ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ( Цэцэн, оюунлаг уураг тархитай болоход хэрэг болох уншлагын арга)
2009.10.17

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ( Цэцэн, оюунлаг уураг тархитай болоход хэрэг болох уншлагын арга)

1.Ном бол амьдралыг төгс төгөлдөр болгогч хүчтэн

Нийгэмд байр сууриа олсон урьдын түүхт хүмүүс гагцхүү номыг уйгагүй ихээр уншиж судалдаг байсныхаа ачаар л амжилтанд хүрсэн байдаг. Ном унших дадалгүйгээр алдартай хүн болох боломжгүй байж. Бэкон "ном бол сайтар төлөвшсөн хүнийг бий болгодог, яриа хөөрөө бол хүнийг нийцтэй, харилцаа сайтай, эв дүйтэй болгодог, бичгийн бүтээл хүний уураг тархийг цэцэн оюунлаг болгодог" гэж хэлжээ.

Бэконы хэлсэн "сайтар төлөвшсөн хүн-төгс, төгөлдөр хүн" бол ном бүтээлийг далайцтайгаар, тууштайгаар уншиж байж төлөвшин бий болно. Хичнээн авъяас чадвартай ч байлаа гэсэн шинийг нээгч ч байлаа гэсэн ном уншихыг тойроод явчхаж чадахгүй.

Ховс шидтэй гайхамшигт авъяастан л магадгүй хаана ч байсан гойд сайн замыг өөртөө гаргаад явчих биз. Харин өмнөх үеийнхэн маань гайхалтай мэдлэгийг бэлтгэж нээгээд, явах замыг бидэнд заагаад өгчихсөн байхад, орчин үеийн бид нар хэрэг болгоод л шинэ, жижиг замыг хайж нээхийг хүсч гүйгээд байхын хэрэг юу билээ дээ.

Шударга бөгөөд зөв шийдвэрийг гаргахын тулд бусад эрин үеийн түүхийг үзэж харан, өнгөрсөн болоод өнөө үеийг харьцуулж чаддаг байх ёстой. Эрч хүчээр булгилсан оюун санаатай байхын тулд хойч үе дээ давтагдашгүй мөнхийн санаа сэтгэлгийг үлдээж чадсан гайхамшигт өмнөх үеийнхнийхээ оюун санааг судлан өөрийнхийгөө сэлбэн сэргээж, өөрийгөө хүчирхэгжүүлж байх ёстой. Сэтгэлгээ бодлынхоо хүрээг байнга өргөжүүлж, шинэ бодлыг төрүүлэх оюун санаа, багаар бодоход л сайхан шинэ, санаа сэтгэлгээг байнга л өөртөө шингээж чаддаг ур ухаантай байх хэрэгтэй, бид.

Хоол унд бидний судсаар гүйх цусан шингэний тэжээл болдгийн адил ном унших нь оюун ухааныг амилуулагч тэжээл мөн билээ. Уншихад шуналтахгүй байгаа хүн бол оюуны сайхан идэвхтэй үйл ажиллагаа, ажил хийж чадах боломжгүй хүн болж таарч байна. Ном уншилгүйгээр Бэконы хэлээд байгаа "төгс төгөлдөр хүн" болохыг мөрөөдөх нь шим тэжээллэг хоол ундгүйгээр эрүүл саруул, эрч хүчтэй байхсан гэж мөрөөдөхтэй адил. Хэцүү, ээдрээтэй санаа бодлуудыг ихээр багтаасан номыг болохоор "энэ хэцүү юм аа" гэж хойш тавьчихаад, үлгэр туульс гэх маягийн хөнгөн сонин ном болон орчин үеийн уран зохиол зэргийг л уншдаг хүмүүс бий. Ялангуяа залуус зугаа цэнгэлийн тулд л ном унших тохиолдол байдаг бөгөөд байнга иймэрхүү номоо унших гэж тэмүүлцгээдэг.

