2009.10.18

ГУРАВДУГААР БҮЛЭГ (Анхаарлаа төвлөрүүлэх хүч, ой тогтоомжийг шат бүрт сайжруулах

1.Өдөр бурийн "жижиг ухралтыг" бут цохих арга

Угтаа бол, хичээл сургалтыг тун амархан хийчхэж болохоор. Өрөө байна, ном байна, за тэгээд лекц байвал болоо биз дээ. Тэгээд өөр юу хэрэгтэй вэ? Гагцхүү таны мэдэхийг хүсээд байгаа зүйл бол "хичээлийг яаж эхлэх вэ?" буюу хичээл хийх арга л юм шүү дээ.


Тухайлбал, хичээлээс өөр хийх юм байхгүй байхад, дээрээс нь бас санаа зовох зүйл, биелүүлэх ёстой ээдрээтэй ажил үүрэг байхгүй байхад ч хичээлд саад болох зүйл дараа дараалан гараад ирдэг дуусахгүй. Энэ л хэцүү шүү.

Эдгээр саад болох зүйлст юуг оруулж болох э гэвэл, магадгүй бие муу байх юм уу, хичээл хийхэд муугаар нөлөөлөн ядраадаг улирал ч гэх юм уу, цөөнгүй зүйл байна. Түүнчлэн, сэтгэл санаа тайван амгалан бус, хичээл хийх хүсэл оргилохгүй байх нь ч энэ саадад орно. Хичээл хийх эрч хүчтэй аргыг мэдэхгүй байна ч гэх юм уу,' шал хэрэггүй ном уншин алтан цагаа үрэх нь ч бас энэхүү саадад орно. Үүний дотор төрөлхийн залхуу зан тодорхой байр эзэлнэ. Залхуураад байх юм бол сүүлдээ ямар ч холбоо хэлхээгүй юмыг хамж бодож сэтгээд байгаа өөрийгөө тайвшруулах бодол ч төрөхгүй, жинхэнэ ажилдаа дахин анхаарал төвлөрүүлье, гэсэн хүсэл ч төрөхгүй.

Ийм саад бэрхшээл гарч ирээд байгаагийн шалтгаан нь тухайн хүний сэтгэл санаанд байна уу, тухайн хүнээс өөрөөс нь үл хамаарах гаднын хүчин зүйлд байна уу хамаа алга, ямар ч саад бэрхшээлтэй учралгүйгээр хичээл номонд хүчээ дайчилж чаддаг хүн байхгүй гэж бодож орхиё. Ингэж тооцоод орхих хэрэгтэй. Энэ нь ч зөв арга болох нь тодорхой.

Яагаад гэвэл, бодит амьдрал дээр хэрвээ долоо хоногт ямар ч саад тотгоргүй ядахнаа хоёрхон ч атугай цаг олдох юм бол энэ нь онцгой тохиолдол юм гэж бодож болох учраас тэр.

Ажлыг тань тасалдуулаад, саад болоод байсан ч яахав, дахин дахин тасалдсан ч хамаагүй, гагцхүү тасалдсан мөчөөсөө ажлаа үргэлжлүүлэн бодож сэтгээд байж болохуйц "дадлыг" л өөртөө бий болгох хэрэгтэй. Ийм хүчийг өөртөө бий болговоос яг тэр мөчөөс эхлэн та идэвхтэйгээр амьдарч чадах болно. Ийм хүч, дадалтай болсон байхад жижиг сажиг саад бэрхшээл бол юу ч биш болно.

Энд, хичээл хийх аргын талаар хэрэг болох хэд хэдэн жишээг татъя гэж бодож байна. Үнэнхүү чухлыг нь л орхилгүй бичихийг хичээе, дарааллыг нь чухалчлалгүй туршиж үзээрэй.

