Малчидыг мөнгө, санхүүгийн ямар үйлчилгээгээр хангахаар тусгасан зүйл алга байна гэв
2008.10.30

Малчидыг мөнгө, санхүүгийн ямар үйлчилгээгээр хангахаар тусгасан зүйл алга байна гэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2009 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны байнгын хорооны д арга Д.Оюунхорол тогтоолын төсөлтэй холбогдуулан өөрийн санал дүгнэлтээ хэлсэн байна. Тэрээр, хэлсэн үгэндээ, Банк санхүүгийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээний хоорондын уялдаа хамаарлыг онцгойлон үзэж харилцагч, хадгаламж эзэмшигч нарт хүрч буй эцсийн бүтээгдэхүүний үр ашгийг дээшлүүлэх эрсдлийг бууруулах шаардлагатай байна.

Мөн хөдөө сумдад голдуу ХААН банкны ганц салбар монополь эрхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаагаас зээлийн хүү өндөр, хадгаламжийн хүү хөдөөд бага байна. Хадгаламжийн гэрээтэй мөртлөө дуртай үедээ хүүгээ бууруулж гэрээгээ зөрчиж малчид хөдөөгийн хөдөлмөрчдийг хохироож байна.

Малчид, хөдөөгийн хөдөлмөрчдийг мөнгө, санхүүгийн ямар үйлчилгээгээр хангахаар төрийн мөнгөний бодлогод тусгасан зүйл алга байна. Сумын төвшинд малчдын хадгаламж зээлийн хоршоо байгуулж өөрсдийн хөрөнгийг зохистой ашиглах талаар иргэдээс санхүүгийн зохицуулах хороо хууль эрх зүйн орчноо шинэчлэх, хуулиа өөрчлөх, хөдөө, орон нутагт хадгаламж зээлийн хоршоо байгуулах дүрэм журмыг тусад нь боловсруулж үйл ажиллагааг явуулахыг санал болгож байна.

Хөдөөд хадгаламж зээлийн хоршоо байгуулах явдлыг хөнгөвчлөх, хүнд суртлыг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч өгмөөр байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.