Хүн номыг хэд хэдэн зорилгоор уншдаг. Зарим хүн эрдмийн бэрх хэцүү судалгааны ажлынхаа алжаалыг тайлан сэтгэл санаагаа амирлуулж, эрч хүчээ сэлбэн сэргээхийн тулд уншина. Гэтэл зарим нь хүн төрөлхтний түүх болон хүний олон үеийн туулж ирсэн хатуу ширүүн зам мөрийн туршлага байдлын талаар уншиж, ингэснээрээ янз бүрийн нөхцөлийн дор хүмүүс яаж аж төрж, ажиллаж ирснийг мэдэж ойлгодог билээ. Чингээд тэрхүү түүх, өнөөгийн бодит байдлыг харьцуулан, дүгнэлт гаргаж авцгаадаг.

Өөрөөр хэлбэл, ном уншсанаар аливааг харах "бэлчээр томрон", гаргах шийдвэр ч оновчтой болж, түүхийн янз бүрийн үе шат дахь ололт амжилтуудын талаар гүнзгий мэдлэгтэй болж, улмаар тэр нь таны бодит туршлага болдог. Зарим хүн олон талын мэдээлэл авах гэж ном уншдаг. Ирээдүйд хэрэг болох мэдлэгийг хуримтлуулан, хэзээ ч хэрэглэж болохоор ангилан, цэгцлэхийг хичээнэ. Бас зарим хүмүүс үг өгүүлбэр зохиоход хэрэг болох хүчтэй, эсвэл, торгон мэдрэмжтэй ер бус зохиолчид өөрийгөө үгээр илэрхийлэхэд хэрэг болгох үүднээс ном уншдаг.

Таашаал авахаас бусад зорилгоор ном унших тохиолдолд амжилтанд хүрэхийн тулд мэдээж, номоо яаралгүй, эсвэл, тун нухацтай унших хэрэгтэй. Маш олон ном уншсан ч олж авсан мэдлэг нь өгөөж муутайхан байх тохиолдол байдаг. Эртнээс гайхамшигтай сайхан, агуу олон хуудас номыг "тансаг эд" хэмээн үнэлдэг байжээ. Хурдан уншигч бол ихэнхдээ зорилгогүй уншигч байх нь олонтаа. Тэдний уншсан номын тоо их боловч олж авсан мэдлэг нь дульмаг байдаг.

Зорилгогүйгээр хурдан уншигч болон жинхэнэ эрдэмтэн бол хоорондоо их ялгаатай хүмүүс. Хүний зан төлвийг судалсан нэгэн хүн хэлсэн гэдэг. "Би маш их номтой хүнтэй мэтгэлзсэн ч айх юм байхгүй" гэж.

Ийм хүн бол хичнээн бага ном уншсан байсан ч аливаа зүйлийг айхтар сэтгэн бодож, түүнийгээ уураг тархиныхаа оюуны үйл ажиллагаанд дээд зэргээр тааруулан зохицуулж чаддаг билээ.

Бүх юм сая танд дурдсанаар болдог гэж би бас хэлэхгүй л дээ. Гэхдээ л, цаашдаа амьдралын замд хөл тавьж буй залууст бол "ийм л байдаг юм шүү" гэж ойлгуулах гэсэн юм.

Ном уншиж ухаанаа нэмье, өөрийгөө хөгжүүлье гэж л байгаа бол юуны өмнө ном уншихдаа маш нягт, нямбай, тайван унших нь чухал. Яаран сандран идэж уусан юмыг бол ходоод тань хүлээн авч боловсруулаад, биенд тань тэжээл болгон хуваарилж чадах уу? Хоол ундыг ингэж идэж уувал шингэхгүй, зүгээр л, биеэр тань дамжаад яваад өнгөрнө. Уураг тархи ч мөн адил. Яарч сандранчнхэж овоолох маягаар олж авсан мэдлэг ч ухаан бодолд "шингэж өөриймшөхгүй".

2.Анхаар! Ингэж унтвал гайхалтай цоорхой уншлага болно

Үр дүнгүй уншлага хэрэггүйг анхаар! Яг одоо эхэлчихсэн юм биш л дээ, зарим хүн өөрийг нь хорвоогоос хальсны дараа хэдэн үеэр ч үргэлжлэх хугацаанд нийгэм, нийтийг бохирдуулан хорлох зүйлийг яаж ийгээд зохиогоод биччихдэг. Хорвоо далхий иймэрхүү номоор дүүрэн.