Төчнөөн цаг хичээл хийхгүй бол болохгүй гэсэн юм огт байхгүй. Энэ нь тухайн хүний зан чанараас хамаарна. Нэг сэдвээс нөгөө сэдэвт сэлгэж сэтгэхдээ удаавтар, ерөнхийдөө удаан сэтгэлгээтэй хүмүүс тусмаа олон цаг хичээллэх шаардлагатай бөгөөд бас тэр хэмжээгээрээ тэвчээр шаардагдана.

Өөрийнхөө туршлагаас хэлэхэд, нэг их анхаарал төвлөрүүлэлгүйгээр олон цаг хичээллэснээс анхаарлаа ихэд төвлөрүүлж байгаад цөөхөн цагт шахуу хичээллэсэн нь илүү үр дүнтэй байдаг юм шуу.

Өдөрт зургаан цагийн турш хамаг анхаарлаа төвлөрүүлэн хичээллэж чаддаг хүн бол ямар ч амжилтанд хүрнэ гэдэг нь тодорхой. Гэхдээ анхааруулаад хэлчхэд, ийм хичээлийн үед оюун санаа цуцаж сатаарах зэргээр бие, сэтгэл нэлээн ядраад ирдэг.

Бүх анхаарлаа болон бүхий л сэтгэх чадвараа төвлөрүүлж, хичээлдээ татагдан орох ёстой. Яг л нарны туяагаар гал ноцоохын тулд туяаны Цацрагийг томруулдаг шилээр нэг цэгт төвлөрүүлэн ноцоох адил. Зүгээр л хамаа намаагүй, бас тэгээд ихээр уншихыг юмуу, эсвэл юу ч байсан зогсоо зайгүй наргиж хөгжиж байгаад л хийгээд байгаа бол үүнийг хичээл гэхэд бэрх. Хичээлийг болж өгвөл үдээс өмнө хийх хэрэгтэй. Үдээс өмнө толгой сайн ажилладаг юм.

2. Арван номыг хальт уншсанаас нэг номыг гүйцэд уншицгаая

Нэгэн эрдмийг өөрийн болгох нь нэгэн улсыг эаиэх авахтай адил хэмээн зүйрлэж болох юм.

Хэрвээ цайз бэхлэлтийг нэг талаас тун шаргуу дайрах юм бол ялалт хойно хойноосоо цувраад ирнэ. Харин энд тэндээс нь зүгээр л эзлээд орхиод байвал араасаа дайсандаа довтлуулж, улмаар эргэж буцаж шинээр тулалдахаас өөр аргагүй болно. Аливаа зүйлийг хөнгөн хийсвэрээр, тэгэс ингэс хийгээд зуршчихвал яг үүнтэй адил хожим нь заавал ичгэвэртэй байдалд орж, би чинь одоо юу хийгээд байсан хун бэ хэмээн гутарч, өөрөө өөрийгөө хүндэлж чадахаа байна. Ийм учраас тухайн үед та сэтгэл хангалуун байлаа ч, ямар ч ажлыг заавал гүйцэд хийх хэрэгтэй. Эхний үед нэг их дэвшил гарахгүй л болов уу. Дэвшил ч гэж дээ, багахаан амжилтанд л хүрэх болов уу. Гэхдээ, цаашдаа урт удаан амьдрах явцад ялалт ирнэ ээ.
Уг нь бол, авьяас чадвар бүхий уураг тархи заяасан мөртлөө аливаа ажилд сэтгэлээсээ, нарийн чанд, ул суурьтай хандах чадвар, дадлаар доголдсон хүмүүсийг эргэн тойрныхон нь эвгүй байдалд оруулж, улмаар сэтгэл санаа нь гомдол харамслаар дүүрсэн байхыг би ёстой больёо гэтлээ харлаа. Эцсийн дүндээ, тэднийг ийм байдалд оруулсан хүмүүс мангар тэнэгээр нь дуудаж, өнөөдүүл ч өөрсдийгөө өрөвдөнө. Тэгээд бас, дураараа, тухайн тохиолдолд нь л тааруул аад аливаа зүйлийг хийсээр энэ нь зуршил болчхоороо, хий цэцэрхээд л, цаашид ч иймэрхүү алдаагаа давтсаар л байх болно.

