Эрүүгийн хуулийн дагуу зарим ялтныг суллаж байна
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ШШГЕГ-ын харъяа Баривчлах ял эдлүүлэх 431-р анги, хорих 405 болон 407-р ангиудад ажиллаж байх үеэр
2017.07.04

Эрүүгийн хуулийн дагуу зарим ялтныг суллаж байна

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 7 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар ял эдэлж байсан зарим ялтныг суллаж буй юм. 

Тиймэээс УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өнөөдөр ШШГЕГ-ын харъяа Баривчлах ял эдлүүлэх 431-р анги, хорих 405 болон 407-р ангиудаар орж, шүүх хуралдааны явцтай танилцлаа.

Уг хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлөх, оногдуулсан ял нь тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал дүйцүүлэн хасах шийдвэрийг анхан шатны шүүхүүд өнөөдрөөс эхлэн гаргаж байгаа бөгөөд улсын хэмжээнд 62 шүүх бүрэлдэхүүн ажиллаж байна.