ХОЁРДУГААР БҮЛЭГ (Сайн дадал зуршил амьдралыг төвөггүй болгоно)
2009.10.19

ХОЁРДУГААР БҮЛЭГ (Сайн дадал зуршил амьдралыг төвөггүй болгоно)

1.Энэхүү "суугуул чадварыг" "уугуул" болгох вэ?

Хүн болж төлөвших гэдгийг "хүн сайн дадал, Дүйг өөртөө шингээж бий болгох үйл явц" гэж хэлж болох байх аа. Хүнийг "янз бүрийн дадал зуршлын бөөгнөрөл" гэчихээд том эндүүрэл болохгүй байх.

Жишээлбэл, хэн нэгэнд амьдралынх нь туршид төмөр дөнгийг хүчээр зүүжээ гэж бодъё. Эсвэл хөлийг нь гинжээр тушжээ гэж саная. Амьд байх хугацаандаа үүнийг хүн өөрөө "ачаа" гэж мэдрэхгүй өДөр, мэдрэхгүй цаг байхгүй биз дээ. Өглөө сэрсэн Цагаасаа л төмөр дөнгөндөө ядарч туйлдана, шөнө Дөлөөр төмөр дөнгөтэйгөө унтана. Тэгсээр, энэ төмөр дөнгөнөөсөө хэзээ ч салахгүй гэж бодоод ирэхийн үес харин бэрх аймаар гаслангаа мартаад эхлэнэ. Энэ бол тэр хүн "төмөр дөнгөндөө дасаад, дадаад иржээ гэсэн үг.
Хүн өөртөө бий болгох олон тооны дадал зуршлыг тэвчих нь тийм хунд биш бөгөөд эдгээр дадал зуршлыг арилгаж устгах нь ч бас хэцүү биш болов уу.

Дадал зуршил яах ийхийн зуургүй л бий болдог. Ялангуяа муу зуршлыг бол тун амархан сурна даа. Одоохондоо тийм ч муу болоогүй байна гэж бодож байсан зүйл удаж төдөлгүй л бүдүүн олс шиг их хүчээр хүнийг урхидаад авна. Бүдүүн олсыг нарийхан утаснуудаар эрчлэн томж хийдэг ч гэлээ нэгэнт томоод эрчилчихсэн олсоор аварга усан онгоцыг хүртэл татаж болдог билээ.

Нэгэн төрлийн дадал зуршлыг залуус бүгд л өөртөө бий болгоно. Юуны өмнө, энэ нь цагийг ашиглах арга, ажлыг хийх арга барил, сэтгэх арга барил болон сэтгэл хөдлөл зэрэгт нэгэн тодорхой хэлбэрийг бий болгоно. Тэгэхээр, сайнтай ч муутай ч энэ нь яваандаа тухайн хүний нэгэн хэсэг, өөр үгээр хэлэх юм бол, тухайн хүний "суугуул чадвар" болж ирнэ.

Хүн дөчин насанд хүрээд ирэхээрээ өөрөө харамсаж гуниглан, бусад хүмүүсээс хүлээн авах үнэлгээ нь муудахаар зуршлыг бий болгоод ирдэг. Тасдаж хаяьяа гэсэн ч эдгээр зуршлууд нь тухайн хүний бүхий л бие сэтгэлтэй нь дасан зохицоод, огт тасрахааргүй болчихно. Багаар бодоход л тасдаж хаях сэтгэлийн тэнхээгээ алдсан байдаг. Тийм учраас, та бүхэн болж л өгвөл залуу зандан наснаасаа аль болох сайн дадал дүйг өөртөө шингээж аваасай гэж би чин сэтгэлээсээ хүсч байна.

Үнэхээр л, өөрийн дадал зуршлыг тохируулан зохицуулж үл чадах хүн шиг бодлогогүй, туйлбаргүй хүн байхгүй биз ээ.

Харин миний хүсэл бол "зөв" дадлыг, үүний ачаар хором бүр, өдөр бүр, улам л таатайгаар, улам л ач холбогдолтойгоор "суугуул чадварыг" өртөө бий болгоосой гэсэн хүсэл.

Хэрвээ дархан хүн насан туршдаа хэрэглэх сүхээ сонгох болбол таарч тохирох, сайн хатжуулсан сүхийг тун хянуур гээч нь сонгоно биз дээ. Хүн нэг л хувцсыг насан туршдаа өмсдөг гэж бодвол материал, хийц зэрэгт нь их л санаа тавих байсан байх даа.

Харин эд хэрэглэл, хувцас хунарт ингэж санаа тавьж байгааг оюун санааны үйл ажиллагаанд шаардагдах дадал зуршлыг сонгох шилэхтэй харьцуулах юм бол юу ч биш. Оюун ухаанаа бусдын дадал зуршлаар удирдуулчхаад, ямар нэгэн сайн үйлс бүтэх болов уу, хэмээн найдах нь өөрийн биеийг хоригдлын эрээн хувцсаар ороочхоод, энэ хувцас дотроо чөлөөтэй хөдөлж болох болов уу гэж горьдохтой адил.

2.Юуны өмнө, "нэг ажлыг нэг ижил хугацаанд" чармайн, давтан хий

Ямар ч ажил байсан, сайн дадлыг бий болгох болов уу, үгүй юү гэж бодоод хэрэггүй. Заавал тийм Дадал бий болно. Тэгээд ч бодож байснаас тань илүү амархан болно.

Нэгэн ижил зүйл, ижил ажлыг өдөр бүр тогтмол хугацаанд хийж сурах хэрэгтэй. Тэгвэл, тун удалгүй энэ ажил амархан болоод ирнэ.

Эхэндээ бол ямар ч хэцүү ажил байсан хамаагүй. Ямар ч хэцүү ажил байсан шаргуу дайчнаар, өдөр бүр, хэзээ ч өөрчлөхгүй гэсэн дүрмийн дагуу давтаад байх юм бол заавал аятайхан болоод ирнэ.

Бүх дадал ийм маягаар хэлбэржиж ирэх болно. Хэрвээ та юу ч болоогүй юм шиг есөн цагийн турш, арван цагийн турш ширээний ард суун хичээллэж чаддаг бол биеийн хүчний хөдөлмөр эрхлэгч болон зөвхөн биеийн хөдөлгөөний дадлаас өөр дадлыг өөртөө бий болгож чадаагүй хүн ийм ажлыг тийм амархан хийж чадахгүй гэдгийг мэдэх байх л даа.

Хэзээ нэгэнтээ би хэн нэгэн эрэгтэй хүн төрөл бүрийн амттан өрөөстэй ширээний дэргэд зогсох мөртөө эдгээр амттануудад гар хүрэлгүй, усан цэргүүдэд зориулсан давсалсан жигнэмэгийг амтархан идэж байхыг харж билээ.

Тэр эр эрүүл мэндийн байдлаасаа болоод яах ч аргагүй иймэрхүү маягаар хооллохоос өөр аргагүй болсон бөгөөд сүүлдээ энэ хоол нь түүний хувьд жигтэйхэн сайхан хоол болж хувирсан гэсэн.