Хаа нэгтээгээс хагас дутуу олж авсан бөөн мэдлэгээс бага ч болов өөрийн хүчээр олж авсан зөв, цэгцтэй мэдлэг илүү сайн. Нэг хичээл, эсвэл, нэг номыг гүйцэд, тууштайгаар өөрийн болгож авах нь арван хичээл, эсвэл, арван номыг хагас дутуу ойлгож авснаас илүү үр дүнд хүргэнэ.

Нэг санааг улам гүнзгийрүүлэн ойлгоё гэж бодож байвал, эсвэл, тодорхой асуудлыг гүн гүнзгий мэдье гэж хүсч байвал үүнийгээ бүрэн гүйцэд мэдэж автлаа дундаас нь орхихгүй байх нь чухал. Тал бүрээс нь судалж харах хэрэгтэй гэсэн үг л дээ.

Ингэж олж авсан мэдлэгээ илэрхийлэх арга чухал. Ийм арга хичнээн байдаг вэ? Бас, эдгээр аргуудаас амархан бөгөөд яг таарч тохирох нь аль вэ гэдгийг туршиж сонжоод үзээрэй. Энэ тухай тодорхой мэдэж авъя гэвэл олон нийтлэлч, зохиолчдоос санаа бодлыг нь сонсох хэрэгтэй болдог.

Тэдний дотроос таны бараг бодож төсөөлж байгаагүй шинэ санаа, жишээ хэлж буй хүнд анхаарлаа хандуулах нь чухал. Дээр нь нарийн ээдрээтэй асуудлуудыг сайтар тунгаан бодох нь зөв.

Өөрийн нягтлан судалж буй асуудлуудаа алхам алхамаар, тууштайгаар өөрийн болгон эзэмших зорилт тавьж явах нь юунаас ч илүү чухал. Ингэх ажилласнаар уншиж, хичээллэсэн номын тоо нэг их өсөхгүй ч гэсэн ажил, амьдралд тань хэрэг болох мэдлэг зогсолтгүй нэмэгдэх болно. Ажлыг дутуу хийгээд, эргэлзээтэй асуудлыг тэр чигт нь орхиод байх юм бол энэ нь дураар авирлалт болох бөгөөд хөнгөн хуудмаг мэдлэг нэмэгдэж, эцэстээ, замбараагүй болж учраа олохгүй болно шүү.

3. Чадсан хүн л мэдэрдэг жинхэнэ "оюун ухааны цэнгэл"

Зарим хүний хувьд толгой өвөтгөм хэцүү хичээл зарим хүний хувьд тун амархан байдаг. Түүгээр ч зогсохгүй, өнөөдөр гайгүй амархан юм шиг санагдаж байсан хичээл маргааш нь гайтай хэцүү санагддаг.

Энэ бол анхаарлаа төвлөрүүлэх чадвараа хянах нь ихээхэн хэцүү байдагтай холбоотой. Эрүүл мэнд муудаж өөрчлөгдөхгүй байгаад, анхаарал төвлөрүүлэх чадвараа байнга, сайтар хянаж чадах юм бол хүн үргэлж сэтгэл тааламжтайгаар хичээллэж чадна гэсэн үг.

