2017.06.09

Я.Содбаатар: Үндсэн хуулийг цэцийг улстөрчдөггүй байх эрхзүйн хамгаалалт хийх өгөх хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Н.Чинбатыг томиллоо. Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар үг хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хэлсэн үг

Өмнө нь Цэцийн гишүүнээр ажиллаж байсан туршлагатай. Манай урдаа барьдаг мэргэшсэн хуульч Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байгаад талархаж байна.

Харин процессын хувьд юу болсон бэ гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Цэцийн өмнөх гишүүнийг улс төрийн шалтгаанаар огцруулж, оронд нь намынхаа дарга байсан, УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг тавих гэж оролдсон. Үнээс үүдээд Дээд шүүх шийдвэрээ гаргаж чадахгүй гацсан. Сүүлийн нэг жилд ийм л асуудлууд үүссэн шүү дээ.

Хууль, шүүхийн байгууллагад улстөржсөн томилгоо хийх гэж оролдлого өнгөрсөн жил цадигаа алдсан шүү дээ.Ерөнхий прокуророор намын дарга байсан хүн, цэцийн гишүүнээр намын дарга байсан хүн тавих гээд л.

Энэ бүх бантаг дахиад л бид засаж байна. Цаашид  бид хууль эрхзүйг нь эргэж харах хэрэгтэй. Ялангуяа эцэг хуулийг манаж буй Үндсэн хуулийг цэцийн гишүүдийг устөрждөггүй байх нөхцөлийг бий болгож, эрхзүйн хаалт хамгааллыг хийж өгөхгүй бол болохгүй гэдэг нь харагдаж байна.