ДОЛООДУГААР БҮЛЭГ (Уураг тархи, бие, сэтгэлийг хатжуулах хамгийн сайн арга)
2009.10.13

ДОЛООДУГААР БҮЛЭГ (Уураг тархи, бие, сэтгэлийг хатжуулах хамгийн сайн арга)

1.Хүн өөрийн амьдралд богино зайд гуйж байгаа юм шиг хандаж болохгуйн учир

Бид бүхний хүсэл мөрөөдөлд ч, ирээдүйд ч юу юунаас чухал зүйл бол эрүүл мэнд. Таны бие хүслээр тань болохоо байж эцэж цуцаад байвал, эсвэл та биеэ гаргуунд нь хаяад байх юм бол уураг тархи тань ч үүнд дагалдан ижилсэж, юун хичээл сургууль манатай юм болно.
Эрүүл мэндээ зөнд нь хаян, энэ биеэ сулран доройтох чигт нь орхивол, толгой тархи нэг хэсэгтээ ажиллах боловч яваандаа явцгүй болоод ирэх вий вий. Аргал түлш нь дуусвал гал ч бөхөж Унтардгийн адилаар.

Жишээлбэл, та оюутан бол сурлага тань муудаад ирж магадгүй. Өмнө нь ч муу байсан байж болно л доо. Яахав, зогсолтгүй хичээж чармайж байвал сайн
дүн авч болно. Гэхдээ л эрүүл мэндээ анхаарахгүй бол сайн амжилт үзүүлэх боломжгүй болно.

Хүн эрүүл саруул биш бол ямар ч ажил төрөлд амжилт олохгүй. Ямар ч байсан бүх зүйл өөрөөс тань шалтгаалах учраас "эрүүл биед саруул ухаан оршдог" гэдгийг ямагт санан хичээх хэрэгтэй.

Залуучуудад их тохиолддог л доо, өөрийнх нь өмнө салбар салбарын өргөн дэлгэр мэдлэг ухаан танигдаад ирэхээр залуу насны эрч хүч, цовоо цолгиноор шунал хүсэл дүүрэн тэмүүлж, ажил төрөл, сурлага хичээлээ дуусгахаас өмнө өндийж босохгүй юм шүү хэмээн хамаг байдгаа дайчлан ширээний ард сууна.

Эрүүл мэндээ бод оо гэж хичнээн хэлсэн ч ойлгож ухааралгүй зүтгэсээр, бүр тэрнээсээ эс юм болж хичээл сургуульдаа хичээж чадахгүй болтлоо эрүүл мэндээ хохироож орхино. Тэгсээр, үхлийн бараан сүүдэр татуулаад ирэхийн цагт л оройтсоныг ойлгоно.
Залуу хүн хүсэл шуналтай байх тусам зорилго ч өндөр байдаг. Авъяас чадвартаа дулдуйдан, их хүсэл мөрөөдлийг өвөрлөх тусам эрүүл мэндээ хохироох аюул ихэсдэг шүү. Залуу эрч хүч, хүсэл мөрөөдөл байвч үүнийгээ биелүүлэх тэсвэр хатуужил байхгүй бол үндэс суурьтай сургууль биш биеэ бодоогүй ажил болж дуусна.
Эрүүл мэндээ үл хайхран бүхий л сэтгэл, хүчээрээ ширээний ард хичээллэн суух аваас нэг хэсэгтээ л боломжийн амжилтанд хүрнэ л дээ. Тун богино хугацаанд үндсэн мэдлэгийг ойлгож
мэдэн, "жижигхэн чөтгөр" хэмээгдэн магтагдах биз. Харин, ийм хүн гэнэт л дэвшил хөгжил нь зогсон, шууд бие барчихгүй юм аа гэхэд эрч хүч нь сулран, хүсэл мөрөөдлөө алдаж, үлдсэн амьдралаа ямар ч зорилгогүй өнгөрөөхөөс өөр аргагүй болох явдал гарцаагүй тохиолдоно гэхэд буруутахгүй болов уу.
Сайн ажиглаад байх нь ээ, хүсэл мөрөөдөл тээгч олон залуус эрт нас бараад байгаагийн нэг шалтгаан бол богино хугацаанд хэтэрхий олон юмыг хийж амжуулахаар тэмүүлдэгт байгаа ч байж мэдэх юм.
Өөрөөр хэлбэл, тэд уураг тархиа хатжуулан, мэдлэг ухаанаар дүүргэх их ажлыг 25 нас хүртлээ амжуулж дуусгахгүй бол болохгүй хэмээн итгэчхээд, хувь заяагаа золиослон байж ийнхүү хамаг байдгаараа эрдэм номд шамддаг.
Хэрэндээ л өдөр өдрийн дүрэм, төлөвлөгөөний дагуу дасгал хөдөлгөөн хийж байхыг хичээх боловч тэр бүр бүрэн дүүрэн, зөв гүйцэтгэж чадахгүй элдэв саад тотгорт ороогдох нь бий.
2. "Уураг тархи, бие, сэтгэл" бүгдийг эрүүл тэнддээ зориулах нь
Эмийг уухаас өөр аргагүй болох хүртлээ уухгүй байх хэрэгтэй. Харин дасгал хөдөлгөөн бол бидний хувьд заавал хүртэх ёстой эм мөн.
Одоо бол та залуу, эрч хүчтэй, хоол ундандаа ч гаргуун сайн, ёстой л эрүүл саруул. Сэтгэл санаа өөдрөг сайхан. Цаг хугацаа ч харвасан сум шиг л өнгөрнө.

Тийм болохоор албан хүчээр өдөр бүр дасгал хийх шаардлага байхгүй юм биш үү? Хэнээс ч дутахгүй, чанга алхаж чадах хөл байхад таяг тулаад байх хэрэг юу байхав.

Үе мөчний өвчин болон ходоодны өвчнөөр амархан өвчлөгсөд бол хоолны дэглэм барихад л болно, харин та бол ийм шаардлагыг өчүүхэн ч төдий мэдрэхгүй байгаа. Тэр бүү хэл, хоолны дэглэм барьсан ч эдгэрэхгүй хэмжээнд муудах цаг мөчийг хүртлээ энэхүү шаардлагыг мэдрэхгүй л дээ.

Энэ талаар яг л тан шиг замыг туулж ирсэн, үр дагаварыг нь нэгд нэгэнгүй сайн мэдэх хүмүүсийн хэлж ярихыг сонсох хэрэгтэй. Тэд хэлнэ л дээ, "дасгал хөдөлгөөнийг хийх үү, үгүй юү гэдгийг та шийддэг юм биш. Дасгал хөдөлгөөнийг хийхгүй бол болохгүй зүйл. Эс тэгвэл та ирээдүйгээ үрлээ л гэсэн үг" гэж.

3. Уураг тархи, бие хоёрын хамгийн зөв, хамгийн сайн эргэх холбоог бий болго

"Ажлаа хийхгүй бол болохгүй нь", "хичээлээ хийхгүй бол болохгүй нь" гэсэн сэтгэл давчдуулсан нөхцөл дунд байна, эсвэл тааламжгүй орчин нөхцөлд энэ бүхнээ хийж байгаа болохоор дасгал хөдөлгөөн хийх зав зай, бололцоо алга гэж та шалтаглаж байгаа байх л даа. Надаас үүний талаар ямар дүгнэлт хэлэх вэ гэж асуух юм бол "та гол юман дээрээ тооцоо алдсан байна" гэж би хариулна. Бодоод үз л дээ. Зөв зүйтэй, эрч хүчтэй дасгал хөдөлгөөнийг өдөр бүр, тэгээд сарын турш хийгээд үзвэл зүгээр. Тэгвэл дасгал хийгээгүй үед хийх ижил хэмжээний ажлыг, ижил хэмжээний хичээлийг хамаагүй амархан хийж болохыг анзаарах болно. Үүнд та үнэхээр гайхах болно.

Ийм маягаар биенд эрч хүч өгөхөд ашигласан цаг бол тэр хэмжээгээрээ уураг тархины ажиллагааг сайжруулж, ажил болон хичээл тун таатай, бас амжилттай өрнөснөөр нөхөгдөнө.
4. Эрүүл байх таш энгийн, дээд зэргийн сайн арга юу вэ?
Туршлагаасаа хэлэхэд, хамгийн сайн хөдөлгөөн бол юу юунаас өмнө, алхах юм.
Алхсанаараа бусад хөнгөн дасгалтай харьцуулахад олон төрлийн булчин шөрмөсийг ажиллуулдаг.

Алхалтын ашиг тус, юуны өмнө, их энгийндээ байдаг. Хэрэгсэл энэ тэр огт хэрэггүй. Гадаа алхдаг учраас шинэ сэргэг агаараар амьсгалж, уул тал, мод цэцэг зэрэг байгалийн амьд бүхнийг харж Цэнгэнэ. Нүдээр харсан, чихээр сонссон бүхэн уураг тархины ажиллагааг эрчимжүүлж, хүсэл идэвхийг булгилуулна.

Алхахын бас нэг ашиг бол найз нөхөдтэйгөө хамт алхаж болдогт байгаа юм. Сонин таатай яриа өрнүүлж, сэтгэл тайвшран, тааламжтай сайхан мэдрэмж төрнө. Энэ бол тун сайхан боломж бөгөөд алхахаас өөр байдлаар хүртэх боломжгүй давуу тал юм. Нэгэн ижил дуу чимээг сонсож, нэгэн зүйлийг харж, энэ тухай ярьж хөөрөлдөн алхлах нь сонирхолтой бөгөөд ингэж алхахад ядаргаа ч тайлагдан бие хөнгөрөөд явчихна.

Тийм учраас энэ мэт зугаалга хөдөлгөөнийг болж өгвөл найз нөхөдтэйгөө хамт хийх хэрэгтэй. Хоёр, гурван долоо хоног найзтайгаа тогтмол алхаж үзэх юм бол үр дүн нь таны гайхлыг төрүүлнэ. Нэгэн хичээл юм уу, нэгэн ажлыг дуусгасны дараа болж өгвөл удаахан алхаж зугаалах хэрэгтэй бөгөөд энэ нь ирээдүйд эрүүл чийрэг биетэй болох сэтгэлийн бэлтгэл болох ёстой юм.

Миний мэдэх хоёр залуу энэхүү эрүүл мэндийн энгийн аргаар биеэ чийрэг сайхан болгож хатжуулсан билээ. Нэг зуны хугацаанд хоёулаа 300 километрээс илүү алхсан гэсэн шүү. Тэгэхдээ нэг удаагийн алхалтын зай нь таваас дээш километр болсон алхалтыг тооцсоноор гэсэн шүү. Та ч гэсэн ийм дасгалд дасч сураад ирэхээрээ алхах цаг маань болоогүй юу хэмээн асууж хүлээдэг болно доо.
5. Бага ч байсан "давтан хийхээс" илүү өөрийгөө хатжуулах дасгал үгүй
Хэрэг болгон эмч дээр очоод л, "дасгал хөдөлгөөн хийхгүй бол..." гэж бодоод л байх боловч яг хийхээрээ ёс төдий юм болгочхоод байх нь их тохиолддог. Үүний хариулт бол тодорхой.

Өрөөндөө хэдэн ч долоо хоногоор хамаагүй номтой нөхөрлөөд түгжигдчихдэг хүн хоёр, гурван километр алхангуут л ядарчихна. Биеэ хөдөлгөн, дасгал хийх хэрэгтэй гэж бодсоор байвч хийхгүй бол булчин шөрмөс хөшиж агшина. Хөл гар энд тэндээ хөндүүрлэн, үүнээс хэтрүүлэн хийгээд хэрэггүй гэж бодогдох болно.

Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж эхлэхээ хойшлуулаад байх юм бол эхлэхэд улам л хэцүү болоод байна. Тийм учраас, өдөр бүр тогтсон цагт яг таг дасгалаа хийдэггүй хүн бол яваандаа огт хийхээ болино. Дасгал хөдөлгөөнөө тааламжтайгаар, эсвэл багаар бодоход л ядарч зовсон биш байдлаар хийхийн тулд өдөр бүр тасралтгүй хийх хэрэгтэй.
Сэтгүүлийг бол хэвлэгдсэн цагт нь юм уу, хэрэг болох үед л унших нь сонирхолтой, дасгал хөдөлгөөнд бол ингэж хандаж болохгүй. Дасгал хөдөлгөөн бол нэгэн төрлийн хариуцлага юм л даа.

Дөнгөж багахан хөдөлгөөн хийж үзчихээд, дасгал хийгээгүй нь яамай даа гэж бодох хүн олон байдаг. Үнэндээ бол, хэтэрхий бага хугацаагаар дасгал хийчихээд сэтгэлд нь таатай биш санагдахаар "дасгал бол надад зохихгүй юм байна" хэмээн мэдэмхий царай гарган, эцсийн дүгнэлтээ хийх хүн байдаг. Ийм хүмүүс бусдыг хараад, "яаж өДөр бүр дасгал хийж чадаж байна аа" хэмээн гайхацгаадаг.
оюун санааны, ялангуяа бие махбодийн дасгалыг тогтмол хийхгүй бол нэгэн насны турш, хүчин чадлаа бүрэн дайчилж чадалгүй дуусах болно. Үүнийг сайн бодоод үзэхээр, дасгал хийх дургүй хүн ч дасгал хийхгүй бол байж чадахгүй болох биз ээ.
6. Иймэрхүү "өдөр бур баримтлах дүрэм" -ийн ачаар азгүй тохиолдлоос амархаан зайлчхаж болно
Дасгал хөдөлгөөнийг ач холбогдолтой болгохын тулд дараах зүйлийг баримтлах хэрэгтэй.
1. Өдөр бүр тогтмол хийх
Байгаль эх бидэнд өлсгөлөнг мэдрүүлснээр зөвхөн биеийн хүчийг зарцуулахад тохирох хоол ундыг өдөр бүр хүлээн авахыг зохицуулж өгдөг. Гэхдээ, дасгал хөдөлгөөн хийхгүй бол хүний бие эдгээр хоол ундыг тэжээл болгон хүлээн авах байдлаар зохицуулан хуваарилан шингээх боломжгүй. Хүн хоол ундыг тогтмол идэж уудгийн адилаар дасгал хөдөлгөөнийг ч тогтмол хийх ёстой. Сайхан хоёр хөл байхад ам хэлээр яаж ч уянгалж шалтаг хэлсэн дасгал хөдөлгөөн хийхгүй байж болохгүй.
2. Сэтгэл санаа өөдрөгөөр, хөгжилтэйгөөр хийх ёстой
Унадаг дугуйны дөрөөг жийх нь биеийг тогтмол хөдөлгөн, биеийн хүчийг шаардах хөдөлгөөн бөгөөд нэлээн уйтгартай, удаан үргэлжлүүлэхэд хэцүү. Энэ дасгалаар хичнээн төмөр мэт булчин шөрмөстэй болсон ч сэтгэл амар хийж дуусгахааргүй байдалд ордог.
Дасгал хөдөлгөөн нь баяр баяслыг төрүүлэхээр байх нь нэгдүгээр нөхцөл. Алхан зугаалах нь сайн дасгал боловч тээрмийн чулууг эргүүлэх морь адил алхах юм бол дэмий. Морь унах бол зүгээр дасгал. Гэхдээ, "модон морь унаад хэрэггүй" шүү. Дасгал хөдөлгөөнийг заавал хөгжил баясалтай хийх хэрэгтэй. Үе үеийн зохиолчид баяр баясал бол зутаа цэнгэлийн аливаа нэг төрөл зүйлийн дотор биш, хүний сэтгэлийн дотор байдаг эд гэж ярьцгаадаг. Сэтгэл зүрх тань баяр бахархлыг мэдрэвээс бүх юм зугаа цэнгэлийн төрөл зүйл болж хувирна.
3. Оюун санааг тайвшруулан ариусгагч байх ёстой

Гүн ухаантнууд хүмүүст "азгүй явдал дайран ирвэл сандарч мэгдэлгүй харц дээгүүр байхыг" сургадаг, итгэл бишрэл хүмүүсийг харц салгалгүй 'ширтэн харж", тэвчээр тэсвэрийн эрч хүчийг хайрлана. Гэхдээ, эрүүл саруул оюун санааг эзэмшигч бол азгүй явдлаас зугтан одно. Хүн бид нар оюун санаагаа ч, бие махбодио ч эрүүл саруулаар хамгаалан, өөрийгөө одоо үед ч, ирээдүйд ч юунаас ч үл айх, өөрийн хүсэлд таарах нөхцөлд байлгахын тУлд хичээн чармайхгүй бол болохгүй. Гэхдээ,оюун санааг утсан хөгжмийн утас шиг байнга татаж Хөвчрүүлээд байж болохгүй. Хичээл болон санаа зовох ажил зэргийг шуудхан л мартаж, тайван амгаланг хадгалж чаддаг хүн л чухам үнэнхүү ач холбогдолтой мэдлэгийг өөртөө олж авч чаддаг.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.