Аливаа зүйлийг харьцуулж үзэхээр амархан ойлгогддог. Тухайлбал, дулаахан цэлмэг, нар ээсэн хаврын сайхан өдөр буюу байгаль дэлхий таныг "гадагшаа гараад ир" хэмээн дуудах мэт сайхан өдөр хүчээр гэртээ хичээл хийх нь тэнэг юм шиг санагдах тохиолдол байдаг шүү дээ. Харин, гадаа ямар нэгэн үйл хийх хүсэл, сэтгэл төрөхөөргүй цасан шуургатай өвлийн өдөр гэртээ хичээл хийх нь илүүтэй анхаарал төвлөрмөөр юм шиг санагдах үе ч байдаг. Хичээл гэдэг бол бие чилээрхэн тааруу байсан ч, толгой дүйнгэтэн сайн ажиллахгүй байсан ч, ер нь ямар ч үед хичнээн цагаар ч, хэдэн жилээр ч үргэлжлүүлж байхгүй бол болдоггүй зүйл гэдгийг сайн ойлгож авах хэрэгтэй. Ихэнх юмыг албан тушаал, эрх мэдлээр юм уу, мөнгөөр худалдан авдаг бол мэдлэгийг л харин хичээллэж байж олж авахаас өөр арга зам байдаггүй.

Оюун санаагаа төвлөрүүлж чадна гэдэг бол маш том давуу тал. Ертөнцийг тольдох хараагаа алдаж, үзэмжит байгалийн сайхныг харж чадахгүй болсон хүмүүс харин тэр хэрээрээ анхаарлаа төвлөрүүлэх хурц дайчин чадвартай болдог учраас гуньж гутардаггүй гэж хэлж болохоор.

Үнэнхүү чадварлаг захирал хэмээгдэж асан Довайт (1752-1817. Төлөөллийн цугларалт урсгалын номлогч. Сурган хүмүүжүүлэгч. Йэлийн их сургуулийн захирал) ноёнтон хараагаа алдсанаас хойш анхаарал төвлөрүүлэх чадвар нь сайжирч, бясалган бодох ажилд л өөрийгөө зориулах болсон учраас түүний хувьд энэ нь харин ч үнэнхүү "азтай явдал" болсон гэж тэр өөрөө боддог болжээ.
Гэхдээ, "залуу зандан цагтаа сургууль соёлдоо ч, ер нь юунд ч, жишээ болоод байхаар содон амжилт гаргадаггүй байсан, дээд сургуульдаа байр суурьтай байгаагүй, эрдэмтний хувиар үнэлэлт ч авдаггүй байсан нөхөр хожим нь алдартай хүн болсон шүү дээ" хэмээн та нэгэн алдартай хүнийг жишээ болгон хэлж магадгүй.

Тийм тохиолдол байсан л байх. Харин, нэг л юмыг тодорхой хэлмээр байна. Тэр хүн хэрвээ тодорхой нэгэн хугацаанд сэтгэлд таагүй адармаатай, хэцүү хүнд хичээл хийгээгүй бол яагаад ч тийнхүү өсч өндийн, амжилтанд хүрч чадсан байх учиргүй.

Залуу цагтаа тэгтэл чармайгаагүй байж болно л доо. Хэрвээ тийм гэж үзвэл хойшидоо үүнийг хийхээр чармайх үед бүх юм хэцүү болчихсон байж магадгүй. Харин, тэр үүнийг хийх хэрэгтэй байсан. Тэгээд л яг хийсэн болов уу.

Эцэст нь нэмж хэлэхэд, хэцүү бэрх хичээл номын ачаар оюун санаагаа батжуулан, ухаалгаар бодож сэтгэх дадлын ачаар уураг тархиа хатжуулан хөгжүүлье гэж бодож байгаа бол "би хичээллэж ердөөсөө чадахгүй байна, бүх юм болохгүй байна, тэр тийм байна, энэ ийм байна" гэсэн гомдол санал яриад байх хэрэг ерөөсөө байхгүй.

4.Энэ "шугамыг"'давахад л таны авъяас чадвар тэр дороо "нудээ нээнэ"

Бид бүгдээрээ л "орчин муу байна" гэдгээр шалтаглаж хэцүү хичээлээс бултах гэж оролддог. Хүн орчин тойрныхоо нөлөөн дотор төлөвшдөг гэсэн ерөнхий онолыг би хүлээн зөвшөөрнө өө.