Таны хувьд өөртөө бий болгоход тустай дадал зуршлуудыг бодож олоод, тэдгээр дадал зуршлуудаа яаж өөрийн болгох вэ гэж эргэцүүлэн байгаа нь лавтай. Үүнийг шийдвэрлэж чадах тодорхой аргуудыг одоо би танилцуулъя.

3.Нарийн төлөвлөгөө таны хором бурийг, мөч бурийг ур дунтэй болгоно

Нарийн нягт төлөвлөгөөг урд өдрийн орой нь маш сайн бодож гаргаад, өглөө босож дахин нэг нягтлангаа шууд л хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Урьдчилан төлөвлөгөө гаргаснаар төлөвлөгөөгүй явсантай харьцуулбал гайхмаар их ажлыг амжуулж болдог. Амьдралыг орон зайд авч үзвэл цаг, өдрөөс бүтдэг шүү дээ. Тийм болохоор төлөвлөгөө бүх юманд хэрэгтэй.

Өнөө өглөө нэгэн эр зузаарч дагтаршсан цасан дундуур зам гаргаж байлаа. Тун хүйтэн өглөө байсан даа. Тиймээс тэр эр мөнгөний төлөө л яваа болов уу гэмээр, хүчээ шавхан ажиллаж байсан боловч ажил нь олигтой урагшлахгүй байлаа. Амьсгаа нь давхцан нэг амарч, иэг босч, дараа нь хүрзээр замын хажууг тэгшлэн засч байв. Харин тэгснээ, хүрзнийхээ өргөнөөр, өөрөөр хэлбэл, хүрз дүүргэн авч болох хэмжээгээр засч тэгшилж эхлэв. Гэтэл өмнө нь төлөвлөгөөгүйгээр хийж байх үед 30 минут шаардагдсан ажил нь 15 минут хүрэхтэй үгүйтэй хугацаанд дуусчихжээ. Өнөөх эр хачин баяртай, сэтгэл хангалуун ажлаа дуусгаж чадав.

Би өөрийнхөө туршлагаас хэлэхэд, төлөвлөгөө гаргалгүй ажилласан нэг өдрийн ажлын хэмжээ ихээр бодоход, төлөвлөгөөтэй ажилласан өдрийн хагас өдрийнх нь хэмжээнд л хүрдэг. Хийх аргаа туйлын ихээр анхаарах үед хамгийн их амжилтанд хүрдгийг ямар ч хүн амьдралын туршлагаасаа мэддэг гэж бодож байна.

Иймэрхүү маягаар, төлөвлөгөө гарган ажиллавал сүйд майд болоод байлгүйгээр, сэтгэл хангалуунаар дуусгаж болдог эд л дээ, энэ ажил хөдөлмөр гэдэг чинь. Зүйрлэвэл, гольдрол дүүрэн мяралзах усаа далайд цутгах гол лугаа адил урсгал нь гүнзгий бөгөөд намуухан.

Жишээлбэл, та оюутан бол багшийн тань тогтоож өгсөн хичээлийн хуваарь гэж байгаа даа. Энэ бол мэдээж өдөр бүрийн төлөвлөгөөнд тусгагдана. Гэхдээ, үүнээс гадна ч янз бүрийн мэдлэгкйг тусган авч, өөрийн болгох, бас ч үгүй найз нөхөдтэйгөө хөгжилдөн нөхөрлөх гээд өөр бусад ажил төрөл байгаа л байх.

Эхэндээ төлөвлөөд байгаа хэрнээ биелж өгөхгүй уур уцаар хүрэх вий. Харин уйгагүй, өдөр бүр тасралтгүй төлөвлөлтөө үргэлжлүүлж чадвал, хугацаа өнгөрөхийн хэрээр нэг л мэдэхэд олон ажил биелэгддэг болж, тэр зуур ингэж амжуулж болдог юм уу хэмээн өөрөө ч гайхахаар болоод ирэх вий.

3.Иймэрхүү хорхой адил сэтгэлгээнд барьцаалагдаад байгаа юм биш биз?

Та өөрийн авьяасыг ажил болгох талаар сэтгэл дотроо, "за даа, нэг сайхан өдөр болно биз дээ" гэж бодож байгаа бол тун харамсалтай байна. Энэ бодлоо одоо ингээд орхих хэрэгтэй. Хичээллэх, сурах, ажиллах гэсэн "урьдчилгааг" төлөлгүйгээр та юу ч авч чадахгүй. Хөлсөө урсган, шууд л хичээж чармайх хэрэгтэй. Том амжилтыг хүлээлгүйгээр чимх чимхээр чармайсаар, бага багаар "өрж босгох" нь гайхамшигт амжилт гаргахын анхны бөгөөд баталгаат алхам мөнөөс мөн.

Хичээл чармайлтын ачаар итгэмээргүй амжилт бүтээл ч бий болно. Эртний хүмүүс олон зузаан ном зохиол бичсэн нь гайхмаар. Үүний нууц бол өнөөх л хичээл, чармайлт.

Өдөрт гурван цаг ядарч төвдөлгүй алхаад байх юм бол долоон жилийн дотор дэлхийг нэг бүтэн тойрчихсон байна гэсэн тооцоо бий.

Хүнд залхуурах шиг хортой, "үхлийн" зуршил байхгүй. Тэгсэн мөртөө энэн шиг өөрийн болгоход амархан, салахад хэцүү зуршил үгүй. Залхуу хүн улам л хөдөлгөөнгүй болно.

Түйснээс алхах нь амар юм. Сууж байснаас хэвтчихсэн нь дээр юм" гэж Энэтхэгийн зүйр үгэнд гардагчлан, залхуу хүн яг л энэ зүйр үгийн дагуу амьдарч байдаг.

Залхуу хүнтэй юуны өмнө ижилсэн ханилагч бол хамгийн залхуу найз нь болов уу. Галзуу хүнд гаж, балай бүхэн нь ойлгогддог шиг зөвхөн залхуучууд л ойлгодог "азгүй явдал" гэж бас байж л таараа.

Зав зайгүй, ядрахаа умартан эргэлдэн гүйх боловч үнэн хэрэгтээ шаргуу дайчин чанаргүй хүн цөөнгүй. Тэгэхээр, шаргуу дайчин чанараас хол хүмүүс л яаран сандран, хөлсөө арчин, зав зайгүй хөдлөн гүйж байгаа хэрэг.

Сайн ажиглаад байх юм бол, ялгаа нь тун амархан ойлгогдоно. Гүйцэтгэх ёстой үүрэг болон жинхэнэ хийх ёстой ажлаа хайхрамжгүй хийж буй хүмүүс л яаж ийж байгаад өөрийнх нь тэнэгийг мартагнуулаад өгөх зүйлээр толгойгоо дүүргэн, хийх ёстой ажлаа үл хайхран, өөрт ашиг болчих юманд л бүх хүчээ дайчилдаг билээ.