Ийм номууд гарах боломжтой болоод байгаа нь, нэгдүгээрт, эдгээр номууд "бас ийм хачин юм байдаг" гэдгээрээ бидний ёс зүйг хатжуулах туршилт дасгал болдог болохоор болов уу. Өнөөдөр бид нийгмийн хөгжил хэмээх амьдралын туршилтанд орж байх явцад бидний ёс зүйг бид өөрсдөө залуурдаж байдаг бөгөөд энэ зуур янз бүрийн л юм бидний толгойг эргүүлдэг.

Би ийм ном зохиолын нэр усыг дуудаж чадна, харин тэгвэл эсрэгээр, ийм ном хүмүүсийн гар Дээр бүр ихээр оччих болно. Хорвоог бохирдуулан гайтуулах зорилготой иймэрхүү номууд нь зохиогч албин чөтгөрийнхөө нэр төрийг гутаахааргүйгээр, аятайхан чадварлаг бичигдсэн байдаг.
Ийм ном энд тэндгүй л бий. Залуу уншигч та иймэрхүү номд яагаад ч гар бүү хүрээсэй, ийм иомыг олж бүү хараасай гэж хүсэх юм. Арилгаж үгүй хийх боломжгүй бохир муухай бүхэн нь таны сэтгэлд үлдчих болохоор тэр. Өөр бусад газар олж. үзэхээргүй зүйлийг Байрон заалаа гэж үү? Тийм юм баихгүй байх аа. Яг л улайссан чулуун дээгүүр алхах цаг мөчид өөр бусад газар олж үзэхээргүй зүйлийг үзэж чадах лугаа адил.

Гэхдээ, улайссан чулуун дээгүүр алхан байж сурч мэдсэн зүйл нь шатам халууны тэвчишгүй бэрх шанлалын үрээр нэгэн амьдралын турш арилж үгүй болшгүй түлэнхий шархыг үлдээх үнэ цэнэ биш гэж үү? Дүрэлзэн улалзах зуухнаас олгойдон цойлох тэсэхүйеэ бэрх халуун агаарыг амьсгалан залгихтай адил. Зуухны дотор байх гялалзах гэгээ харагдавч, удаан хугацаагаар халуун агаараар амьсгалах юм бол сэтгэл таагүйтэн, дотор бачуурна.

Үнэхээр л, иймэрхүү номонд ч гэрэлтэн гялалзах зүйл олон бий. Гэхдээ, энэ гэрэл гэгээ уншигчийн сэтгэлд хүрч ядан байх хооронд зунгааралдсан "хөө" нь хүний оюуныг хашаад авчихаж магадгүй.

Далайн ёроолд сайхан шүр байх авч энд тэнд тархсан байдаг билээ. Үүнийг хайж олохоор далайн гүн рүү шумбахад гүнзгийд сорогдон, шүртэйгээ хамт далайн ёроолд шигдэн үхэх аюул ч их бий шүү дээ.

Ингэн байж далай руу шумбах хэрэг байна уу? Үхэхгүй ч гэсэн, амиараа дэнчин тавин, сэтгэлийн таагүйг амсан байж, хүч гарган шүрний төлөө зүтгэх утга учир юунд вэ?

3.Энэ л чухам унших ёстой ном юм гэдгийг яаж мэдэх вэ?

Тэгэхээр, унших ёстой номоо олж мэдэхийн тулд яавал зохилтой вэ? Энэ бол маш чухал асуудал. Устгаж сүйдлээд хаячихгүй ч гэсэн танд баталгаатай хор хүргэх номууд байдаг учраас л их чухал гээд байгаа юм. Бас үүнээс гадна, уншиж болох ч тийм их хэрэг болоод байхааргүй ном ч бас байна.

Гэхдээ, хүн танил тал найз нөхдөөсөө заавал ямар нэгэн нөлөөлөл авч байдгийн жишгээр, ямар ч ном байсан уншиж байгаа хүнд сайн, муугийн аль нэгэн юм заавал үлдээдэг.

Орчин үед ном шиг их зүйл үгүй боллоо. Хэвлэгдэж байгаа номыг, эсвэл, хэн нэгэн хүнд уншихыг зөвлөсөн номыг бүгдийг нь гүйлгээд унших юм уу, эсвэл, зарим хэсгийг нь гүйцээж уншиж амжина гэдэгт би итгэхгүй байна.