"Орчин нь хүнийг төрүүлж, улмаар түүнийг хүн болгон төлөвшүүлнэ. Гэхдээ, хэрэв зээ орчин тойрондоо хязгаарлагдан боомилогдож, дарагдаж байх юм бол хэн тэгээд сэтгэлийн тэнхээтэй, авъяастай сайхан хүн болж өсч дэвжих юм хэмээн төсөөлмөөр санагддаг юм. Үнэндээ хүн төрөхдөө ямар ч чадваргүй, эмзэг порой байдаг болохоор авъяас чадварыг олж авахын тулд түүнд ихээхэн түлхээс, өдөөлт, шахалт хэрэгтэй болдог. Цөөнгүй хүн угаасаа л гаргуун амжилт гаргаж чадахааргүйгээр төрсөн байдаг гэдгийг ч хэн хүнгүй мэднэ.

Тэгвэл орчин нь өөрчлөгдвөл хүн амжилт гаргаж чадах уу? Харин ч бүр эсрэгээр байж магадгүй. Өөрөөр хэлбэл, хүн орчныг бий болгодог гэж хэлэх нь үнэнд нийцэх юм биш үү?
Жишээ татья. "Жаргалын цэцэрлэгээс хөөгдсөн нь" магтаалыг зохиосон Жон Мильтоны орчин тойронд түүнийг огт боомилон давчдуулалгүйгээр алдартан болгосон ямар нэгэн юм байсан юм болов уу? Мильтон шиг хараагүй болж, тэнгэрийн гэрлээс тусгаарлагдчихвал, ихэнх хүмүүсийн хувьд, яаж ийгээд амьдарч л байвал болохоор байдалд орчих юм биш үү?

Харин Мильтон өөрийнхөө үед, эх орондоо, эх хэлээрээ бадрал гэгээрлийг авч ирсэн ажил үйлсийг хийж амжуулсан билээ.

Та бүхэн өөрсдийн хүссэн орчин биш л бол "ажиллах, хичээллэх боломж алга, яах ч арга байхгүй, тэгэхээр, юу ч бүтэхгүй нь" хэмээн сэтгэл дундуур болоод байдаг юм биш биз? Юу ч бүтэхгүй гэнэ ээ? Тэгвэл, нэгэн гайхамшигт хүн энэ талаар юу гэж хэлснийг сонсоосой гэж бодож байна.

Үнэхээр сэтгэлээсээ хичээл хийх хүсэлтэй байгаа бол, ямар ч байсан мэдлэгтэй болъё гэсэн сэтгэл танд байгаа бол, өвчин зовлон юм уу байгалийн гай гамшиг дайрдаггүй л юм бол, хичээл нотоо хойш нь тавих шалтгаан байхгүй шүү. Хичээллэж чадна гэсэн үг.

Хичээл хийх цаг алга гэх юм уу, ямар ч аргагүй хэцүү байна, энэ тэр гэх юм бол үнэндээ, эцсийн эцэст, ямар нэгэн өөр зүйлд сэтгэл татагдсан уу, эсвэл, эрдэм ном сурах хүсэл байхгуйгээ л нууж байгаагаас өөрцгүй.

Ийм хүмүүс хичээллэж буй бусад хүмүүст сэтгэл нь татагдан, мэдлэг олж авч чаддаг дадалтай болдог байна аа, хэмээн гайхдаг биз. Тэгсэн мөртлөө өөрөө болохоор мэдлэг олж авахын тулд цаг зав гаргахгүй, хөдөлмөрлөхгүй байхыг яана гээ.

Үгүй бол өөрийнхөө дайчин биш, даруу занг шалтгаан болгож, бардам, шаргуу, хүсэл эрмэлзэлтэй (атбицтай) төрөөгүй тани сайн хэрэг гэх мэтээр бүр өөртөө талархал хүргэнэ гээч. Гэвч үүнийг уг сурвалж үндсээр нъ бодоод үзэх юм бол, эдгээр шалтгаан нь эрдэм ном оос бусад салбарт илүү авьяастайдаа юмуу, эсвэл,угаасаа л залхуудаа байгаа гэж бодогдоно.

