2009.07.07

Хамтын ажиллагааг сайшаав

УИХ-ын гишүүн, УИХ-ын НББСШУБХ-ны дарга Д.Оюунхорол манай оронд айлчилж байгаа БНХАУ-ын Хөдөө аж ахуйн Академийн ерөнхийлөгчийн туслах Жя Лянь Чи, Академийн олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Ли Шү Юүнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан санал солилцлоо. БНХАУ-ын Хөдөө аж ахуйн Академи, Монголын бэлчээрийн менежментийн холбоо хөдөө аж ахуй, бэлчээр ашиглалтын асуудлаар хамтран ажиллах санаачлага гарган хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичигтээ өргөн хүрээг хамарсан томоохон ажлууд хийхээр тусгасанд талархалтай байгаагаа Байнгын хорооны дарга Д.Оюунхорол онцлов. Тэрбээр, "Манай орны газар нутгийн 80 орчим хувь буюу 112 сая га нь бэлчээрийн гаpар байдаг. Бэлчээрийн газрын 78 хувь нь доройтож, мал аж ахуй, малчдын амьдралд сөргөөр нөлөөлж байна. Цаашид хоёр орны цаг агаар, уур амьсгалын онцлог, экологийн тодорхой асуудлаар хамтран судалгаа хийж ажлын чиглэлээ нарийвчлан тогтоож, үр дүнтэй үйл ажиллагаа явуулна гэдэгт найдаж байна" гэв.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.