ОБЕГ-ын дарга Т.Бадрал
2017.05.10
Монгол Улсын гамшгийн эрсдэлийн тогтолцоог хэлэлцлээ
“Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Монгол Улс дэлхий нийтэд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж буй чиг хандлага, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилт-2030, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ” зэрэг хөтөлбөрт нийцүүлэн олон талын оролцоотойгоор “Гамшгаас хамгаалах тухай хууль”-аа шинэчлэн баталсан.
Ингэснээр манай улс “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг батлагдсаны дараа гамшгаас хамгаалах эрх зүйн орчноо шинэчилсэн анхны орнуудын нэг болоод байгаа юм.