Хэрвээ ийм хүмүүс илүү хичээмтгий, бас илүү сэтгэлийн тэнхээтэй байгаад, хий дэмий үрдэг үнэт цагаа хичээллэж, суралцахад зориулж чадвал эргэн тойронд нь байгаа мэдлэг гээч эрдэнэсийн санг онгойлгон, хуссэнээрээ л ашиглаж болох шүү дээ.

Одоогоор ерөөс ур дунгуй өнгөрөөж байгаа цаг мөчөө гурван жил, дөрвөн жил эрдэм номд зарцуулбаас хэбр хэл, грек хэлийг ч гаргуун эзэмшчихэж чадна гэж мөрийцсөн ч бэлэн байна. Нэг хэсэг хун хэл сурах нъ хэрэгтэй ч юм уу даа хэмээн эргэж буцаж байх зуур нөгөө хүмүүс нь үүнийг аль хэдийнэ амжаад сурчих жишээтэй.

Хэл сурахын жишээгээр авч үзэхэд сэтгэлийн тэвчээртэй, мэриймтгий хун болон идэвхгүй бөгөөд тэвчээргүй, залхуу хүмүүсийн хооронд иймэрхүү ялгаа тодрон гарч ирдэг. Тэвчээргүй, залхуу хүмүүсийн хамгийн туу тал бол тэдний амьдрах арга барил нь буруу байна аа, хэмээн хүмүүс тэдэнд тайлбарлан ойлгуулаад, сэрэмжлүүлээд байхад ч залхуу хойрго байдал, байнгын тэвчээргүй ааш зандаа улат л автаад байдаг. Арай гэж нэг юм "нүд нь нээгдэн", "одоо л ёстой хичээнэ дээ" гэсэн чармайлт ч нөгөөх "гуйвамтгайн" аялгуут бүүвэйн дуунд дахин бүүвэйлэгдэн унтаж орхидог байна.

Ингэж, дээрх бүүвэйн дуунд татагддаг, төөрөлдсөн шийдвэр гаргагч хун дөчин нас хүрсэн ч гучин насныхаа үеэс өчүүхэн бага ч өөрчлөгдөөгүй, өсөн дээшлээгүй байдаг билээ. Тавин нас хүрэх зуур хөгшрөлт доройтол эхэлж, жар хүрмэгц хэн ч түүнийг тоохоо больж, эцэстээ хүмүүс дүргуй болж эхэлнэ.

Хэрвээ тийм хүн "азгүй байдлаар"дал хүртлээ амьдрах болбол эргэн тойрныхондоо "нөгөө ертөнцөөс урилга ирээгүй л юм байх даа" хэмээн элэглүүлж ч магадгүй.

5.Өдөрт арван таван минутыг л ашиглахад та урагшилна шүү

Ой тогтоомжийн талаар өмнө бид ярилцсан шүү дээ. Одоо нарийн чимхлүүр эрдэм ухаанд суралцахын тулд ой тогтоомжоо яаж ашиглах тухай дурдъя.

Хүн нэгэн санаа болон нэг хэсэг мэдлэгийг ой тогтоомжоосоо эгнэгт арилгая гээд, тэр нь болж өгөөгүй тохиолдол нэгээхэн үгүй.

Эс бөгөөс нэгэн санаа болон нэг хэсэг бодол сэтгэлгээний урсгалыг санаж дурсая гэхээр огтоос эргэж санагдаж өгөөгүй гэсэн тохиолдол ч бас л үгүй. Энэ бол ой тогтоомж хэмээгч нь эрх чөлөөг эрхэмлэгч, хүчирхийлэхийг үл тэвчигч учраас тэр. Ой тогтоомж нь өөрийн хүслээр л хүч чадлаа сорьж үзэх хүсэлтэй байдагт энэ бүхний учир оршино.
Тийм болохоор, ой тогтоомжийг хүчээр муутгахгүйг хичээнгээ, харин аль болох олон зүйлийг үндэслэлтэйгээр, оновчтойгоор сайн тогтоож авах нь зөв арга юм.

Бага жаахан хүүхдүүд латин хэл болон грек хэлний үгсийг өөр хүн уншиж байгааг дахин давтан сонсох зуур цээжлэх зорилгогүй мөртөө цээжилчихсэн байх тохиолдол их бий.

Түүнчлэн, уг цээжлэхдээ гарамгай хун ч гэсэн цээжлэх зүйлээ дахин давтан уншсанаар л тогтоодог шүү дээ.

Жишээлбэл, хэлзүйн дүрмийг тогтоох үед зөвхөн дүрмийг нэг дор удаан хугацаагаар цээжилснээс богино хугацаанд бух уураг тархиа хөвчлөн төвлөрүүлж байгаад хичээллэн, үүнийгээ дахин давтах хэрэгтэй юм. Нүдээр харахынхаа хажуугаар чихээрээ сонсон уураг тархиндаа үлдээх байдлаар цээжлэх нь зөв. Үүний тулд юуны өмнө хичээлийнхээ сэдвийг дахин дахин өндөр дуугаар унших хэрэгтэй. Дараа нь, сурах бичгээ хажуудаа тавьж байгаад бүгдийг нь нэг бүрчлэн бичиж үзэх хэрэгтэй. Ийм аргаар хичээллэхэд нуд ч, чих ч ажиллаж, үүний зэрэгцээ, бүр үсэг, дуудлагыг ч, өргөлтийг хүртэл ой тойндоо шингээж чадна. Эхний үедээ энэ нь цээжлэхэд удаан байж болох боловч тун ур дүнтэй арга учир хичээлээ бүрэн өөрийн болгох боломжтой. Ингэмэгц шууд л итгэл төрөөд ирнэ. Ямар ч шинэ зүйлээр хичээллэж эхэлсэн байсан санаа зовох юмгүй өөрийн болгочхож болно.

Хэлзүйн дүрэм цээжлэх үед хүндрэлтэй зүйл нь бол адил төстэй дүрэм, төстэй хэлцийг хооронд нь ялгах асуудал. Ийм төстэй зүйлүүд нь толгой эргүүлчихдэг. Та металл эдлэлийн дэлгүүр явж, хорин ширхэг цагтай сав үзжээ гэж бодъё. Хорин цаг өөр өөр бренд нэртэй тул, маргааш нь ч гэсэн нэг нэгнээс нь ялгаж танихад бэрх болохыг мэднэ.
Харин таван хоногийн турш өдөр өнжөөд нэг удаа дөрвөн цагийг анхааралтай судлаад байвал яах бол? Дэлгүүрийн хун цаг тус бурийн ялгааг сайтар тайлбарлаж өгнө. Эхнийх нь жирийн л цаг. ас механизмыг нь, эд ангийг нь үзүүлж өгнө. Дараагийнх нь шинэ маягийн тусгай патенттай цаг, өмнөх үеийн жирийн цагаас ингэж ялгарч байна гээд л тайлбарлаад байна. Гурав дах нь липэйн төрлийн цаг, эд анги нь өөрийн гэсэн онцлогтой, Харин дөрөв дэх нь хронометр, өмнөх цагуудаас овор томоороо ялгарна.

