Монгол улсын ерөнхийлөгч ямар эрх мэдэлтэй вэ?
2017.08.11

Монгол улсын ерөнхийлөгч ямар эрх мэдэлтэй вэ?

Олонх хүмүүс манай улс  парламентын засаглалтай, ерөнхийлөгч бол бэлэг тэмдгийн эрх, үүрэгтэй хэмээн боддог.

Гэхдээ Үндсэн хуульд зааснаар бол Монгол улсын ерөнхийлөгчийн эрх мэдэл нилээд бодит эрх мэдэлтэй байдаг. Тиймээс ч олонхи судлаачид Монгол улс парламентын, ерөнхийлөгчийн холимог засаглалтай хэмээн үздэг.

Монгол улсын Үндсэн хуульд заасанаар Монгол улсын ерөнхийлөгч дараах бодит болон бэлэг тэмдэгийн эрх мэдэлтэй. Үүнд,

1. Монгол улсын ерөнхийлөгч УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу хэсэгчлэн хориг тавих эрэхтэй. Энэ бол ерөнхийлөгчийн нэг бодит эрх мэдэл юм.

2.Сонгуульд ялалт байгуулсан нам хүчин, эвсэлтэй зөвшилцөн ерөнхий сайдыг томилно. Энэ бол ерөнхийлөгчийн бэлэгдлийн эрх мэдлийн нэг юм.

3. Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхтэй.

4. Гадаад улс орнуудад монгол улсаа бүрэн эрхтэйгээр төлөөлөх эрхтэй. Мөн УИХ-тай зөвшилцөн монгол улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах эрхтэй.

5. Монгол улсаас гадаад улсуудад сууж элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах эрхтэй. Гэхдээ энэ асуудлыг УИХ-тай зөвшилцөх ёстой байдаг.

6. Монгол улсад суух гадаадын элчин сайд нарыг итгэмжлэх хүлээн авах, эргүүлэн татах эрхтэй.

7. Улсын цол хэргэм, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах эрхтэй.

8. Уучлал үзүүлэх

9. Монгол улсын харьяат болгох, харьяатаас гаргах, монгол улсад орогнох эрхийг олгох эрхтэй.

10. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүлэх эрхтэй

11. Бүх нийтийн болон хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах эрхтэй

12. Улсын нутаг нийт дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, мөн цэрэг хөдөлгөх захирамж өгөх эрхтэй. Гэхдээ Онц буюу дайны байдал зарласан ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор УИХ хэлэлцэж цуцлах эсвэл батална.

13. Ерөнхийлөгч улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч

14. Ерөнхийлөгч УИх-ын чуулган өөрийн тааллаараа оролцох эрхтэй

Монгол улсын ерөнхийлөгчийн эрх үүрэг бүрэн эрх нь УИХ-тай ихээхэн хамааралтай байдаг бөгөөд хуулиар бол УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг юм.

Мөн ерөнхийлөгчийг огцруулах эрх нь УИХ-д хадгалагдаж байдаг.

Монгол улсын Үндсэн хуульд заасан ёсоор бол ерөнхийлөгч тангаргаасаа няцаж үндсэн хууль, ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүдийн дийлэнх олонхын саналаар огцруулна хэмээн заасан байдаг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.