Юуны өмнө, нэг номыг аваад аль нэг бүлгийг нь уншаад үзэх хэрэгтэй. Бүгдийг нь уншилгүй, ер нь энэ номыг уншвал хэрэг болох нь уу, үгүй юү гэдгийг л ойлгох хэрэгтэй юм л даа. Хундагатай дарсны сайн, мууг амталж үзэхтэй адил гэх үү дээ. Ганц хоёр балгаж үзээд тааруу санагдвал энэ дарс муу гэсэн үг. Хундага дүүрэн дарсыг бүгдийг уух хэрэггүй.

Хоног өдөр богинохон, тиймээс "ийм ном бичих нь миний үүрэг юм" гэж байгаад бичсэн номыг уншсанаас өөр ажил хийсэн нь дээр. Тийм ном унших болбол хэрэг болох хэсгийг нь л олж уншаарай. Доторхыг нь уншихаар зохиогчийн хэлэх гэсэн зүйлтэй зөрчилдөөд байдаг ном ч бий. Ийм номыг хүртэл зөрж байгаад уншдаг хүн гэж байхгүй биз дээ. Хэрэв, нэг хүн "хоёр дээр хоёрыг нэмээд тав" гэдгийг батлах гээд, онолын тайлбар хийх гээд байвал, түүнд хань болсноос өөр хийх ажил байгаа бол түүнийгээ хийсэн нь дээр.

Гэхдээ, номыг их л амархан, тэгээд бас баталгаатайгаар зөв сонгох арга байна. Номыг ч, эмийг ч нэг л маягаар хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, нэг хүн туршин хэрэглэж үзээд, үр дүн нь баталгаажсаны дараа авдаг. Сайхан ном шүү хэмээн үнэлэгдсэн ном заавал таны ойр орчинд байх бөгөөд ийм ном бол гол төлөв агуулга нь тун сайн ном байдаг.

Бүх номыг толгой дараалаад л уншаад байх боломжгүй, уншиж амжлаа гээд тэр хэрээр цэцэн цэлмэг болчихно ч гэж байхгүй. Чанаргүй ном бол таны хуримтлуулж олсон үнэ цэнэт зүйлийг тань хөөж хөвсийлгөөд, тулгуур суурьгүй болгож орхино.
Цааш нь уншаад байвал ямар нэг хэрэг болох зүйл бичээтэй байгаа биз хэмээн найдаж, олиггүй зохиолч болон хөнгөн хуудмаг, үгээр хөөцөлдөж бичигдсэн зохиолыг унших ёстой гэж бүү бодоосой гэж хүсч байна. Итгэл найдвар хөсөрддөг юм.

Хамгийн хэрэгтэй хэсгээ номынхоо сүүл хүртэл нуудаг зохиолч байж болох ч хэрвээ уншигчийг баян бүрд огт байхгүй элсэн цөлөөр урт удаанаар аялуулаад байгаа зохиолч гэдэг бол авъяас чадвараар тун ядмаг нэгэн байхаас зайлахгүй. Ийм номыг уншихаас татгалз. Өөр бусад сайхан ном өчнөөн бий.

4. Номын үнэ цэнийг дээд зэргээр мэдрэх, зөв унших арга

Номыг яаж уншиж эхэлбэл зүгээр вэ? Хүн хоолоо идэж эхлэхийн өмнө заавал хоолоо харж "амталдаг" билээ. Номоо уншихын өмнө хавтсыг нь сайн харна. Зохиогч нь хэн бэ, хаанахын хүн бэ, зохиогчийн талаар би юу мэдэх билээ, ямар газраас, хэн хэвлэсэн бэ, энэ хэвлэлийн газраас гаргасан номуудын ерөнхий чиглэл ямаршуу билээ, түүнчлэн унших гэж буй номын талаар урьд нь юу сонслоо доо гэх мэтээр бодож тунгаана.

Ингээд өмнөх үгийг уншиж эхлэн, зохиогч нь ямаршуухан баримт сэлтийг ашиглаж вэ, зохиогч өөрийнхөө тухай болон энэ номынхоо талаар юу гэж бодож байна вэ, зохиогч яагаад өөрийн бодлыг нийгэмд зоригтойгоор гаргаж тавьж байна вэ гэх зэргийг уншиж мэдэж авна.