4."Маргааш болно биз" хэмээх аймшигтай уг

Миний хэлээд байгаа тэвчих чадвар гэдэг нь ижил зорилгыг долоо хоног бүр ижил төлөвлөгөөний дагуу юуг нь ч алгасалгүй, тун сайн гүйцэтгээд байхыг хэлж байгаа юм.

Хэн нэг нь нэгэн төлөвлөгөөг "гайхалтай сайхан хэрэгжүүллээ" гэж сонсоод шууд л, за хөө, би ч гэсэн оролдоод үзье хэмээн шийдэх хүн байдаг. Сайн бодож тунгаалгүйгээр ямар нэг төлөвлөгөө хийж, түүнийгээ "би л чадна" гээд зарлаад байна даа гэж бодож байх зуур хоёр, гурван хоногийн дараа нөгөө нөхөр чинь огт өөр зүйлд сэтгэл нь татагдчихсан явж байх маягтай.

Нэг танил маань алдар цуутай нэгэн хүний хаалган дээрээ "Dum lo; чалчиж байх зуур цаг явна" гээд биччихсэнийг олж хараад, өөрийнхөө хаалган дээр бусдын анхаарлыг татахуйц томоор өнөөх үгсийг бичээд хадчихжээ. Түүнээс хойш төдийлөн удалгүй мань хүн хэн нэгний "эрдэм номоороо олонд зартай Блакстон (1723-1789. Английн хуульч)-ыг шүтэн биширдэг" гэсэн өгүүллийг хаа нэгтэйгээс олж уншиж л дээ. Тэрбээр шуудхан л бүх юмаа хойш тавиад, Блакстоны "Английн хуулийн тайлбар"-ыг худалдаж аван хамаг байдгаараа уншиж гарав. Мөн дараа нь бас л санаандгүйгээр нэгэн алдартай хүний мэдлэгийнхээ ихэнхийг хүмүүсийн ярианаас олж авсан (би бол хүлээн зөвшөөрмөөргүй л байна) гэж ярьж байхыг сонсоод мань эр Блакстоны номыг холоо гэгч чулуудчихаад, өрөө өрөө хэсэн хүмүүстэй яриа хөөрөө өрнүүлэн, мэдлэг хуримтлуулахыг хичээх болсон гэдэг.

Хэрвээ зөвхөн ийм бодолтой хүмүүс л төрөөд байх юм бол жинхэнэ эрдмийг, тухайлбал шинжлэхухааныг эрхэмлэх хүн нэгээхэн ч гарч ирэхгүй биз ээ.

Хоёр ажлаас алийг нь эхлээд хийх вэ гэдэг дээр ихэнхдээ төөрөлдөөд байгаа хүн бол алийг нь ч амжуулалгүй дуусгах нь олонтаа байдаг. Өөрөө шийдвэрээ гаргачихсан хэрнээ найзынхаа эсэргүүцэлтэй тулгарах болгондоо тэр шийдвэрээсээ буцдаг хүн бол нэг хүний санаа бодлоос нөгөө хүний санаа бодол руу, нэг төлөвлөгөөнөөс нөгөө төлөвлөгөө рүү үсчин савалж, яг л олон аашт салхины үлээх аясаар чиглэлээ өөрчлөх салхины чиг заагч хиймэл тахиа шиг өөрийн зай чиггүй, өөрийн бодолгүй хүн. Ийм хүн сайн сайхан ажил үйлс нэгээхнийг ч хийж үл чадна. Ийм хүмүүс дэвшиж дэгжих нь битгий хэл байгаагаараа байвал их юм, учир нь тэдний олонхи нь байгаагаасаа ч мууддаг шүү дээ.

Ямар ч ажил байсан бусдаас ялгаран тодрогч хүмүүс эхнээсээ л анхаарал, судалгааг зэрэгцүүлэн өрнүүлж, дараа нь ултайхан шийдвэр гаргаж, хатуу тэвчээрт суурилан, өөрийн зорилгодоо хүрэхээр урагшилдаг. Харин сэтгэлийн тэнхээ тааруухан нэгэн бол мохож хулчийхааргүй бэрхшээлд ч доргиж дайвалзаж байдаг.

Хамгийн олиггүй зүйл бол хэтэрхий зөөлөн, шийдэмгий бус байдал хүмүүсийн зуршил болчих гээд байх явдал юм. Ийм байдал бидний зүтгэж бий болгосон ирээдүйг хөрс суурьгүй болгодог. Хэцүүхэн л юм болно доо. Өөрийн урагшлах замаа ул суурьтайхан, бас тэгээд, тодорхой сонгох хэрэгтэй. Нэг сонгосон бол юу ч тохиолдож байсан тэр замаасаа хазайлгүй урагшлах хэрэгтэй.

Өнөөдөр хийж дөнгөх ажлаа маргааш болгоод байх нь зуршил болчихвол хөдөлмөрлөж бэлтгэсэн ирээдүйтэй төлөвлөгөө юу ч үгүй болох аюул бий.

"Нөгөө захианы хариуг маргааш биччихвэл болно, нөгөө найзынхаа хүсэлтийг маргааш сонсъё, ингэлээ гээд тэр балрав л гэж". Үнэхээр найз тань балраад сүйд болохгүй байх л даа. Харин, та өөрөө балрана шүү. Яагаад гэвэл, иймэрхүү "маргааш, дараа" гэсэн эргэлзээнд уургалагдана гэдэг бол бүх цайз хамгаалалтаа дайсандаа нээж өгөөд галын шугаманд гарснаас өөрцгүй.

Анхаарах ёстой зүйлс болон чухал ажлуудыг тэмдэглэлийн дэвтэртээ бичих зэргийг маргааш болгож болох байх л даа. Харин дээрхи байдлаар хийх ёстой юмаа нэг нэгээр нь хойш тавиад байвал буцаахын аргагүй хохиролд л хүрнэ.
Өөрийгөө шахаад, хором бүрийг, агшин бүрийг ажлаар дүүргэ. Үүнийг ч төлөвлөгөөний дагуу төгс болгоод явах хэрэгтэй. Урьдчилан гаргасан "зүү орох зайгүй битүү" төлөвлөгөөний дагуу ажиллаж өнгөрөөсөн нэг өдөр нь төлөвлөгөөгүй өнгөрөөсөн нэг долоо хоногтой тэнцэнэ.

5.Цагийг хатуу баримтлагч хүн л мэдэрч ойлгох "хоёр дахин илүү үр дүн болон сэтгэл ханамж"

Огт цаг баримтлалгүй амьдарч ажиллаж байгаа хүн гэж байхгүй байх л аа. Гэхдээ л цагийг ягштал баримтлах хүн бас л цөөхөн байдаг. Ямар ч ажил хийлээ гэсэн бага зэрэг хоцрох бол байдаг л зүйл болохоор тэр.

Цагийг ягштал баримтлах зан чанарыг өөрийн дадлагат болгох нь тийм ч амар биш. Гэхдээ л, цагийг яг таг баримтлах зан чанар бол таны хувьд ч, нийгэмд ч тун чухал чанар билээ. Цаг баримталдаг хүн, цаг баримталдаггүй хүнээс хоёр дахин илүү ажлыг амжуулж, дээр нь энэ ажлаа хоёр дахин хялбархан гүйцэтгэж, өөртөө ч, бусдад ч хоёр дахин илүү сэтгэл ханамжийг өгч чаддаг билээ.

Зарим хүмүүс төрөлхөөсөө л, бас дээр нь олж авсан дадал зуршлаасаа болоод тун ч идэвхгүй байх тохиолдол бий. Тийм учраас цаг баримталдаг хүнтэй учрахаараа заавал сэтгэлээсээ талархаж байдаг. Цагийг ягштал баримтлагч ийм хүмүүс бусдад түшигтэй, тэгээд ч бусад нь ийм хүмүүсээс Дэмжлэг авахыг хүсэцгээнэ. Ямар ч цалин, хангамж шаардагдсан ийм хүмүүсийг ажилтнаа болгохыг хүснэ.

Английн алдарт аз жаргалыг номлогч Бревэрийн талаар хойч үеийнхэн бидэнд ийм нэгэн сонирхолтой хошин яриа үлдсэн байдаг.

Бревэр ноёнтон оюутан ахуйдаа цаг сайн баримталдгаараа алдартай байжээ. Нэгэн өглөө - цагийн зүу 07.00-ийг заасан учир сурсан зангаараа бүгд залбирал үйлдэхээр босцгоосон байна. Оюутнуудын ахлагч бүгдийг тойруулж харснаа Бревэр байхгүй байгааг мэдэн жаахан бодол хийв. Тэгтэл Бревэр хүрч иржээ. Ахлагч,

-Хүүе, нөхөөр! Цаг болчихсон болохоор эхэлье гэж бодож байсан ч чамайг ирээгүй болохоор цаг маань түрүүлж байгаа юм биш байгаа гэж бодоод хүлээж байлаа шүү дээ, гэжээ. Гэтэл үнэхээр цаг хэдэн минутаар түрүүлж байсан аж.

Та хэн нэгнээс маш их мөнгө зээлж авсан байж гэж бодъё. Мэдээж түүнийгээ цаг хугацаанд нь эргүүлээд төлчих нь нэг их магтаад байх зүйл биш байх л даа. Гэхдээ үүнийг ч хийж чадахгүй хүн зөндөө байдаг шүү дээ.

Бид өдөр тутмынхаа амьдралын явцад цаг баримтлахгүй байх нь элбэг. "Амжихгүй нь ээ. За аа, ганц удаа ийм байхад яахав дээ. Өнөөдөр төлөвлөсөн ажлаа цагт нь амжуулсангүй, гэхдээ ганцхан өнөөдөр юм чинь яахав дээ" гэцгээх маань цөөнгүй. Эдгээр нь хийх ёстой ажлаа хойш тавих үед л хэлдэг үг.
Хүн ямар ч ажил хийсэн цагаа л баримтлах ёстой. Өглөө хэдэн цагт босохоо тогтоосон бол тэр цагтаа л босох хэрэгтэй. Өглөөний цайны өмнө төлөвлөсөн ажил байгаа бол заавал хийх хэрэгтэй. Найз нөхдийн цугларалт, цуглаанд оролцох болсон бол тэр газар цагтаа очих хэрэгтэй.

Янз бүрийн арга хэмжээнд оролцох үед, заримдаа өөр ажил давхцах тохиолдол гардаг. Ийм үед цагтаа гарч явахад хэцүү болох нь бий.

"Хүн таныг хүлээж байна гэдэг бол хүндэтгэл илэрхийлж байгаагийн шинж" гэдэг яриа байдаг. Энэ бол бусдыг үргэлж хүлээлгэж байдаг хүний үг бөгөөд ямар ч авах юмгүй хүний амнаасаа унагах уянгын халил юм. Цуглаанд ирсэн хүмүүс маш их хүлээсэн ч эцэстээ уулзалдвал баярлах л байх. Гэхдээ, эхнээсээ л цагтаа хүрч ирсэн бол бүр л баярлах байсан биш гэж үү?

Амжуулах хоёр ажил үлдээд, нэгийг нь заавал хийх ёстой ч нөгөөг нь түрүүлж хиймээр санагдаад байвал эргэлзэлгүй эхнийхээс нь эхлэх хэрэгтэй. Энэ хатуу дүрмийг мартах юм бол хийх ажлаа цагт нь амжуулах боломж үгүй болно.

6.Суусан газраасаа шороо атгаж сур (Ямар ч асуудалд сэтгэлээсээ хандаж сур)

Ерөөс хүн их ч бай, бага ч бай бусдаас сурч авсан бүхэндээ тулгуурлаж ажилладаг. Ингэж зүтгэж хөдөлмөрлөж байгаа нь "өөрийнхөө л төлөө" гэдгийг ухааран ойлгож, тэр ойлголтоо дадал болгоод явах хүн тун цөөхөн. Ихэнх хүмүүс зөвхөн тохиолдлын сонирхол, хачирхлын үүднээс л ийм дадалтай болоод байх шиг байдаг.

Сонирхол, хачирхалдаа хөтлөгдөж зөв дадлыг эзэмшихгүй цаг алдахын хор хохирол нь юундаа байна вэ гэхээр, нас ахисан хойноо үүнийг хичнээн ойлгосон ч өөрт хэрэг болох мэдлэгээ нэмэгдүүлэх боломжгүй шахуу болсон байдагт л байгаа юм.

Вольтер Скотт (1771-1832. Английн яруу найрагч, зохиолч) ямар ч мэргэжлийн хүнтэй уулзсан хамаагүй түүнтэй хэдэн минут ярилцаад л өөрийнхөө мэдэхгүй олон чухал зүйлийг ойлгож авдаг гэж хэлсэн байдаг. Үүнээс ноён Скоттын эрдэм олох ухаан харагдаж байна.

Амьдралаас туршлага хуримтлуулж авахын тулд нүдээ нээхтэй адил бусдыг тун анхааралтайгаар сонсож байх нь маш чухал билээ. Сешил нэгэнтээ ингэж хэлсэн байдаг юм.

-Намайг бага байхад ээж маань нэг туслахтай байсан юм. Ээжийн туслахын байдал төрх миний сонирхлыг үнэхээр татдаг байв. Манайх спирт нэрэгч нэгэн эрийг хөлслөн ажиллуулж байсан үе юмсан. Ээж өнөөх спирт нэрэгчийн технологийг мэдэж авахын тулд "ажиллаж байгааг нь сайн ажигла" гэж туслахдаа хэлсэн байв. Туслах спирт нэрэгчийн хийж буй ажлын учрыг ойлгохгүй байгаа нь илт харагдаад байлаа. Туслахыг юм асуух болгонд нөгөө эр "юу ч мэддэггүй, тэнэг гэхэд ч багадна..." гэх мэт элдвийн муу үгээр загнадаг байв. Тэгээд нэг өдөр ээж туслахаас "ингэж уурлан загнаж байхад чи яаж тэвчиж чадаж байна вэ?" гэж асуухад тэр,
"энэ эрээс мэддэг, чаддагийг нь сурч авахын тулд бүр муухайгаар, хэдэн мянган удаа загнуулсан ч зүгээр ээ" гэсэн юм.

Өөрийн тань мэргэжил биш, үндсэн ажлаас тань өөр зүйл бол судалж мэдэх гэхийн хэрэггүй гэж боддог бол маш том алдаа. Уулзаж ярилцах хүмүүсээс хэрэг болох мэдлэгийг олж авснаар өөрийн тань мэргэжил, мэдлэг өрөөсгөл болно гэж огтхон ч байхгүй.

Түүнчлэн, та хэн ч бай ямар нэгэн мэргэжил, мэдлэг эзэмшсэнийхээ хувьд, бусдын мэдэхгүй зүйлийг мэдэж байгаагийнхаа хувьд түүнийгээ бусдад заах нь үнэлж барахгүй буянт үйл шүү.

Гэхдээ А-гаас Я хүртэл бүх зүйлийг өөртөө шингээж ав гэж байгаа юм биш. Ямар нэгэн том асуудлыг бодож тунгааж байх үедээ ч үүнтэй холбоотой өөр зүйлд анхаарал хандуулах нь огт боломжгүй зүйл биш, гэж хэлэх гээд байгаа юм.

Жишээлбэл, та одоо хаа нэг тийшээ хол газар яаралтай ажилд дайчлагджээ гэж бодъё. Юу юуны өмнө таны анхаарах хамгийн чухал зүйл бол ажил төрлөө алдаа мадаггүй гүйцэтгэх явдал боловч урагшлах замдаа таарах төрөл бүрийн үзэмж сайхан, элдэв сонин хачныг анзаарч ажиглах нь зүйтэй юм. Чихээ тавин, ямар нэгэн мэдээлэл, сонин хачин яриа хөөрөө, баримт сэлтийг боломж алдалгүй сонсож ойлгон, тэгснээрээ урьдаас илүү Ухаалаг болоод авах хэрэгтэй бус уу? Ингэлээ гээд танд муу юм огт болохгүй.

Иймэрхүү маягаар янз бүрийн сайн зүйлийг өөртөө шингээж явах аваас олны сонирхолыг татаж хүндэтгэл хүлээсэн мэргэжилтэн, чадварлаг нэгэн болох биш үү.

7.Нэгэнт олж авсан итгэл унэмшил таныг гуйвшгүй болгоно

Эрдэмтэн мэргэд үгийг нэг бүрчлэн, эгнэгт мартахааргүй ой ухаандаа шингээхээр нухацтай хичээнгүйлэн судлах учир хожим нь нөгөө тогтоосон үг нь тааралдахад толь бичгээ нээх гэж яардаггүй билээ.

Ямар ч ажил төрөл эрхэлж байлаа гэсэн хүмүүс ийм л байх ёстой. Асуудлыг нягталж судлах шаардлагагүй, гол санааг нь ерөнхийлөн базаад үзчихэд л болно гэсэн байдлаар хандаж болохгүй. Хичнээн яарч байлаа ч гэсэн ул суурьтай нягтлан судалж дуусгах хэрэгтэй.

Асуудлын чухал хийгээд чухал бишийг үл харгалзан ямар ч тохиолдолд судалж нягтлах учир шалтгаан байгаа л бол дахин эргэж харах шаардлагагүй болтол гүйцэд судлан үзэх нь зүйтэй юм. Хэрэв ингэж чадваас хожим уг асуудал босоод ирсэн ч өмнө нь судлан нягталсан болохоор сандрах явдал гарахгүй.

Гүн бат итгэл үнэмшил хэн хүнд шийдэмгий зан төрхийг төрүүлдэг. Ийм итгэл үнэмшил нь аливаа юмны сайн, мууг ялгаж ойлгоход хамгийн чухлаас гадна гуйвж дайвахгүй тэнцвэртэй шийдвэр шаардагдах бүх зүйлд холбогддог. Гэхдээ итгэл үнэмшилтэй байлаа ч эцсийн дүгнэлтийг гаргах гэж бүү яар. Ерөнхийдөө бид шийдвэр гаргах хүч дутагдсанаасаа биш яарч түргэдсэнээсээ л болж алддаг билээ. Асуудлыг судлах, нягтлахад цаг илүүтэй зарах юм бол ихэнхдээ зөв дүгнэлтийг гаргаж чаддаг.

Латимер багштан (1475 оны орчим-1555. Английн шашны шинэчлэгч) олон жилийн турш алдалгүй баримталж ирсэн итгэл үнэмшлээсээ огтхон ч урвалгүй, үхэн үхтлээ баримталж номлон зааж ирсэн тухай уншиж сонсох бүр байнга л нулимс унагах шахам сэтгэл минь хөдөлдөг билээ. Эргэн тойрных нь хүмүүс Латимер багштанд "итгэл бишрэл тань зөв, харин католик шашин д буруу хэмээх зөрчилтэй үзэл санааг тунхаглаж, үүнийг баталж нотлох хэрэгтэй" хэмээн байнга л санал болгодог байжээ.

Харин багштан өөрөө насан өндөр болсон, сэтгэлийн тэнхээ нь ч бага зэрэг сульдаж муудаад байгаагаа мэдэрч, зөрчилтэй мунхаг үзэл тунхаглахыг хүсээгүй билээ. Ийнхүү тэр өөрийн тууштай, шинэлэг үзэл санааг залуу, эрч хүчтэй хүнд үнэн зөвөөр нь өвлүүлэхийг хичээж байсан бөгөөд өөрийн итгэл бишрэлдээ үүрд үнэнч байсаар энэ хорвоогоос халин одсон юм. Тэрээр өөрийн насан туршдаа баримталсан үзэл санаагаа аль эртнээс л мэдлэг чадвараа шавхан байж судалж, түүндээ гүн бат итгэл үнэмшилтэй болсон болохоор "итгэл үнэмшил минь буруугүй" гэдгийг үргэлж шинээр баталж байх сэтгэл төрөхгүй байсан гэлцдэг юм билээ.

Ийм хатуу итгэл үнэмшилд тулгуурласан байр суурь болон тэрхүү итгэл үнэмшилдээ суурилсан хөдөлшгүй эрс шийдмэг зан төрхтэй байснаараа хүн ямар ч бэрх хэцүү асуулга байцаалтад үл нугаран, ямар ч дайралтад үл ажран давж гарах чадвартай болдог юм.

9.Ихэд оновчтой, үлэмж нухацтай ажлыг хийхийн тулд

Английн гүн ухаантан, доктор Жонсон өөрийн зохиосон номын гар бичмэлийг хэвлэлийн газарт хүргүүлэхийнхээ өмнө ер засал залруулга хийж байгаагүй гэдэг. Энэ нь түүний өөртөө төлөвшүүлсэн дээд зэргийн дадал хэвшлийн үр дүн юм. Жонсон доктор юуны өмнө тайван намуухнаар, тэгэхдээ бодол, санаагаа нямбай дүрсэлж тогтоочхоод бичиж эхэлдэг байжээ.

Хүн төрөлхөөсөө өөрийгөө жолоодох тэвчээрээр сул байдаг тул хийж байгаа ажлаасаа хүсч найдсан олигтой үр дүнгээ хүртэж чаддаггүй билээ. Магадгүй, бүх сэтгэл болон хүчээ дайчлан ажилдаа шингээн хөдөлмөрлөж байгаа хүнийг анзааран харж, ойлгох чадваргүй байдаг байх.

Ихэнхдээ залуус бол ажлаа хурдан түргэн дуусгах юмсан л гэж боддог шүү дээ. Залуучуудыг өөр хоорондоо ярилцаж байхыг нь сонсож байх нь ээ, ажлаа яажшуухан хурдан дуусгах тухай л ярина уу гэхээс яаж сэтгэлээ шингээн ажиллаж байгаа тухайгаа ярилцах нь туйлын ховор тохиолддог.
Энэ бол тун тааруу зуршил л даа. Чухал ажил тусмаа сэтгэлээ шингээж ажиллах шаардлагатай бөгөөд ингэхийн хэрээр тэр ажлын үнэ цэнэ нэмэгдэнэ. Хэрвээ ийм дадал үгүй бол оюун ухааны өөр бусад дасгал сургуулилтыг яаж ч сайн хийсэн үр дүнд бүрэн хүрэхгүй.

Ажилдаа нарийн, нягт ур ухаанаа зориулан байж гүйцэтгэх хэрэгтэй. Ийм байдлаар дахин дахин хийгээд байх юм бол аандаа л ажил үйлс тань хурдан түргэн бүтээд ирнэ. Иймэрхүү дадлыг өөртөө бий болгоогүй цагт унших номын сонголт ч ч тааруухан байх болж, нэг их тус болохгүй зүйлийг л унших залуус тун ч олон болчих вий. Утга агуулга нь үлбэгэр сул номыг итгэл муутайхан бичдэг зохиолчид ямар ч олон байдаг юм бэ дээ.

Ерипидэс дөнгөж гурван мөр шүлэг бичих зуур нэгэн моодны шүлэг бичигч гурван зуун мөр шүлэг бичжээ. Гэхдээ Ерипидэсийн шүлэг өнө мөнхөд үлдэхээр болсон байхад моодны шүлэг бичигчийн зохиосон шүлэг мэндэлсэн өдрөөсөө хойш хүний санаанд үлдэхээргүй шүлэг байсан гэдэг.

Унших номын сонголт ч бай, ярьж хөөрөх ажил ч бай, зохион бичлэгийн ажил ч бай, хэмжээ нь бага байсан ч ухаан бодлоо хөвчлөн байж хийх нь сайн. Яаруу, адгуу хүн ач холбогдлоор маруухан Үйлд яаран сандран бүхнээ зориулж гүйсээр, ингэснээрээ аль болох олон зүйлийг амжуулах ёстой хэмээх хүний амьдралын том зорилгыг биелүүлж чадалгүйгээр амьдралаа дуусгадаг.
Нэгэн алдарт хүний хичээл чармайлт, ажлын амжилтанд гайхаж бахархсан хүн "яаж ингэж олон ажлыг амжуулдаг байна аа" гэж асуухад алдартан:

-Нэг дайралтаар нэг л ажлыг амжуулдаг. Тэгэхдээ энэ ажлаа сайн хийхийн тулд үнэнхүү хичээл чармайлтыг гаргах ёстой, гэж хариулсан гэдэг.

Тийм учраас, та үүнийг сэтгэлийнхээ мухарт хийгээд аваарай. Сандарч адган, аав ээждээ хазгай муруй үг үсэгтэй захиа бичин, яарч байгаа учраас буруугаар битгий бодоорой гэх мэтээр учирлаад хэрэггүй шүү. Ингэж яарч сандрах шалтгаан огт байхгүй шүү дээ. Өөрийгөө л хуурч байгаа тань тэр. Таван жил өнгөрсөн хойно харахад, юу гээд биччихсэн нь үл ойлгогдох хэрэггүй зүйл бичигдсэн бол тэмдэглэл хөтлөөд ч хэрэггүй.

Ямар ч ажил байсан, яарч адгахаар л хийж байгаа ажлаа өөрөө ч ойлгохоо больж, эргэлзэж тээнэгэлзэн, эсвэл, яахаа мэдэхээ байсан маягтайгаар цааш нь үргэлжлүүлэх байдалд л битгий ороорой. Нөгөө "хөнгөн" зан төрх гэдэг чинь ингэж л бий болно.

10.Тухайн үед нь л аргалаад байдаг зангаасаа хурдан сал

Зохиол бүтээл, шинжлэх ухаанд байн байн иш татагдаж байдаг Соломоны үгс хэн хүний амьдралд тун чиг таарч тохирно. Биеийн хүчний ажил ч бай, эрдэм номын ажил ч бай заавал мэдрэхүйтэй холбогдон, их бага ямар нэгэн хэмжээгээр хүнийг адгамтгай болгодог.

Нарийн, торгон мэдрэмжтэй гэгддэг Голдсмит (1730 оны үе-1774. Английн яруу найрагч, зохиолч, жүжгийн зохиолч) уран бүтээлдээ улайрсан байх үедээ их уурламтгай болдог байсан гэсэн яриаг ер нь хэн гээч нь гаргасан юм бол оо? Гэвч энэ үнэн байсан аж. "Хорвоогийн иргэд", 'Тосгоныг устгасан нь", "Вийквэлдийн номлогч" зэрэг бүтээл туурвисан тэрбээр зохиолоо бичиж байхдаа бусдын сэтгэлийг татсан сайн хүн байхыг хичээхийн хэрээр адгаж мэгдээд, бодит ертөнцөд буцаад ирэхээрээ ч хэвэндээ орж чаддаггүй байсан бололтой юм билээ.

Үзгээ гартаа барих үедээ ч, гадаа гарахдаа ч сэтгэл татам сайхан хүн маань ширээнийхээ ард суухаараа л зэвүүн, ууртай болоод байдаг нь тун азгүй еэ.

Бид бүхний дунд ч "их л сайхан ааштай байдаг хүн заримдаа яахын аргагүй таатай бус хүн болоод хувирчихдаг" тохиолдол өч төчнөөн байдаг шүү дээ. Өөрийн сэтгэл хөдлөлийг хянахад багагүй чармайлт шаардагдана. Сэтгэл хөдлөлөө дарж удирдаж чаддаг хүн л чухам айхтар хүн мөнөөс мөн.

Бусадтай хөнгөн хийсвэр яриа өрнүүлдэг зангаа анхаарч байхгүй л бол нэг л мэдэхэд зуршил болж тогтох вий. Яах ийхийн зуургүй хусаад ч арилшгүй зуршил болчхоод яаж ч болдоггүй билээ. Үүнээс зайлсхийхийн тулд өнгөлж далдалдаг биш шулуухан ярьдаг "ил тод" байх хэрэгтэй.

Тэгэхдээ бас бусдын нүдэнд ингэж харагдаад зогсохгүй бодит байдал дээр ийм байх хэрэгтэй. Хүмүүсийн дундаас шулуун шударга, өндөр дээд хүн зэрвэс харахад л танигддаг бөгөөд ил шууд зан нь илэрхий мэдэгдэм хүмүүс бусдад өндрөөр үнэлэгддэг билээ.

Үнэндээ хүмүүс төрөлхөөсөө л янз янз. Бага жаахнаасаа түгжигдмэл байж, хүмүүстэй уулзаж учрах дургүй болчихсон богино сэтгэлтэй хүмүүс байдаг бололтой. Гэхдээ, яах ч арга алга гээд эдгээр хүмүүс энэ зан төрхөндөө ижил дасал болж улам бүр тэр чигтээ яваад байж боломгүй.

Магадгүй тэдгээр хүмүүс бага залуу насандаа ийм зан төрхийг бусдаас харчхаад, хараагүй царайлаад байсан байж болох юм. Бусад хүмүүс ийм байгаад болоод байгаа болохоор би ч бас ийм байж болох юм байна гэж бодож болохгүй.

Энэ бол өөртөө л болж байвал болох нь тэр, гэсэн хувиа хичээсэн үзэл гэж хэлж болох юм. Гомдож гутарсан, сэтгэл ханамжгүй байдал нь хүнийг таатай бус хүн болгож хувирган, тухайн хүний сэтгэлийг тайван амгалан байлгадаггүй билээ. Тууштай, төгс сайн хүмүүжил боловсролыг олж авъя гэж бодож байгаа бол, гадаад хэлийг гаргууд сайн суръя гэсэн тохиолдолд ч бай, тоон ухаанаар толгой цохидог хун болохыг хүсэх үед ч, тоо томшгүй бэрхшээлтэй асуудлыг шийдэх үед ч сэтгэлийн зоригийг мохоох хүндрэл бэрхшээлтэй заавал учирна гэдгийг ойлгож ухамсарласан байх хэрэгтэй. Өргөн уудам нутагт эрэл хайгуул хийж чадсан хүмүүс дотор халуун наранд шарагдаагүй, хүйтэн бороонд шавшуулаагүй, тоос шороонд дарагдаагүй, ялаа шумууланд хазуулаагүй нэг ч хүн байхгүй л болов уу?

11.Хоосон мөрөөдлийг хол аваачин хаяцгаая (Гутранги үзэл болон сэтгэл ханамжгүй байдлыг өөртөө ойртуулахгүй байх шинэ дадал)

Сэтгэл ханамж гүй байдал, уур уцаараас зайлсхийх бас нэгэн арга бол "байнгын хоосон мөрөөдлийг толгойноосоо хөөн зайлуулах" явдал юм. Энэ маань тэнэг хоосон мөрөөдөл учраас, инээгээд өнгөрч болохгүй л дээ. Тийм биш бол аль эрт уусаад алга болчихсон гэсэн үг. Сохроор мөрөөдөхийн хохиролыг хэмжээлж баршгүй.

Одоогийн байдалдаа сэтгэл ханамжгүй байвч хичээж чармайгаад, удаан ч гэсэн өсч дэвжээд явъя гэхээр тэвчээр тэсвэр хүрэхгүй байх нь бий. Ийм нөхцөлд яах ёстой вэ? Мөрөөдөл төсөөллийнхөө далавчийг дэлгээд, өөрийгөө тал бүр тийш хүссэн хил хязгаар руугаа тавьж үзээд, за энэ л миний хүсээд байгаа маань мөн юм байна гэж бодогдонгуут хурдхан л энэ мөрөөдлийн хаант улсын эзэн болно.

Гэтэл бодит байдал дээр ямар байдаг вэ? Өөрийн ДУраараа хоосон мөрөөдөлдөө хөтлөгдөн, хувь заяа болон хорвоо ертөнцтэйгөө холбогдон доош "унаж ойчсон" хүний тусын тулд мөрөөдлийнх нь нутаг орныг хэн ч түүнд бэлтгэж хийгээд өгчихгүй шүү дээ.

Хоосон мөрөөдөл гэдэг бол яах ийхийн зуургүй л хүний сэтгэлийг эзлэнэ. Учир нь, сандал дээр суучхаад, улс төрч ч юм уу, уран илтгэгч, эсвэл, ертөнцийг эзэгнэгч, удирдагч болчихсон юм шиг мөрөөдөх нь бодит ертөнц дээр, эсвэл, мэргэжлийн салбарт нэрээ үлдээхэд шаардагдах хичээл чармайлтаас тун ч амархан даа.

Жонсон докторын "Расселас"-ын баатар нэгэн ухаантан од болон улирлын холбоо сүлбээний учрыг олж, эндээс хуулийн учир начрыг гаргаж авахын тулд арван ч жил өөрийн цаг, ухааныг зарцуулан, бие сэтгэлээ чилээн байсан бөгөөд хоосон мөрөөдлөөр амьдралаа дуусгасан олон хүнтэй харьцуулбал, харин ч энэ ухаантан ухаан гаргасан гэдгийг нь магтая.

Магтахын учир нь, тэрхүү ухаантны сэтгэл байнга тогтуун зөөлөн байхад бусад ихэнх хүмүүс яг ийм тохиолдолд хоосон мөрөөдөл өвөрлөснөөсөө болоод сэтгэл нь ихэд тавгүйтэн "доош унах" нь гарцаагүй болохоор тэр. Хэсэг хугацаагаар мөрөөдөлдөө хөтлөгдөн хөөрч байгаад бодит ертөнц рүү хүрээд ирэхээр энэ ертөнц нь орхигдож хаягдсан цайз шилтгээн шиг хүйтэн, гунигтай харагддаг байх л даа.
Хоосон мөрөөдөл дунд нь дайснууд ч зөндөө гардаг биз. Гэсэн ч, хоосон мөрөөдлийн үед өөрөө дайснаасаа илүү чадварлаг байдаг, гэвч тэр нь эцэстээ мөрөөдлийн дотор учрах бэрхшээл, хохирлыг давах өөрийн гайхамшигт чанарын баталгаа болохын тулд л байдаг шүү дээ.

Тэнэг хоосон мөрөөдөлд эзлэгдэн, энэ эргүүлэгт орж эхлэхээр шууд л бодит ертөнцийг уур уцаараар харах болно.

12.Яагаад өөр дээр хүрээд ирэхээр энэ "тэнцвэрт байдал" үйлчлэхээ больдог юм бол?

Дөнгөж танилцсан хүнийхээ зан төрхийг бараг л бодитойгоор тодорхойлж чаддаг хүн байдаг. Ном уншиж байхад ч ийм тохиолдол гардаг. Номын хуудсыг хий хоосон эргүүлж, зарим нэг хуудсыг уншиж байгаад ч юм уу, бас зарим нэгийг нь энд тэндээс нь гүйлгэж харж байгаад л ямар ч эргэлзээгүйгээр номын үнэ цэнийг тодорхойлчихно.

