгөөр баригдах авто замын ажил авч өгнө”, “Тендер авч өгнө”, “Концессийн гэрээгээр зам авч өгнө” хэмээн иргэд, компаниудад санал тавьж, залилан мэхлэх тохиолдол гарч буй тул бид дахин сэрэмжлүүлэг хүргэж байна. 

Зарим нэг  иргэд “....Улсын төсвийн хөрөнгө, Монгол Улсын Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалтаар хийгдэх авто зам барилгын ажил шууд гэрээ байгуулан авч өгнө”  гэж бусад иргэн, хуулийн этгээдийг төөрөгдүүлэн хууль бусаар мөнгө залилан мэхлэх явдал гарч байгаа тул урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Энэхүү  хууль бус, залилан мэхлэх үйлдэлд өртөхгүй, өөрсдийн эд хөрөнгөөр хохирохгүй байх талаар нийт иргэд, замчид, замын компаниудад сэрэмжлүүлж байна.

Авто зам барилгын ажил, Концессийн гэрээгээр хийгдэх ажил, тендертэй холбоотой үнэн зөв мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яам www.mrtd.gov.mn, Нийслэлийн авто замын хөгжлийн газар / www.road.ub.gov.mn/, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем / tender.gov.mn Монголын авто замчдын холбоо /www.mra.mn / зэрэг холбогдох газруудаас авна уу.

МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБОО