“Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, П.Алтангэрэл нарын нэр бүхий 24 гишүүний санаачлан боловсруулсан “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн төсөлд санал авхаар Засгийн газар хүргүүлээд байсан билээ. Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж хэд хэдэн саналыг төсөл санаачлагч нарт уламжлахаар болсон байна.
Гишүүд зургаа буюу түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн, 4 хүүхэд төрүүлсэн эхийг хоёрдугаар зэргийн одонгоор шагнахаар хуулийн төсөл санаачилсан байна. Хууль батлагдвал нэг, хоёрдугаар зэргийн одонтой эхчүүд нэг удаа 500 мянгаас нэг сая төгрөгийн урамшуулал авах юм