Цаг ны дэлгүүрийн хүнээр заалгасан юмаа дараагийн өдөр бүгдийг нь сайтар давтан, ой тогтоомжиндоо буулгасан зүйлсээ дахин нэг шалган, цаг тус бүрийнх нь нэр, онцлог, тусгай чанарыг тархиндаа ягштал суулгаж өгнө. Тэгээд цаашлан, дараагийн дөрвөн цагийг тогтооно. Яг л өмнөх шигээ, нэг өдөр тогтоосон зүйлээ маргааш нь ягштал давтана. Ингэсээр, төгсгөлийн тав дахь өдөр тогтоосон бүхэндээ тулгуурлан цаг тус бүрийн нэр, давуу талыг шүлэг адил хэлж чаддаг болно. Энэ аргыг сурахын өмнө, цаг хорь байсан гэдгийг л, таван эгнээгээр эгнэсэн байсан гэдгийг л мэдэж байсан билээ.

За тэгэхээр, хэлзүйн дүрмийг ч үүнтэй адилаар чимхлүүр, ухаалаг аргаар эзэмшээрэй. Тэгвэл, "ой ухаан нэг л хачин, ер тогтоож болохгүй байна" зэрэг сэтгэл дундуур байдал гарахгүй л болов уу.

6.Уураг тархины сэргэг чанарыг гайхамшигтайгаар сайжруулан, толгой амрааж сэтгэл сэргээх арга

Нэгэн удаа хэдэн цагаар ч юм үргэлжлүүлэн сууж хэцүү бодлогыг бодох ч юм уу, зөвхөн нэг зорилгыг биелүүлэхэд уураг тархиа чиглүүлэн удаан хугацаагаар ажиллуулж чадах хүн бол тийм ч элбэг биш. Ихэнх хүмүүс дунд нь амардаг, гэтэл эмхэлж цэгцэлсэн санаа бодол хайш яйш болоод явчихна. Хэрэг болгон ой ухаандаа төвлөрүүлсэн санаа бодлыг тогтоон барих эрмэлзэл байхгүй болно.

Жишээлбэл, алгебрийн хичээл хийж байна гэж гэдгийг сонсоод гайхаад бардаггүй юм. Толгой тархи нь ядарч туйлдах хүртэл нь нэгэн хичээлийг хийж, дараа нь, толгойгоо амраахын хамтаар идэвхи сэргэж болохуйц өөр хичээлийг хийх маягаар хичээллэхгүй бол хэн ч амжилт олох учир байхгүй.

Эндээс цагийг утгагүй өнгөрөөгч, цагийг зөв ашиглагч хоёрын ялгаа харагддаг бодьё. Нэгмөсөн хоёр, гурван цагаар хичээл хийх юм бол бие ядран, уураг тархи ч юм сэтгэхээ больж эхэлнэ. Тэгэхээр энэ үед хичээлээ зогсоогоод, сурах бичгээ хойш нь шидчихээд, барагцаалбал хичээллэсэнтэйгээ ижил хугацаагаар амрах тохиолдол зөндөө байдаг. Тэгснээр хичээллэсэн, амарсан цаг тэнцэж нэг л үр дүн муутай байгаа нь мэдэгдэнэ.

Тэгж дураараа амрахын оронд уураг тархины сэргэг чанарыг хадгалахын зэрэгцээ амраахын тулд тэрхүү амралтын цагтаа өөр төрлийн хичээлийг сольж хийх нь хамгийн үр дүнтэй болохыг бид мартчихаад байдаг. Алгебрийн хичээлээ зогсоосны дараа өөр хичээлийг хийгээд үзэх хэрэгтэй.Дөнгөж үзчихээд байгаа лекцээ дахин давтах адил, энэ нь шинэ сэргэг зүйл болохыг гайхна. Эсвэл, саяхан уншсан номынхоо тэмдэглэл хийх юм уу, уураг тархиа сэлгэн шилжүүлж, дараачийнхаа бичлэгийн сэдвийг сонгож үзсэн ч болно.

Иймэрхүү маягаар хийвэл ихээхэн цаг хугацааг эмнэж болно шүү.
Бидний эцэг эх болон өнөөгийн германчууд өдөрт арван зургаан цаг хичээллэж чаддаг байсан

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.