Д.Оюунхорол гишүүн сонгуульд  санаа зовохгүй байна
2012.04.13

Д.Оюунхорол гишүүн сонгуульд санаа зовохгүй байна

УИХ-ын сонгуулийн өмнө иргэдээ цахим үнэмлэхтэй болгох гэж энэ төр засаг жинхэнэ арга төрөө барж байх шиг байна. Ямар сайндаа төр барьж байгаа хоёр нам нь хөнжилдөө хөлөө жийлцэж сонгууль будилаантахын эхлэл тавигдлаа гэж үзэцгээж байна. Харин энэ бүхэнд УИХ-ын эрхэм гишүүн, хатагтай Д.Оюунхорол огтхон ч санаа зовохгүй байгаа сурагтай. Монголчууд анх удаа сонгууль өгөх гэж байгаа биш, саяхан Монгол Улс хүн амаа тоолж бүртгэл мэдээллийн санг шинэчилж цэгцэлсэн учраас эрхэм гишүүн ийн санаа огтхон ч зовохгүй байгаа гэнэ. Ёстой нөгөө хаях би яараагүй байхад унах чи юунд яарав гэдэг шиг сонгууль эхлээгүй байхад будилаан гарна энээ тэрээ гэж сандрах энэ улс төрчид өөрсдөө нэгийг өгүүлээд байгаа бус уу гэсэн харын сэтгэл төрөх юм. Д.Оюунхорол гишүүн шиг л байл даа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.