114 мянга гаруй сонгогчийн саналаар илүүрхсэн Х.Баттулга Ерөнхийлөгч боллоо
Өнөөдөр өглөө Сонгуулийн Ерөнхий хороо Монгол Улсын 2017 оны анхан шатны сонгуулийн дахин санал хураалтын дүнг эцсийн байдлаар нэгтгэн танилцууллаа.
Дахин санал хураалтын сонгогчдын нэрсийн жагсаалтад 1 990 797 хүн бүртгүүлснээс 1 207 787 хүн саналаа өгсөн нь 60,67 хувь нь болж байна.
Нийт 1 207 787 хүн санал өгснөөс АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад 611226 хүн саналаа өгч, нийт саналаа өгсөн сонгогчдын 50,61 хувийн саналыг авч, 50 хувь+1 болзлыг хангаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Түүний өрсөлдөгч МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод 497067 хүн саналаа өгсөн нь нийт саналаа өгсөн сонгогчдын 41,16 хувь болж, ялагдал хүлээлээ. Тэрээр сонгуулийн үр дүнг хүндэтгэж байгаагаа илэхийрхийлсэн.
Өөрөөр хэлбэл 114159 саналаар илүүрхэж, эрх баригч биш сөрөг хүчний төлөөлөл Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч боллоо.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрч, батламжлахыг хүссэн тогтоолыг СЕХ УИХ-д өргөн мэдүүлэх юм.
Халтмаагийн Баттулга нь 1963 оны 3 сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. 2004-2012 онд гурван жил дараалан УИХ-ын гишүүнээр сонгогдож, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.