Харин, зарим хүн болон зохиолчдын талаар нэг л таагүй сэтгэгдэл төрчихвөл өөрчлөгдөнө гэдэг тун хэцүү тохиолдол бас бий. Гаргаж буй шийдвэр нь төөрч будилсан, нэг талыг баригч хүн болж орхино. Тэгээд энэ нь даамжраад, шийдвэр гаргахаас халшран баруун, зүүн тийш холбирсон байдлаар ажилладаг зуршилтай болчихно.

Аливаа зүйлийг тун шударгаар, гуйвж дайваад байлгүйгээр сэтгэж бодох уураг тархи гэдэг бол ихэд үнэ цэнэтэй эд бөгөөд ийм уураг тархитай хүн тун ховор доо. Тэгээд, хэдийгээр ийм уураг тархитай байсан ч ийш тийш нь ерөөс туйлшралгүйгээр бүх ажил үйлсээ явуулна гэдэг бол бүр ч хэцүү.

Цаашилбал, энэ бүхний дунд ч байнга баруун зүүн тийш хэлбийлгүй байж чадах хүн гэдэг бол бүр цөөхөн, тэгээд л, ямар ч үед элдэв туйлшралаас ангид, чөлөөтэй байж чадах хүн гэж байхгүй.

Би энэ талаар нэгэн сонирхолтой тохиолдолтой учирч байснаа яръя. Зүс таних цагчнаас сонссон яриа л даа. Түүний засварын газарт нэгэн жентльмэн "цаг маань зөв сайн заахаа больчихлоо" хэмээн чамин цаг барьсаар орж иржээ. Тэр цаг нь чухамдаа урьд өмнө үзэж, сонсож байгаагүй төгс чамин цаг байж гэнэ ээ.

Цагчин цагийг задалж нэг, эвлүүлж нэг үзсээр хорин ч удаа задалсан боловч юу нь болохгүй байгааг ойлгосонгүй гэнэ. Яаж ч үзээд уг цаг зөв ажиллахгүй байсан юм байх аа. Тэгж байгаад эцэс сүүлд нь нэг юм тэнцвэржүүлэгч нь бүрэн соронзлогдсон байж болзошгүй гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Тэгээд зүүг нь тааруулаад үзтэл цагчны бодсоноор болж байжээ. Бусад төмөрлөг эд ангиуд нь тэнцвэржүүлэгчийн хөдөлгөөнд үргэлж л нөлөөлөгдөж байв. Шинэ тэнцвэржүүлэгчийг сольж тавьтал цаг гайхмаар сайхан ажиллаж эхэлжээ.

Үүнтэй адилаар, ямар ч хөлбөрөл үгүй голч шийдвэр гаргах чадвартай уураг тархи байсан ч туйл, туйлшрал хэмээх соронзонд татагдах юм бол яах ч аргагүй буруу ажиллана.

Ялангуяа, өөрийнх нь үнэлэмжийн талаар ярих болохоор хэн ч гэсэн заавал том үнэлэмжийг яриад эхэлдэг. Үүнийг мартаж болохгүй. Найз нөхөд нь магтаад ирэхээр их л сайхан болно. Найз нөхдийн хооронд бол бие биенийхээ сул талыг харахгүй, харсан нь ерөнхийлөөд, бөөрөнхийлөөд л өнгөрнө.

Нөгөө талаас, харилцан дайсагнагч хүмүүсийн шүүмжлэл тэдэнд хүндээр тусдаг ч гэсэн эерэг талаас нь харвал ихэнхдээ байгаа оносон байдаг. Багаар бодоход л, тэд бидний яаж ч байсан харах дургүй сул талыг нүдний өмнө цэлийтэл гаргаад ирнэ.

13.Бодит үнэн байна. Харин шийдвэрийг яаж гаргах вэ?

Анхаарахгүй бол болохгүй бас нэг зүйл байна. Таны хийж байгаа ажлын эргэн тойронд "тун сайхан" энэ тэр гэсэн магтаал бишгүй дуулдана. Гэтэл сайтар ухаараад үзвэл тэр магтаалын сүүдэрт үнэнээсээ хэлсэн биш, харин ч хорлох гэсэн санаа нуугдаж байдаг.

Тэглээ гээд ийм хүмүүсийн үнэлэмжинд тулгуурлан шийдвэр гаргавал таны дүгнэлтийг зөв гэж үзэж болох уу? Үнэндээ бол, бидний сайн талууд гэхээр тун тодорхой биш зүйл байдаг л даа. Үүнийг үл харгалзан хэлэхэд, аймшигтай нь бид Үүндээ бүрэн итгэдгийг яана.

Гайхамшигтай зан төрхтэй хуурай замын Цэргийн нэгэн офицероос дараах яриаг сонссон юм. Тэрбээр, өмнө нь "хатуу архийг бүрэн хориглох хэрэгтэй" гэсэн бодлогыг нарийн судалж, өөрийн албанд энэ журмыг хүлээн авах нь үүрэг мөн үү, биш үү, гэдгийг шийдэх болж гэнэ л дээ.

Тэр том цаас бэлтгээд, архийг бүрэн хориглох бодлогыг өргөжүүлж болохгүй шалтгааныг дэс дараагаар нь бичиж эхэлжээ. Нэлээн олон хуудас дүүрч, хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм болжл дээ. Тэр өөрийн бодлоо зөв гэж ихээхэн итгэх болж гэнэ. Тэгснээ тэрээр энэхүү итгэл үнэмшлээ бататгахын тулд дараа нь өөр нэг цаас аваад эсрэг санаануудыг дараалуулан бичиж эхлэв.

Тэгтэл, яах ийхийн зуургүй л хэмжээ нь нэмэгдэн, сүүлдээ эсрэг санаанууд тун олон болсны зэрэгцээ эдгээр нь нэлээн чухал болоод ирэхээр тун их гайхаж. Эхлээд гаргасан хориглохын эсрэг шалтгаануудаас нь олон болжээ.

Ийм юм болно гэж эхнээсээ бодоогүй учраас бүрэн хориглохыг эсэргүүцсэн шалтгааныг, өөрөөр хэлбэл зөвшөөрсөн шалтгааныг дэвшүүлж үзсэн боловч бүр эсрэг юм болж хувирчээ.
Тэгээд, архийг бүрэн хориглохын эсрэг шалтгаан хэд хэд үлдээд байсныг ч бүгдийг үзгээр даржээ.

Одоо яг нарийндаа юу болсныг санахгүй байна л даа, мөнөөх офицер тэр цагаас хойш энэ асуудлаар огт эргэлзэхээ байсан гэдэг.

Энэ бол миний яриад байгаа шударга, зөв шийдвэр гаргах хүчийг төлөвшүүлэх гээч билээ. Зөв шийдвэр гаргахад нэгэн амьсгаагаар дүгнэлт хийхээс хамаагүй их цаг шаардагдана. Энэ нь сэтгэл зүрх хүлээн авахуйц зөв аргыг, шударга оновчтой, хариуцлагатай шийдвэрийг гаргах дадалыг өөртөө бий болгох нь маш чухал гэсэн үг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.