Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2017.05.10

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд нь шилжүүлсэн. Тэгвэл өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэж, 100 хувийн саналаар УИХ-ын чуулганы хуралдаанд оруулахаар боллоо.

Байнгын хорооны хуралдаанд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, мэргэжилтэн А.Оюун, Хуулийн хэлтсийн дарга Р.Раднаабазар нараас гадна холбогдох төслийн мэргэжилтнүүд оролцосон юм.

2012 онд баталсан Хог хаягдлын тухай хуульд хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих, эдийн засгийн хөшүүрэг, урамшуулал олгох харилцааг тодорхой зохицуулаагүйн дээр аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааны зохицуулалт хангалтгүй, иргэдэд хог хаягдлын боловсрол олгох талаар огт тусгагдаагүй, хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуй нэгж байгууллагад хүлээлгэх хариуцлага сул, зөрчлийг илрүүлсэн иргэнийг урамшуулах зохицуулалт байхгүй байсныг шинэчилсэн найруулгын төслөөр зохицуулж өгсөн байна.