Дараа нь бүлэг, зүйлийн гарчгийг харж, сэдвээ яаж бүлэглэж вэ гэдгийг, номыг бүхэлд нь төлөвлөсөн байдлыг гүйлгэж хардаг. Дараа нь нэг бүлэг, нэг зүйлийг дараалуулан харж, яаж эвлүүлж, яаж нэгтгэснийг тунгаана.

За тэгэхээр, гарчгаас цаашлуулан судалж Урагшлахын өмнө доторхыг нь "амталж" мэдрэх
хүсэл төрөх аваас чухал сэдвийг хөндөн бичсэн зүйлчлэлийн хуудсыг нь нээн, тэр хэсэг нь хэрхэн үргэлжилж байгааг үзэх хэрэгтэй. Тэгээд туршин уншсаны дүнд, хэрвээ энэ зохиогч сонирхолгүй, хэт номчирхуу, хөнгөн хийсвэр мэт байдлаар бичсэн нь ажиглагдвал цаашаа унших хэрэг байхгүй. Өөртөө шингээгээд авах юм ч байхгүй, байлаа гэсэн ч өчүүхэн л зүйл байх болов уу. Гэхдээ, хэрвээ энэ зохиогчид анхаарах юм бас байна гэж үзвэл, дахиад нэг удаа номын гарчгийг харж болно. Бүлэг бүрийн талаар бодож үзээд, номын бүтцийг өөртөө гүйцэд төсөөлж, нягталж үзэх хэрэгтэй.

Энэ бүхнийг дуусгах хүртлээ цааш нь уншаад хэрэггүй шүү. Номын бүтцийг бүхэлд нь толгойдоо тод томруунаар төсөөлчихөөд, сэргэг ухаанаар нэгдүгээр бүлгээс эхлэн уншина. Тэгээд л, ном таныг өөртөө татаж чадаж байвал дагаад уншаад
байхад болно доо.

За тэгээд, цааш нь уншихдаа үг өгүүлбэр бүрийн дараа "би ойлгож байна уу, үгүй юү, үнэн үү, худал уу, чухал уу, үгүй юү, эсвэл онож уу, үгүй юү, тогтоогоод авах хэрэгтэй юү, үгүй юү" гэх зэргээр өөрөөсөө асуугаад явах хэрэгтэй. Түүнчлэн, дэД бүлэг болгоны төгсгөлд дээрх асуултуудыг өөртөө тавь. Дэд бүлгийн төгсгөлд гол зүйлийг сайн ойлгож авч байж цааш нь уншина шүү. Ингээд нэг бүлгииг дуусгаад, дахин нэг удаа бүгдийг эргэн санаж, энэ бүлэгт зохиогч хэлж дуусаагүй зүйл юу вэ, зохиогч хэлж дуусгасан зүйл нь юу вэ гэдгийг дотроо тунгаан бодно.

5.Уншиж байхдаа ч сэтгэн бодож, уншиж дуусаад ч сэтгэж бод

Ийнхүү үргэлжлүүлэн унших явцдаа дэд бүлгүүд болон бүлэг бүрийн хамгийн чухал гэж үзэж буй зүйлээ цагаан хэсэг дээр нь үзгээр тэмдэглэнэ. Ойлгомжтойгоор, тайлбарлах боломжтой, хэрэг болж магадгүй гэж надад бодогдож байгаа хэд хэдэн тэмдэглээсийг үзүүлье. Иймэрхүү тэмдэглээс юм уу, үүнтэй төстэй зүйл бол их тус болно шүү.

= энэ тэмдэглээсээр, уншиж дууссан энэ хэсэгт бүлгийн голлох асуудал ч юм уу, эсвэл асуудлуудын аль нэг нь батлагдан, тодорхой тайлбарлагдаж байгааг тэмдэглэнэ. Өөрөөр хэлбэл, гол асуудлуудыг юм уу, эсвэл эдгээр асуудлын нэгийг л тэмдэглэнэ гэсэн үг.
Л тухайн хэсгийн агуулга нь зөвөөр, цаашдаа улам өргөн хүрээтэйгээр өрнөх болов уу гэдгийг тэмдэглэнэ.
V Бодитоор батлагдахгүй зүйлийг, алдаатай зүйлийг тэмдэглэнэ.
? Эргэлзээтэй зүйлийг тэмдэглэнэ".
? ! Баримт болоход эргэлзээтэй гэдгийг тэмдэглэнэ.
S Илэрхийлэл нь чадварлаг тул баримтаар батлагдах байх гэснээ тэмдэглэнэ.
8 Илэрхийлэл нь сул тул баримтаар батлагдахгүй байх гэснээ тэмдэглэнэ.
Ө Гол сэдэвтэй хамааралгүйгээр товчилсон нь дээр болохыг тэмдэглэнэ.
Ф Зохиогч зөвхөн дахин давтаад л, нэг юмыг тойрон эргэлдээд байгааг тэмдэглэнэ.
А Тохирох бүлэглэлдээ тавигдаагүй байгааг
тэмдэглэнэ.
0 Танин мэдэхүйн ач холбогдолтойг
тэмдэглэнэ.
Ү Танин мэдэхүйн ач холбогдолгүйг
тэмдэглэнэ.
Иймэрхүү тэмдэглээсийг сонирхолтой маягаар нэмээд байх боломжтой. Би өөрөө үүгээр их юм амжуулдаг. Дээр үзүүлсэн тэмдэглээсийг яг энэ чигээр нь хэрэглэхгүй ч гэсэн өөрийн тэмдэглээсүүдийг бодож олбол зүгээр.

За тэгэхээр, номыг иймэрхүү маягаар унших нь цаг нэлээн шаардагдах болов уу. Тийм ээ. Ер нь сайн явахгүй шүү. Гэхдээ, тун үр дүнтэй арга. Энэ аргаар нэг номыг унших нь хорин номыг гүйлгэж уншихтай үнэ цэнэ нь дүйдэг юм.

Цаашдаа, номыг уншиж байхдаа ч сэтгэн бодож, шийдвэр гарган, задлан таньж, сонгон ялгах шаардлагатай болдог. Өөрийн гэсэн сэтгэх арга шаардагддаг, энэ нь уураг тархинд "бат нягт байраа эзэлдэг" учир ирээдүйд хэзээд хэрэг болох арга гэж бодож байна.

Уншсан номоо өөрийн болгохын тулд уншиЖ байхдаа ч сэтгэн бодож, уншиж дуусаад ч сэтгэн бодохоо үргэлжлүүлэх хэрэгтэй.

6.Одоо уншиж байгаа нотоо эргэн тойрныхондоо бахархалтайгаар ярьж өгч бай

Өөрийнхөө уншиж байгаа номын зарим гол сэдвийн талаар найз нөхөдтэйгff ярилцаж хэлэлцэх ч бас маш чухал. Харин, шуудхан хэлэхэд, одоо уншиж байгаа номынхоо талаар үнэн сэтгэлээсээ, нээлттэй ярих хэрэгтэй шүү. Ингэх юм бол найз нөхөд тань ч энэ асуудлаар таныг өөрийн бодлоо тулгаад байгаа юм биш байна гэж ойлгох учиртай.

Уншсан номынхоо талаар бусадтай ярилцан хөөрөлдөж байх зуур тэр номын агуулгыг үнэнхүү өөрийн болгох гэж махарч байгаа хүмүүс цуглардаг. Цаашдаа дугуйлан маягийн юм байгуулбал бүр сайн даа.

Сэтгэлгээ ч бас хүмүүстэй яриа хөөрөө өрнүүлсний ачаар улам л батжин, гүнзгийрч ирнэ. Өөрөөр хэлбэл, "бусдад ярина, заана" гэдэг бол өөрөө сурах үйл явц, хүнд юм өгнө өө гэдэг бол бас авна аа гэсэн үг.

Дээрх байдлаар ярьж хөөрөлдсөний дараа найз нөхөд тань таны уншиж байгаа номыг унших болж, түүнчлэн, бусдад ном уншиж өгч байгаа бол харилцан яриа тун үр дүнтэй ажил болжээ гэсэн үг.

7. Нэг нотыг унших цагийн дөрөвний нэгийг ашиглан хийх ёстой ажил

Уншсан номынхоо агуулгын талаар эргэж бодож үзэхийн тулд тодорхой цаг зарцуулах хэрэгтэй болдог. Энэ ажилд суут эрдэмтэд уг номыг уншихад зарцуулж буй цагийн дөрөвний нэг нь байхад л хангалттай гэж үздэг байна. Үүнийг ихдэнэ гэж бодохгүй байна.

Гэвч, дээр дурдсанчлан, үзгээр номын цагаан хэсэг дээр тэмдэглэсэн байх юм бол богино хугацаанд зохиогчийн бодлыг толгойдоо боловсруулан, өөрийн гэсэн шийдвэрийг гаргахад амар байх болов уу. Гэвч тэмдэглээгүй тохиолдолд, ганц харснаар дэд бүлэг эсвэл зүйл тус бүрийн онцлогийг ойлгоно гэж үү, үгүй л болов уу. Авах ёстой мэдээлэл хаа байгааг тэмдэглээсээр л олж, энэ нь ямар мэдээлэл болохыг ойлгоно. Тэгэхээр номоос авах юмаа шууд л авч чадна гэсэн үг.

8. Чухал мэдлэгийг гартаа оруулж, "мэдээлэл болон уураг тархиа цэгцлэх арга"

Ном уншихад хэрэг болох өөр бас нэг маш чухал зүйл бий. Энэ бол "ангилах" юм.
Хүн төрөлхтөн нэг их хөгжөөгүй байх үеэсээ л одоогийн бидэнд дутагдаад байгаа чадварыг эзэмших гэж оролдож байжээ. Энэ бол юу ч байсан, бидний уураг тархийг дайран өнгөрч байгаа чухал зүйлийг бүгдийг уураг тархиндаа "тогтоон барих чадвар" гээч юм л даа.
Бид уншсан номоо бүгдийг буцаагаад бичих юм уу, зураг адил буулгаж чадахгүй. Тэгээд, номоосоо өчүүхэн хэсгийг нь л эргэж санадаг. Яавал дээр вэ? Нэгэн жишээ болгож, би уншсан номондоо гаднаас хараад ойлгон санах боломжтой тайлбар бүхий ангиллуудыг "шошго" хийж хавчуулдаг туршлагаа ярья.

Ингэснээр номын агуулга төрөлждөг учраас уншсан номын агуулгыг шууд л эргэн санаж ярьж чадна. Ямар номын аль хуудсанд, хүссэн зүйл маань бичээтэй байгааг ч шууд л олж чадна. Ингэснээр, тэмдэглэл хөтлөх хөдөлмөр ч шаардлагагүй болж, бас тэгээд, боломжийн хэрээр олон мэдээллийг орхигдуулахгүйгээр хадгалах боломжтой болно.

Хэдэн жилийн турш энэ аргыг үргэлжлүүлбэл маш их, басхүү ихээхэн чухал шошготой болно. Дөнгөж нэг жилийн дотор л, энэ нь тун их тустай ажил болохыг анзаараад ирнэ дээ.

9.Зөвхөн "хөнгөн номтой" нөхөрлөөд байвал юунд хүрэх вэ?


Бидний эргэн тойронд "дүүрэн" байгаа бүдүүлэг, тааруухан сонин, сэтгүүлийн талаар та ямар бодолтой байдаг вэ? Иймэрхүү сонин, сэтгүүлийн доторх хөнгөн хийсвэр зүйлс шиг залуусын толгой тархийг ялзруулах юм гэж үгүй.

Та шүүмжлэлт сэтгүүл болон ердийн сэтгүүл, түүнчлэн сонин зэргийг унших ёстой л доо. Гэхдээ энэ сэтгүүлүүд чинь угаасаа л хүний ой тойнд юм өгөх гэж бичигдсэн юм биш. Өч төчнөөн цагаа гарздаж байгаад л эдгээрийг уншихад толгой тархи нэг л үлбэгэр сэтгэгдэл, мохоодуу ухаан бодлоор дүүрнэ. Энэ бол хүний ой тогтоомжийг сульдааж доройтуулах нэг зүйл яах аргагүй мөн. Ой тойндоо тогтоож мэдэх гэж уншихгүй болохоор энэ нь заавал ой тогтоомжийг сулруулна, уншсан юм нь ч хэрэглэж ашиглах хэрэггүй болдог. Ялангуяа, оюутан ахуй цагтаа хөнгөн хуудмаг сонин, сэтгүүлийг болж өгвөл уншихгүй байхыг хичээх хэрэгтэй.

10.Яагаад та энэхүү "үнэт эрдэнийг" зүгээр л харахгүй өнгөрөөчихөж байгаа юм бэ?

Бас нэгэн ойлгоод авчих хэрэгтэй зүйл бий. Ном унших үедээ хажуудаа заавал үзэг, тэмдэглэлийн дэвтэр бэлтгээд тавьчих хэрэгтэй. Энэ нь шошго хийх зориулалттай төдийгүй, тархи толгойд тань орж ирсэн санаа бодлыг тэмдэглэх зорилготой юм

Ном уншиж байх үед хүний толгой хамгийн идэвхтэй ажиллах учир шинэ, ихэд ач холбогдолтой санаа бодлууд, тэмдэглээд авах шаардлагатай үнэ цэнэтэй бодол санаа дараа дараагаар төрж ирдэг. Харин, эдгээрийг тэр дор нь тэмдэглэж авахгүй бол тархи толгойноос арилж угүй болчих гээд байдгийг та бүхэн мэдэж байгаа байх.

Ухаантай хүн гэдэг бол өмнөх үеийнхнээс уламжилж ирсэн мэдлэг дээр өөрийн ухаанаар олж авсан мэдлэгийг айхтар хянуураар нэмж сүлж явдаг хүнийг хэлдэг гэдгийг би байн байн сануулдаг. Бид бүхэн ч бас ийм байх ёстой. Энэ нь залуу хүмүүсийн хувьд юунаас ч чухал зүйл.

11."Зогсонги сэтгэлээ" сэгсчиж сэрээ!

Номоос хүний амьдралын учир ухааныг шүүн авахыг үргэлжлүүлэх - энэ бол номын томоохон үүрэг билээ. Бид төрөхдөө юу ч мэдэхгүй хүмүүс ирдэг. Түүх буюу хүн төрөлхтөний үе үеийнхний хуримтлуулан бий болгосон мэдлэг, туршлагын далайгаас шүүрдэн авах арга зам бол "ном унших", өөр юу ч биш.

Ямар ч цаг үед хүний утга учир өөрчлөгдөхгүй. Оюун санаа, эд материалыг эзэгнэх хүний "амьдралын дүрэм журам" өөрчлөгдөхгүй. Тийм учраас, бид ном уншсаны ачаар, уг нь бол хэдэн зууны турш зөвхөн өөрийн биеэр мэдрэн олж авах хэмжээний туршлага, мэдлэгийг амьдралынхаа богино хугацаанд авч чадах бөгөөд үүнийхээ ачаар аливаа зүйлийг зөв, үнэнээр шийдэж чаддаг билээ.

Ном уншсанаар хоёрхон цагийн дотор олж авах мэдлэгийг өргөн уудам далайг хөндлөн гулд гаталж байж олж авна гэж үзвэл, өргөн дэлгэр мэдлэг олохын тулд хүмүүст хязгааргүй цаг хугацаа, сар жил хэрэгтэй болж, сүүлдээ, юу ч мэдсэн юмгүйгээр энэ хорвоогоос халин одох байсан биз.

Тэрс үзэлт, буцлам халуун сэтгэлтэн гэгддэг Бацлин (1585-1629. Голландын эмч) хэлсэн гэдэг, энэ хорвоод ном гэж байгаагүй бол бурхан дуугаа хурааж, зүй ёс унтаж, байгалийн ухаан явах газаргүй болж, гүн ухаан төгс бусаар оршиж, хүмүүс бичиг үсгээр харьцах боломжгүй болон, бүгд л харанхуй хараар будагдах байсан биз" гэж.

Ном уншин, байнга л шинэ мэдлэг мэдээллийн охь булгаас шүүж аваад зогсохгүй энэ булгаас насан туршийнхаа мэдлэг, оюун ухаанаа сэлбэж явах хэрэгтэй. Цаг үргэлж далайд цутгаж байдаг гол горхийг боож хааж орхивол далайн ус юу болох вэ? Номтой нөхөрлөн, оюун санаагаа дүүргэн сэлбэж буй хүн яасан цөөхөн бэ? Хичээл номыг дээдлэгч эрхэм хүмүүсийн гараар эд баялаг бүтдэг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.